Jump to ratings and reviews
Rate this book

Улбар хөлт

Rate this book
Өсөх, өтлөхийн хооронд
Өөрөө би цаг хугацаа
Үхэх, төрөхийн хооронд
Үрээсэн бүхэн минь цаг хугацаа
Шаналах, жаргахын хооронд
Шатаасан бүхэн минь цаг хугацаа
Өвс ургах, унахын зуур
Өөрөөр яаж амьдрах юм бэ...

176 pages, Paperback

First published January 1, 2007

3 people are currently reading
32 people want to read

About the author

Р.Эмүжин

9 books20 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
8 (36%)
4 stars
1 (4%)
3 stars
9 (40%)
2 stars
3 (13%)
1 star
1 (4%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
September 28, 2010
Ерөнхийдөө бол давгүй санагдсан. Эмүжингийн бас нэг мэдэхгүй ертөнц. Ер нь Эмүжин өөрийгөө өөрчлөх гэж нилээн үзсн юм шиг санагдсан. Эсвэл угааса тийм хүн ч юмуу, танихгүй юм байж аягүй лаг хэлсэн ккк. Ямар ч байсан миний төсөөлдөг байсан Энхтуяа, энэ номын зохиолч 2 ялгаатай байсан. Зарим нэг өгүүллэгийн цаад санаанууд нь их хөөрхөн харин нилээн хэдэн өгүүлэгийн хувьд нилээн хэдэн хүний санаануудаас будаа идсэн ч юм шиг санагдсан. Ганц нэг өгүүллэгийн цаад санаа болоод ганц нэг өгүүллэгийн бичилтийн хэлбэрүүд ... But not bad. Дахиад шинэ өгүүллэгийн ном гарвал ямартай ч сонирхоод авч уншихаар л юм байна лээ
Profile Image for Urangoo.
197 reviews
December 22, 2009
Жил гаруйн өмнө уншиж байж. Одоо эргээд санахад "Хүйтэн", "Улбар хөлт", "Шилэн уул" гурав л тод санагдаж байна. Тус бүртээ өөр өөр амьдралыг харуулсан өгүүлэгүүд.

Хүнд хүсэл шунал үгүй болвол энэ амьдрал утгаа алдаж, түүнээс авах юу ч үгүй санагддаж, үхлийн сонгодог болов уу? Эсвэл өөрөө өөрийгөө амьдралаас олж авч чадаагүйдээ гутан гунихарч, амьдрал үнэгүй санагддаг уу? Амьдралаас хүний санаанд оромгүй зүйлсийг эрж хайж, тэрнээсээ таашаал авдаг ч, төд мөдхөн уйддаг. "Хүйтэн"... одоо хэр нь бодогдсоор л байдаг сэдэв.
Profile Image for Moxy.
28 reviews
December 24, 2011
Уншсан хэдэн өгүүллэгүүдээсээ ихэд цочирдсон, нуруугаар хүйт даагаал. Зарим өгүүллэгийг нь уншаад ийм нэртэй ямар кино байдаг билээ гэж бодсон. Өгүүллэгүүд нь богинохон амттай. Ямар ч байсан номыг бүтнээр нь уншаагүй. Айсан болохоор хаагаад орхисон доо.
Profile Image for Soko.
279 reviews51 followers
July 16, 2013
Эмүжин зохиолчийн номнуудад шимтчихлээ шүү... Улбар хөлт өгүүллэг нь үнэхээр таалагдсан шүү... эрх чөлөөтэй байна гэдэг хичнээн сайхан, гэхдээ мэдээж хэзээ нэг цагт хязгаарт тулаад ганцаараа явахаас уйдах л байх... гэхдээ дарлуулж, доромжлуулж эрхээ бүрэн эдлэхгүй байснаас эрэгтэй хүмүүсийг бээлий шигээ солиод эмээдээ дуртай зүйлийг нь авч өгөх... би бас эмээдээ тэгж мэдэх л нөхөр байгаа юм... гэхдээ эмээ маань энэ үйлдлийг эс хүлээн зөвшөөрөх биз...
надад "Сайд" өгүүллэг нь басхүү таалагдлаа... тэгж дурлаж үзэх юмсан... бас "Биеэ үнэлэгч" гэдэг өгүүллэг нь... гэхдээ өгүүллэгүүдийн нэг дутагдал нь тэрхэн үедээ сэтгэл бадраагаад, гуниглуулаад сэтгэгдэл тийм их үлдээхгүй алга болох, мартагдах юм даа... хэрвээ би яг уншиж дууссаныхаа дараа бичсэн бол маш өндөр сэтгэгдэлтэйгээр бичих байсан байх, гэвч 24 цагийн дараа бичнэ гэхээр зарим нэг нь нэг л сонин биш санагдаад явчих чинь... уншаад үзэхэд илүүдэхгүй... хөнгөн гуниг баярыг үлдээх биз ээ...
Profile Image for batdelger.b.
29 reviews
February 18, 2020
3/5 Энэ хүний бичсэн өгүүллэгүүд ерөнхийдөө дажгүйвтэр санагдсан таалагдсан өгүүллэг гэвэл "Өнгө" , "Улбар Хөлт" , "Муурын Оромж"... Зарим өгүүллэгүүд нь их хүйтэн мэдрэмж төрүүлсэн.Ялангуяа "Өнгө". Зарим өгүүллэг дээрээ эротик талруугаа өнгө аястай... Ямартай ч юм бодогдуулсан зүйлс бага сага байсан.
Profile Image for М.Пүрэвсүрэн.
19 reviews5 followers
Read
April 28, 2017
ТҮҮНИЙ ЕРТӨНЦ...
Нэг тийм гунигтай атлаа амттай, уйлмаар ч юм шиг инээмээр ч юм шиг...
Хүйтэнг даван гарах гэсэн, дулаанруу тэмүүлэх их тэмүүлэл.Үр дүн нь ЦӨХРӨЛ ч юм шиг.
Хэн ч биш тэгсэн атлаа агуу ертөнц гэдгээ мэдэрсэн ч юм шиг..
Миний өмнө нь уншиж байсан өгүүллэгүүдээс хэд дахин илүү таашаал, аз жаргал, зэвүүцэл, гуниг, баясал мэдрүүлж чадсан үнэхээр мундаг өгүүлэггүүд бичдэг мундаг зохиолч юм..Бахархаж байна.
Түүний ертөнц ӨВӨРМӨЦ...
Нэг тийм САЙХАН..
Магадгүй зохиолч хүн бүрийн дотор байдаг тэр л зүйлийг хүний сэтгэл зүрхэнд хүртэл нь гаргаад ирчихсэн ч юм шиг..Бодох юм ихтэй байлаа..Түүнээс суралцах зүйлс асар их юм...


Displaying 1 - 7 of 7 reviews