Jump to ratings and reviews
Rate this book

Монголын сонгомол яруу найраг

Rate this book
Энэ бол яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонгож эмхэлсэн Монголын, бүх цаг үеийн, шилмэл шүлгүүдийн антолог юм. Уг номд "Хүннүгийн гунигт дуу" , "Сяньби ахын дуу" , "Нууц товчооны яруу найраг" зэрэг эртний сонгодог бадгуудаас эхлээд 1990-ээд оныхны чухаг шүлгүүдийг хүртэл хамруулсан нь нийтдээ 303 шүлэг болжээ. Яруу найргийн анхны антолог Эртний Грект гарч байсан гэдэг. Манайд урьд нь "Монголын шилдэг яруу найраг" хэмээх ийм ном гурван удаа хэвлэгдэж байсан нь хэт үзэл сурталжсан, яруу найргийн мэргэжлийн хэмжүүрээс доогуур сонголтоор бүтээгдсэн, тэгээд ч аль алинд нь эртний яруу найргийн сор бүтээлүүд багтаж ороогүй байдаг. Харин энэ ном дээрх алдаануудаас ангид, бүхий л цаг үеийг хамарсан, монгол яруу найргийн анхны цогц антолог болж чаджээ. "Монголын сонгомол яруу найраг" антологд хамгийн олон шүлэг нь багтсан найрагч бол Б.Явуухулан /13 шүлэг/ байх агаад, Д.Равжаа, В.Инжаннаши, Д.Нямсүрэн нараас тус бүр 9 шүлэг орж удаалсан байна. Тэгвэл хамгийн урт шүлэг нь Д.Нямсүрэнгийн "Дөрвөн цаг", хамгийн богинохон нь Д.Урианхайн ганц мөрт шүлэг ажээ.

274 pages, Paperback

First published January 1, 2007

6 people are currently reading
164 people want to read

About the author

Г. Аюурзана

49 books797 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
34 (52%)
4 stars
16 (24%)
3 stars
11 (16%)
2 stars
3 (4%)
1 star
1 (1%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Ishdolgor.
195 reviews6 followers
November 10, 2014
Яруу найргийг хэл нь дээд зэргийн сэтгэл хøдлøл шингэсэн, маш нягт багтаамж бvхий vгсийн зохицол болно.

Ямар удаан уншваа. хэхэ. Бvvр тасалдаад...
Profile Image for Zolbayar.
128 reviews8 followers
October 23, 2020
Шүлэг, яруу найраг сонирхдоггүй байхдаа бусад дэвтрүүдийг нь авчхаад энийг бараг 10 жилийн дараа хуучин номын худалдаанаас олж уншив. Янзын янзын шүлгүүд байна шүү байна! "Яруу найргийг нийтийн хэрэглээнээс арай дээгүүр түвшинд сонирхдог хүмүүст зориулав" гэх маягийн сануулга хэд хэдэн газар бичжээ. Халширсан л хүний үг юм аа даа.
Profile Image for Батзориг.
26 reviews12 followers
July 23, 2013
~~~

Та бидний мэдэхээр одоогоор Аюурзана, Өлзийтөгс нарын сонголтоор шигшигсэн түүврийн 4н ном байгаа бөгөөд тэдгээрээс энэхүү цувралыг эрхлэн гаргагчдын чадлыг хамгийн сайн илтгэсэн энэхүү номыг та нэг барьсан бол таны сэтгэлийг хөдөлгөх, юм бодогдуулах шүлэг заавал (Ямар ч үед) олддог тийм л шидтэй ном.

...өнөөгийн нийгэмд олон хүн зөвхөн бодтой борлогдож мөнгө болгох чадвартай зүйлсийг л шүтэж, хүний овунлиг сэтгэхүйгээс төрсөн дээд нандин бүхнийг, амьдралын жинхэнэ үнэ цэнийг олж харахгүй төөрөлдөж, тиймдээ ч бачимдан адгаж явна. Бидний жинхэнээр олж харж үнэлж цэгнэж чадахгүй байгаа оюуны үнэт зүйлийн нэг нь яруу найраг юм. Яруу найраг биднийг төөрөгдлийн харанхуйгаас гэтэлгэх болтугай...

(Г.А, Л.Ө нарын номын өмнөх үгээс)

Таны таалал орштугай,

[Өөрийн зүгээс Б.Доржпалам, Л.Мягмарсүрэн, Б.Энхтуяа (Алсын одны бүдэг гэгээ), Б.Одгэрэл нарын мэдрэмжээр бүтсэн шүлгүүдийг сайшаамуй]
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.