Chimeddolgor Ch100 reviews50 followersFollowFollowDecember 3, 2018Goodreads ороогүй уджээ. Энэ хугацаанд монгол номоор л дагналаа. Энэ номонд багтсан "Хэвтрийн хүн" оп-романаар кино хийгдэж буйг дуулаад их л баярласансан. Зохиолчийн эрт үеийн бүтээлүүд нь илүү гэгэлзүүлсэн, сэтгэлд нэвт шувт шингэн амтаа гайхуулан байдагийн учир нь амьдралын талаарх бодлууд цэгцрээгүй, эргэцүүлсэн тийм нэг онцлог бүхий насны мөчлөгтэй холбоотой байдаг болов уу. Нас ахих тусам бодол цэгцэрч, өөрийн өнгөө олсоор байдаг. За энэ ч яамай. Ойрноо биднийг тойрон хүрээлж буй асуудлууд улам дэврэх болсныг бишгүйдээ анзаарч буй биз. Монтескье бичихдээ хүний хамгийн эхний хэрэгцээ бол "энхжин байх" гэсэн байдаг билээ. Яг л энэ инстинктээрээ би гэдэг хүн яг энэ уулны монолог дээр гардаг шиг ууланд бүгчихмээр заримдаа санагдана. Гэсэн ч Руссогийн бичсэнээр иргэний идэвхтэй баймаар ч бас бодогдоно. Гэхдээ л уул тэнд байсаар. Зүгээр л бүхнийг олж хараад, гарцыг нь бас гадарлаад байгаа хэрнээ юу ч болохгүй, хүмүүний тэнэглэл дунд гайхаш татахдаа зохиолчид уул л их сайхан санагдсан байх. Ерөнхийдөө нийт түүврээс юуг мэдрэх вэ гэвэл бидний дотор байж байдаг зовнил, бачимдал, нийгэмдээ тависан асуулт гэхдээ бас хайр ч юм уу ...
Bayarmaa29 reviews10 followersFollowFollowSeptember 5, 2014Түүний амьдралын хамгийн чухал , хамгаас үнэтэй нэгэн зүйл нь алга болчихыг , түүний дотор амин голынх нь зэрэгцээ цохилж байсан, рентгэн туяанд ч, хэт авианд ч тэмтрэгдэж мэдрэгдэхгүй өөр нэгэн судас тасрахыг мэдрэв . Бүүр тэр судас пүд хийн дуугарч тасрах сонсдоод хоолой дээр нь хатуулдан өвджээээ.....Миний хамгийн дуртай мөрүүдийн нэг Метрароман нь постмодерн чиглэлийх бөгөөд мэдэж байгаачлан өнгө аясын хувьд ойролцоо өгүүллэгүүд нийлж нэгэн цогц романы санааг илтгэдэг. Ер нь надад дурлалгүй ертөнцийн блюз нь хамгийн таалагддаг нь юм билээ. Хэвтрийн хүний төгсгөлийг гэгээлгээр дуусгасан бол гэж эргэцүүлэх дуртай.
Soko277 reviews51 followersFollowFollowJune 28, 2015Хэд хэдэн олж авч чадахгүй байгаа номнуудынхаа хэсгийг нэгтгэж оруулсан нь уншигч миний хувьд бөөн баяр байлаа. Аюур болон Өлзий зохиолчдийн маань "хаданд" гараад нэлээд удаж байна шүү дээ. Ховорхон зарна гэсэн зар үзэгдэвч асуухаар зарагдсан байна гэсэн хариу сонсох юм. Цасны роман, хэвтрийн хүн ямар өвөрмөц шийдэлтэй бичигдээ вэ? өөр өөр шийдэл олж харж бичнэ гэдэг үнэндээ авъяас юм даа. Харин нэг нэгнийгээ редакторлана гэдэг л хэцүү ажил санагддаг юм. Дажгүй бичвэрүүд гэхээс өөр хэлэх, шүүмжлэх юм үнэндээ алга даа...
Eny Rebel135 reviews66 followersFollowFollowDecember 20, 2009One of my faves. I would highly recommend this book to anyone who hasnt read it.
Urangoo197 reviewsFollowFollowJanuary 11, 2010"Дурлалгүй ертөнцийн блюз", "Амь тавьж буй шувууны далавч" гэсэн хоёр номоо нэгтгэн энэхүү "Хүүрнэл зохиолын товчоон" номоо хэвлүүлэн гаргасан байна.
Ulziisaikhan Jargal53 reviewsFollowFollowApril 29, 2014Унтах гээд хаагаад хэвтсэн чэн дуусгачмаар санагдаад дуусгачихлаа кк..Амь тавьж буй шувууны далавч сvvлийн хэсэг нь дотор арзайлгачлаа
Өсөхбаатар Дотгонванчиг1 reviewFollowFollowReadJune 6, 2016Олон жижиг үйл явдал, олон богинохон өгүүллэгүүд. Эцэст нь /2 дахиа уншсаны дараа/ нэгэн гайхамшигт роман болон хувьрана гэж төсөөлсөнгүй. Бусад /хуучин/ романуудаас ялгарах гайхамшигт ялгаа нь надад нэг хот байгуулж өгсөнд л байлайлаа. Тэр хотын аль өнцөгт уушийн газар, уушийн газрын модон ширээн дээр ямар өнгөтэй дарс байгааг би өөрөө л төсөөлнө. Өөрөөр минь л төсөөлүүлнэ. Энэ нь л гайхамшигтай. Яг надтай адилхан уншсан нэг хүнтэй тааралдаж ярьж суувал ямар их ялгаа байгааг харах л байх даа.Аюурзанын бүтээсэн хотыг хэрхэн барьж байгуулсныг нь сонирхох юмсан.
Ishdolgor194 reviews6 followersFollowFollowSeptember 3, 2016Тvvнд эргэлт буцалтгvйгээр дурлуулсан энэ ном шиг нь ахиад ийм номыг их хvлээж байгаа.... Ганц уншихад хангалттай ном байхад олон удаа уншаад ч хангалтгvй санагдах номнууд...
Urandari Otgonbaatar16 reviews7 followersFollowFollowFebruary 4, 2017Эндээс хамгийн сонирхолтой хэсэг нь тэр Хэвтрийн хүн байсан шүү. Бас тэр цастай хэсэг нь их сонирхолтой