What do you think?


Миний гунигийн түүх
Шилмэл шинэ шүлгүүд 2007
Царс модод цагаа ирэхээр өмхрөн унана
Цас түрж ургасан хөх яргуй, хөөрхий хагдарна
Царайлаг залуу нас өвс шиг гэнэт гандана
Цаасан дээр тарьсан модод минь л зуу зуун жил ургана
Царс модод цагаа ирэхээр өмхрөн унана
Цас түрж ургасан хөх яргуй, хөөрхий хагдарна
Царайлаг залуу нас өвс шиг гэнэт гандана
Цаасан дээр тарьсан модод минь л зуу зуун жил ургана
- GenresPoetry
78 pages, Paperback
First published January 1, 2007
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 12 of 12 reviews
December 20, 2009
Яагаад надад үе үе
ийм гунигтай байдгийг мэдэхгүй
Яаж би амьдралгүйгээр
амьд явна гэж бодсоноо ч ойлгодоггүй
Хүрч үл чадан,
хүмүүсээс өөрийгөө тусгаарлах болсноо
Хэлж үл чадан,
өмнө тань дуугүйхэн л зогсох байна
ийм гунигтай байдгийг мэдэхгүй
Яаж би амьдралгүйгээр
амьд явна гэж бодсоноо ч ойлгодоггүй
Хүрч үл чадан,
хүмүүсээс өөрийгөө тусгаарлах болсноо
Хэлж үл чадан,
өмнө тань дуугүйхэн л зогсох байна
July 3, 2017
Үхэл болгоныг дагаж
үхдгийнхээ учрыг мэдэхгүй
Хэзээ миний доторхи
цасан зогсохыг ч мэдэхгүй /хуу74/
Саарал тэнгэрээс ийм ая бударна гэж хэн мэдлээ
Санаа алдах минь жаргал байна гэж хэн саналаа. /хуу34/
гээл зөндөө гоё шүлэгнүүдтэй, гоё ном байна.
үхдгийнхээ учрыг мэдэхгүй
Хэзээ миний доторхи
цасан зогсохыг ч мэдэхгүй /хуу74/
Саарал тэнгэрээс ийм ая бударна гэж хэн мэдлээ
Санаа алдах минь жаргал байна гэж хэн саналаа. /хуу34/
гээл зөндөө гоё шүлэгнүүдтэй, гоё ном байна.
January 24, 2022
3.5✨
Одоо ганцхан дурлачихахд…
Одоо ганцхан дурлуулчихаад…
Одоо ганц л намрыг,
шарласан тэнгэртэй нь харчихаад…
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад…
Бов бор шорооноос
ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд…
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг…
гэрэлтэн, гэрэлттэлээ харчихаад…
Өвс чирсэн шоргоолж
үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд…
Өндрийн ганц шувууг
саравчлан, саравчлан харчихаад…
Солонго руу давхиж яваа
эрмэг цагаан гүүг
Солонго доторх солонготой нь
ганц л удаа харчихаад…
Модод шөнөөр ододтой
байраа солихыг үзчихээд…
Одны гэрэлтэй усанд
хөлөө нэг л дүрчихээд…
Сүүлчийн удаа,
ганц удаа
Сүмийн оройд заларсан
гөрөөсөнд мөргөчихөөд
Ээ, хичнээн их хүсэл вэ,
сэтгэл яасан их вэ!
Хэний ч бичээгүй шүлэг
ганцыг биччихээд…
Одоо ганцхан дурлачихахд…
Одоо ганцхан дурлуулчихаад…
Одоо ганц л намрыг,
шарласан тэнгэртэй нь харчихаад…
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад…
Бов бор шорооноос
ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд…
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг…
гэрэлтэн, гэрэлттэлээ харчихаад…
Өвс чирсэн шоргоолж
үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд…
Өндрийн ганц шувууг
саравчлан, саравчлан харчихаад…
Солонго руу давхиж яваа
эрмэг цагаан гүүг
Солонго доторх солонготой нь
ганц л удаа харчихаад…
Модод шөнөөр ододтой
байраа солихыг үзчихээд…
Одны гэрэлтэй усанд
хөлөө нэг л дүрчихээд…
Сүүлчийн удаа,
ганц удаа
Сүмийн оройд заларсан
гөрөөсөнд мөргөчихөөд
Ээ, хичнээн их хүсэл вэ,
сэтгэл яасан их вэ!
Хэний ч бичээгүй шүлэг
ганцыг биччихээд…
Read
May 12, 2010Энэ номыг худалдаж авмаар байхын. Байгаа хүн байвал зараач please
November 25, 2018
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
чиний инээмсэглэл!
Надад байгаа
цор ганц хөрөнгө ...
Наранд ганцаар хүрчихсэн мэт
тийм өндөрт аваачдаг
чиний инээмсэглэл!
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
чиний инээмсэглэл!
Надад байгаа
цор ганц хөрөнгө ...
Наранд ганцаар хүрчихсэн мэт
тийм өндөрт аваачдаг
чиний инээмсэглэл!
May 17, 2021
Хаврын тухай мөрөөдөн
Өвлийг эхлүүлж байна, би!
Ай даа,
Хаалгаа хааж байгаад
Нам гүмийг бүтээх минь!
2005. 10.30 Л.Ө /70-р тал.
Өвлийг эхлүүлж байна, би!
Ай даа,
Хаалгаа хааж байгаад
Нам гүмийг бүтээх минь!
2005. 10.30 Л.Ө /70-р тал.
July 26, 2021
Үнэхээр гайхалтай зохиолч яаж энгийн зүйлсийг ер бусийнаар буулгадгийг огтоос ойлгохгүй.Унших тоолондоо зүүднийхээ ертөнцөд байгаа мэт мэдрэмжийг авдаг.😗
October 2, 2023
Гуниглаж байгаа бол бид амьд байна гэсэн үг. Аз жаргал мэт уйтгар гунигаа бас хайрлая. Өлзий эгчийн номыг мөн хайрлан уншаарай.
January 16, 2024
Dark za.
September 17, 2023
"Одоо ганцхан дурлачихаад...
Одоо ганцхан дурлуулчихаад...
Одоо ганц л намрыг шарласан тэнгэртэй нь харчихаад...
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад..."
("Баттогтохын дурсгалд" шүлэг, 31-р тал)
"Яг одоо нэг нь дарс шимж суугаа.
Яасан ганцаардал!
Яасан жаргал!
Яг одоо нэг нь нулимсаа арчиж суугаа.
Яасан амьд!
Яасан гуниг!"
("Яг одоо" шүлэг, 51-р тал)
Одоо ганцхан дурлуулчихаад...
Одоо ганц л намрыг шарласан тэнгэртэй нь харчихаад...
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад..."
("Баттогтохын дурсгалд" шүлэг, 31-р тал)
"Яг одоо нэг нь дарс шимж суугаа.
Яасан ганцаардал!
Яасан жаргал!
Яг одоо нэг нь нулимсаа арчиж суугаа.
Яасан амьд!
Яасан гуниг!"
("Яг одоо" шүлэг, 51-р тал)
March 25, 2014
Сэтгэл догдлуулсан, гуниглуулсан... Нэг тийм мэдрэмж. Ийм л мэдрэмжтэй номыг зохиолчоос дахин ХYЛЭЭСЭЭР
November 27, 2014
Нартай сайхан налгар өдөр уулзахын ерөөл тавьсан юмсан биелнэ гэдэгт итгэж явдаг.
Displaying 1 - 12 of 12 reviews












