Пүрэвбазар20 reviewsFollowFollowApril 14, 2013Уншигчдыг хүндлэх хүндлэл гэж юмыг ор тас мартсан хүүхэн. 3н номныхоо гадна талын хавтасыг нь сольж хичнээн удаа ч хэвлүүлэв. Тэр дундаас нь шилээд иш татчихмаар уншигчдад үр өгөөжтэй, амттай зүйл огт байхгүй. Нууж хаалгүй шууд хэлчихэд иймэрхүү зохиолчид орчин цагийн монгол уншигчдын номыг үнэлэх үнэлэмжийг хөл доороо дэвсчихээд байна даа.Эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах олон сайн дурын үйл ажиллагаанд үргэлж оролцдог хувь хүнийх нь хувьд хүндэлдэг боловч уншигчийн зүгээс дахиж түүний номыг авч уншихгүйээ. Finger crossed x
Батзориг26 reviews12 followersFollowFollowFebruary 23, 2013Бага нас... Шүүдэрцэцэг... "И-мэйлээр илгээсэн ягаахан сарнай"-г худалдаж авч байсан дурсамж. Хэзээ ч жинхэнэ ном уншиж байгаагүй бол "үүрдийн фэн" нь болж үлдэж мэдэхээр тийм өгүүллэгүүд... Аюурзана, Өлзийтөгс хоёр гарч ирч намайг алгадаагүй бол ухаанаа үүрд гээж мэдэх тийм нэг зүйл... Гэхдээ, Та гэнэн, бас, эстэтик багатай зүйлст дуртай бол яагаад болохгүй гэж... :)
Anaru Eba84 reviews4 followersFollowFollowAugust 4, 2021Хүүхэд байхдаа уншсандаа ч тэр юм уу, нэг их үлдээд байх зүйлгүй байсан санагдах шиг. Гэхдээ яахав ээ, хүүхдийн фантаз төсөөлөлд л тохирсон байх.
Ag223 reviews22 followersFollowFollowAugust 3, 2012Таалагдсан. Өгүүллэг бүрээс өөр өөр зүйлийг мэдэрч байсан. Ихэнх зохиолчийн өгүүллэгүүд өөр хоорондоо ямар нэг зүйлээрээ төстэй байдаг, эндээс тийм зүйл олж хараагүй. Харин Фэйсбүүк дээр Шүүдэрцэцэгийн өгүүллэгүүд давсгүй хоол шиг бичсэн байсан, тэрэнтэй санал ооогт нийлээгүй. Эсрэгээрээ... Магадгүй би өөрөө давсгүй хоолонд дуртай юм болов уу?
Enkhtuul7 reviews4 followersFollowFollowJuly 17, 2018Улаан пансан тэрлэгОхиндоо нэг сайхан тэрлэг хийлгэж өгье. Алтан Москвад сургуульд явж байгаа хүн сайхан монгол дээлтэй явалгүй яахав. Муу аав нь байсан бол хичнээн их баярлах бол доо.....
Anungoo2 reviewsFollowFollowApril 25, 2021Ном бүхэлдээ олон төрлийн өгүүллэгүүдээс бүрдсэн байсан ба дотроо 3 хэсэгт хуваагдсан байсан нь таалагдсан. Эхний хэсэг нь хүүхэд насны дурсамж, амьдралаас авж болох сургамжуудийг өгүүлсэн байсан бол хоёр дахь хэсэг нь жоохон аймшгийн өгүүллэгүүд байх шиг санагдсан. Тэр хэсгээс би 2 л өгүүллэг уншсан угасаа аймшгийн юманд дургүй учраас бусдын уншахыг ч хүсээгүй. Харин 3 дахь хэсэг, миний хамгийн дурлаж уншсан өгүүллэгүүд. Хайрын түүхүүд байсан. Гунигтай, жаргалтай аль аль түүхүүдийг багтаасан байсан дундаас надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нь "сэтгэлийн анир" гэх өгүүллэг. Анхны хайрын нандин чанар, авах боломжтой гэгээлэг бүх мэдрэмжүүд багтсан төгсгөл нь хэдий төсөөлсөн шиг биш байсан ч надад лав сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлсэн өгүүллэг байсан.
Saruul2 reviews2 followersFollowFollowNovember 18, 20175 настайдаа уншиж сурчхаад 6 настайдаа "1001 шөнийн үлгэр" уншиж байсан хэрнээ, бага ангидаа номын дэлгүүрт ороод яагаад ч юм ямар ном авахаа мэддэггүй байснаас болоод уншсан алдаа юм уу даа.
Zolzaya Enkhbold29 reviewsFollowFollowNovember 20, 2020Анх ном уншиж эхэлж байхад олдсон нь л энэ байсан юм өө.
Munkhtsetseg Munkhtur1 review25 followersFollowFollowReadJune 26, 2018Миний мэдэх хамгийн муу ном байсан!!!