Jump to ratings and reviews
Rate this book

Аянгат цагийн тууж

Rate this book
Алс баруун Алтай (1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум)-д хүй нь цөглөж хөлд орсон малчин гаралтай хүү өнөөдөр дэлхийн энтэй зохиолч болжээ. Цөөхөн монголчууд, тэр дундаа үндэстний цөөнх Тува гаралтай энэ хүнийг Чинагийн Галсан гэдэг. Түүнийг төрөхийн өмнө эжий нь ихэр хүүхэд тээж байжээ. Бусдын буруугаас болж ихэр хүүхэд эндсэн нь юутай харуусалтай... Ихэр хүүхдийн “долоон хоног”-ийг хийхэд хожмын багш нь болох Пүрбү “Бүү харуус, энэ хоёр хүүхэд чинь удахгүй ирнэ, ирэхдээ нэг хүн болоод эргээд ирнэ, харин тэр цагт хүнд бүү хэл, нэр өгөлгүй нуучих” гэжээ. Хүүг хэлсэн ёсоор хүнд харуулалгүй нууж “Хөдсөн маамуу” хэмээн өхөөрдөн дууддаг байж. Хүү долоон нас хүрч сурагч болохдоо эмээгийнхээ хэлснээр Галдан нэртэй болох байв. Багшдаа хэлэхдээ сандарч мэгдэн мартахдаа сургуулийн галч Галсангийн нэрийг хэлснээр хүү Галсан нэртэй болсон түүх ийм...

76 pages, Paperback

5 people are currently reading
109 people want to read

About the author

Galsan Tschinag

64 books74 followers
Galsan Tschinag (Чинаагийн Галсан), born Irgit Shynykbai-oglu Dshurukuwaa (*26 December 1944 in Bayan-Ölgii Province, Mongolia) is a Mongolian writer of novels, poems, and essays in the German language, though he hails from a Tuvan background. He is also often described as a Shaman, and is also a teacher and an actor.

Born in the upper Altai Mountains in western Mongolia, the youngest son of a Tuvan shaman, Galsan majored in German studies at the Karl Marx University in Leipzig, East Germany (1962-1968). He did his thesis work under Erwin Strittmatter, and upon graduation began to work as a German teacher at the National University of Mongolia. In 1976 his teaching license was revoked because of his "political untrustworthiness". He continued to work twelve-hour shifts, shuttling between all four of the Mongolian universities. In 1980, at the age of 36, Galsan was diagnosed with a life-threatening heart condition. He later recovered from the condition and credits his "shamanic powers" and plenty of exercise for saving his life.

Today, the author spends most of the year at his home in the Mongolian capital city of Ulan Bator, together with his family of nearly 20. He also spends much time giving readings in the German-speaking world and across Europe, as well as seeking to get closer to his Tuvan roots in the western Mongolian steppes. Though he still writes mainly in German, his books have been translated into many other languages. In addition to his writing, Galsan is an activist for the Tuvan minority and practices shamanistic healing.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
49 (49%)
4 stars
35 (35%)
3 stars
12 (12%)
2 stars
0 (0%)
1 star
3 (3%)
Displaying 1 - 17 of 17 reviews
Profile Image for Misheelt.
5 reviews1 follower
April 30, 2021
"Аянгат Цагийн Тууж" Тэмдэглэл

Нэр төр гэгч өөрөөсөө бусдыг үл бодох нэргүй өвчинд автсанаар хүний амьдрал хэрхэн харладаг гэдгийг, нам засаг нь нийгэм цаг үеэ хэрхэн бүтээдэг гэдгийг энэхүү тууж бүрэн дүүрэн харуулж чаджээ. Үнэхээр л албан тушаал нэр алдарын донд нэг л автах юм бол хараатай сохор, мэдээтэй маанаг болж хувирах нь амархан байдаг юм байна. Цаг үе бүрт хүчтэй тархсан үзэл санаа гэгч заримдаа хүнийг хүн байхаас нь холдуулаад байна уу даа, эсвэл энэ удаад л ийм юм болчихов уу? Хариуцлага чухал уу ? Хайр сэтгэл илүү юу? Хүн чанар хүчтэй юу? Хууль дүрэм илүү юу? Хэдий эцэг нь хүний ардын төлөө гэж байвч хийсэн хэргийг нь зөвтгөж болно гэж үү? Эцэг хүн байх уу? Эрх дархтай Дарга байх уу ? Хэн байхаа хэрхэн сонгох вэ. Зүрхээ сонгох уу , хоосон толгойгоо сонсох уу ? гээд олон асуултуудыг өөртөө агуулж толгойг минь эргүүлсээрэн байгаад дуусгасан зохиол.

Зохиолын турш усархаг хүйтэн бороо, манан будан дагалдах нь дайны хүчир үеийн уйдаж залхам дүр төрх, сэтгэлийн цөхрөл, хүний хувь тавилангийн бүрхэг тодорхойгүй байдлыг илэрхийлсэн мэт. Зохиолч нь гол дүрдээ дэндүү хайргүй гэмээр. Сайхан сэтгэлт Баянак, хүчтэй зоригтой Баянак, хүчгүйд тусалсан Баянак, хэрэгт орсон Баянак. Гэвч тэр зугтан явсан ч эх нутгийн зүг, хулгай хийсэн ч эргээд түүнийгээ төлөн, ширгэсэн гол байвал газар ухан, эвдэрсэн хашаа байвал түүнийг нь засдаг, хүн ардад тустай ээлтэй явдаг. Даанч , даанч эцэг нь яснаас үүссэн үүсэл, цуснаас нь ургасан эрдэнээ гар дах буугаараа буудсан. Дараа нь зүг бүрээс олон буун дуу сонсдсон...

Гол дүрийн Жанибек өвгөнд хүүгээ хайрлах агуу хайр мөн хариуцлагатай сумын дарга байх гэсэн хоёр хүнд зүйл тал талаас нь чамласаар. Түүний оронд ямар ч хүн байсан алийг нь сонгохоо мэдэхгүй гацах болно. Учир нь яг ийм л үед хүн аль сонголтыг хийснээс шалтгаалан нэг насаараа сэтгэлийн жаргалтай ч эд хөрөнгө, алдар нэр дутуу байх уу эсвэл нэг насны сэтгэлийн зовлон эдлэн бусад зүйлээр хангалуун байх уу? гэдгээ шийддэг биз ээ.

Эцэст нь ямар ч хүн бай энэ хорвоод хүмүүн заяаг олж төрснөөр сайн муу гэх дүрийг өөрөө сонгож хувилдаг, өөрийн толгойгоор шийдэж хувилдаг гэдгийг ойлгууллаа.
Мөн хүн хүнээ үнэн хайраар услаад л байх юм бол бүх зүйлд нөлөөлөх хүчтэй гэдгийг алдарт зохиолч Галсан гуай ийнхүү тууж болгон дэлгэрэнгүй бичиж үлдээжээ.

<Салсан өдөр байхад уулзах өдөр бий. Тийм үгэнд итгэж явах хэрэгтэй юм.>
Profile Image for Naranzul Dashdorj.
12 reviews
September 19, 2023
Хүн нэр төрөө сэвтээхгүй гэсэндээ амьдралд хэр олон зүйл золиослодог бол? Эргээд харахад тэр золионд гаргасан бүхэн зөв байж чадах болов уу? гэсэн асуултыг номын турш бодож номын төгсгөлд хариултаа авч чадав. Маш богино хэмжээний боловч хайр дурлал, албан тушаал, нэр төр, эцгийн хайр, шударга ёс гээд маш олон зүйлсийг бодогдуулсан ном байлаа. Урт хугацаандаа бодож, сэтгэл зовиурлах түүх яахын аргагүй мөн юм.
Profile Image for Ag.
220 reviews22 followers
January 7, 2024
Сайхан монгол зохиол уншлаа... Энэ 2024 онд унших цагийг дийлэнхдээ англи хэлээр уншихад зарцуулна гэж төлөвлөж байгаа ч, энэ мэт яруу монгол хэлтэй зохиолыг алдалгүй уншиж байхыг хичээнэ ээ.

Жанибек гэж... нэр төрөө эрхэмлэхийн хирээр хүний амьдрал, хүний мэдрэх мэдрэмж, эдлэх жаргалаас дутаж явсаар насыг элээж... Баянак хүүг уулын мухарт айл амьтнаас зайдуу амьдруулсны гороор зэрлэгшиж өсөхийг харж буй талаар гардаг... Баянак яг яаж зэрлэгтэх юм бол гэж өөрийн эрхгүй хүлээгээд байсан байх... Баянак маань тийм ч зэрлэг байсангүй шүү дээ... өөрөө л жинхэн зохиолд өгүүлсэнчлэн хараастай сохор, мэдээстэй маанаг явсан даа...
Доёбуу Баянакийг өөрийн хүү бишийг мэдэж байгаагийн зэрэгцээ Жанибекийн хүү гэж мэдсэн л баймаар... гэтэл нас эцэслэтлээ энэ хоёр эр хүүгийнхээ талаар ярихгүй юм, бүрр хоёул хүүгээ авлаж байхдаа ч тэр...

Баянак юуг ч санаатай буруу хийгээгүй хирнээ л хөөрхий зовсоор яваад өөд болж, аав нарыгаа буруутгаагүй ч аль алинд нь их гомдсон байж таарах вий
Profile Image for sar0206.
14 reviews
January 24, 2025
Ямар уран, яруу, тансаг бичиглэл байв! Амьдралдаа ийм тууж уншиж үзээгүй миний оюун хэдэнтээ цэлмэв. Номын сүүлийн хэсгийг унших мөчид чихэвчээр Yann Tiersen хөгжмийн зохиолчийн "Naval" эгшиглэхэд нулимсаа барилгүй тэр чигт нь сайн асгалаа даа.

"Уулаа санасны төлөө хэн нэгэн
Хорин долоотой үхэж болдгийг
Холын тэнд ойлгодоггүй юм билээ
Үнэнийг өмөөрсний төлөө хэн нэгэн
Хорин долоотой үхэж болдгийг
Холын тэнд ойлгодог юм билээ"
Profile Image for Soko.
277 reviews51 followers
September 26, 2024
27 нас ер нь маш эмзэг гэдэгтээ бүрэн санал нийлнэ. Над дээр ч мөн дүү дээр ч батлагдсан…
Арьсан хүрэмтэй Мадонна шиг нууц хадгалж явсан нэгний залуу цагийн амьдралын алдаа, оноотой түүхийг сонсож байгаа юм шиг санагдсан. Бас эхлээд герман хэлээр бичээд монгол хэл рүү орчуулсан гэдэг нь маш өвөрмөц санагдсан. Ойрд монгол зохиол уншаагүй надад үгийн баялаг, тансаг амтыг мэдрүүллээ.
Profile Image for Tsevelmaa.
109 reviews9 followers
October 20, 2024
Ашиг хайсан урвагч биш,
Амь бүрэлгэсэн алуурч бищ, гагцхүү хүчинд хоригдсон хүний алаг үрд тус болох гэж яваад эндсэн, эндсэний эцэст эх орны даалгавар, эр цэргийн албанаас биш, оногдох ялаас, отох үхлээс зугтсан билээ би!"... ….
Profile Image for Binderya Binduush.
22 reviews2 followers
Read
November 29, 2024
Хүүхдийн байгууллагад ажилладаг хүн болохоор ч тэр юмуу, тэр нэгэн хүүгийн амьдралдаа гаргасан ганцхан алдаа нь яасан ч хүнд шийтгэлд хүргэв дээ гэж их харамслаа. Өнгөрсөн нийгэмд, одоо үед хүүхэд, хүн ер нь алдах эрхтэй юу. Алдааны хир хэмжээнээс л энэ бүхэн хамаарах байх даа.
31 reviews
September 15, 2020
Уншаад үзээрэй. Уншсандаа харамсахгүй л гэж хэлмээр юм байна
1 review
November 29, 2023
Энэ номыг яаж унших уу туслах ах эгч нар байна уу?
Profile Image for Erdenekhuu.
93 reviews5 followers
April 26, 2024
Үхсэн нэгэнийг цагаатгах гэгч нь үлдсэн хүн өөрийгөө л бодож, өөрийгөө хуурсан хэрэг,..
8 reviews
March 13, 2025
Made me cry. And that's all I have to say about a good book.
Profile Image for Kherlen Battuvshin.
36 reviews2 followers
June 7, 2025
Алтай Таван Богдоос Улаанбатар буцах замд Маралаа унших уу гэж өгөөгүй байсан бол ингэж их уйлахгүй байлаа.
Тэр нэгэн 27 той Тува хүү амгалан нойрсоорой.
Profile Image for Zolbayar.
126 reviews8 followers
July 31, 2025
Дажгүй сайхан ном байна.
Profile Image for Javkhlan.
9 reviews
October 11, 2025
Тува үндэстэний ёс соёл, зан характерийг гоё гаргасан зохиол.
October 16, 2023
Ямар Хайран юм бэ 😭

Нэг тийм хүмүүс байдагдаа уул шиг том биетэй хирнээ ус шиг уяхан сэтгэлтэй. Бүр нэг тийм бие нь дэлхийн чинээ байж байгаа байдал нь хүүхдэрхүү. Хүн болгонд тустай дэмтэй явдаг, хүний хайлан гэж...
Displaying 1 - 17 of 17 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.