Jump to ratings and reviews
Rate this book

Сонирхолтой хэл шинжлэл

Rate this book
Хэлшинжлэлийн тухай сонирхолтой, хөгжилтэйгээр өгүүлсэн...

МОНГОЛ ХЭЛЭНД БАЙДАГГҮЙ ТЭМДЭГ НЭРИЙН ХАРЬЦУУЛСАН ЗЭРГИЙН ТУХАЙД "Сонирхолтой хэл шинжлэл" номоос Үлгэр домог сонсч өссөн бага насандаа үзэсгэлэн гоо бүсгүй хэмээгчийг “цаснаас цагаан царайтай, цуснаас улаан хацартай” байдгаар төсөөлдөг байв.

162 pages

10 people are currently reading
166 people want to read

About the author

1994 онд Улсын багшийн их сургуулийг монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 1996 онд магистр, 2002 онд докторын зэргийг монгол хэл шинжлэлээр хамгаалсан. 1994-2002 онд болон 2009 онд УБИС-ийн Монгол судлалын сургуульд багш.

2001-2002 онд Истанбулын их сургуульд судлаач. 2002-2007 онд Индианагийн их сургуульд зочин судлаачаар тус тус ажилласан.

Өдгөө:

АНУ-ын Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш. Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтнээр ажиллаж байна.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
16 (50%)
4 stars
7 (21%)
3 stars
4 (12%)
2 stars
3 (9%)
1 star
2 (6%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Doore Dooree.
50 reviews2 followers
January 22, 2022
Үг хэл нэгнээсээ зээлж, нэгэндээ уусаж хувьсан өөрчлөгддөг тухай

Орчуулгын талаар ийн бичсэн хэсэг нь сонирхолтой санагдлаа:

…англичууд "My name is John" гэж яв цав өгүүлдэг байхад Монголчууд “Миний нэр Бат” гэхээсээ илүү “намайг Бат гэдэг” гэж өгүүлдэг нь дэлгэрүүлэн задалбал “намайг хүмүүс Бат гэж дууддаг” гэсэн санаа бөгөөд үүний цаана үнэхээр чухам би гэгчийг гүн ухааны үүднээс нээлттэй орхиж буй сэтгэлгээ болой…

…Нэрт Гүүш Бямбын Ринчен “Тарас Бульба” романыг хөрвүүлжээ. Уг зохиолын оргил хэсэгт гардаг Тарас төрсөн хүүгээ дайсанд урвасны учир буудан хөнөөх болдог эмзэг хэсэгт Гоголь “зүрхэнд нь буу туссан хурга адил” хэмээх зүйрлэл хэрэглэжээ. Ри доктор Монголчууд хэзээ ч хургыг бууддаггүй учир энэхүү зүйрлэлийг монголчууд хэзээ ч хүлээж авахгүй хэмээн “зүрхэнд нь сум туссан янзага адил” болж буулгасан байна…

“Солдатами герои не рождаются” буюу “Цэрэг цэргээрээ төрдөггүй” хэмээх бүтээлийг “Хал үзэж цэрэг болдог” гэж буулгасан…

Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн …”Сказка о рыбе и рыбаке” (Загас загасчин хоёрын үлгэр) зохиолыг “Алтаг загасны үлгэр” хэмээн нэрнээс нь эхлнн өөриймсүүлээд цааш нь Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт, Хөх цэнхэр далайн эрэг ирмэг газарт…” хэмээн урсгадаг нь уг эхдээ огт байхгүй мөрүүд… Монголын нууц товчооны жинхэнэ эх “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно ажуу. Гэргий ину Хоо Марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний эх Бурхан Халдунд нутаглаж ахуд төрсөн Батачи хан ажуу” хэмээн дөрвөн өгүүлбэрээр эхэлдэг. Да багшийн “Нууц товчоо” харин “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан хэмээн нэгэн хөвүүнийг төрүүлжээ” … Мэдээгүйдээ биш эртний хэлээ умартсан биднийгээ л болгоож, өдгөөчлөн орчуулсан нь энэ юм даа…
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
January 30, 2023
Олон жил бодож явсаар уншлаа. Сонирхолтой2 зүйлс зөндөө мэдэж авсан.
Displaying 1 - 6 of 6 reviews