Jump to ratings and reviews
Rate this book

Амьдралын хүлээснээс ангижрахуй

Rate this book
Тогмар ложон буюу Амьдралын хүлээснээс ангижрахуй

Хамуугаа маажихад таашаал төрөвч
Хамуугүй бол түүнээс ч таатай.
Ертөнцийн хүсэл шуналын жаргалаас
Ерөөсөө шуналгүй нь илүү жаргалтай.
Нагаржуна

278 pages, Paperback

First published January 1, 2007

10 people are currently reading
75 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
15 (35%)
4 stars
13 (30%)
3 stars
10 (23%)
2 stars
4 (9%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Munkhjin Agvaan.
2 reviews4 followers
Read
March 19, 2017
Энэхүү номыг өөрийн гэсэн дотоод эрэлтэй хүн уншаасай гэж хүснэ. Өнөөгийн амьдралын утга учир юуны тулд хийгээд өмнөх болон дараагийн амьдралын тухай бодож, эрж хайж явдаг нэгэнд тэрхүү зам мөр нь өөрөө тодордог гэдэг. Ягшмал үзэл хандлагаасаа сугарч чадахгүй бол үгүйсгэл чинь нэмэгдэхийн нэмэр л гэх гэсэн юм. Бидний хамгийн чухал, тийм байх ёстой гэдэг бүх л зүйл угтаа хоосон. Эцэг эх, хань ижил, үр хүүхдийнхээ холбоо шижмийг хүртэл ухаармуй. Үүрсэн үүрэг, хариуцлага гэдэг үнэндээ юу билээ? Анх хүн болсны утга учир нь үйлс бүтээл гэж эндүүрч явсан. Харин дараа нь үр хүүхдээ үлдээх гэж ухсан. Үнэндээ энэ бүхэн амьтны хэмжээний л ухагдахуун. Эцэс төгсгөлгүй эрлийн үзүүрт нарийхан, бүр балархай ч гэсэн жим харагдана... Би гэгч хүмүүн ямар учрал тохиолоор хүн болж төрсөн бэ? Энэ төрлийг олсны учир шалтгаан юу билээ....? Энэ насаа таг сохроор дуусгахгүйн тулд гэрлийг хайж, олж харахаас өөр зам үгүй. Сохор нь сохортоо замчилж болохгүйн учир бусдыг өөрт тань үлдээж үгээ хураая. Боловсролыг бус эрдмийг шүтнэ.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
July 5, 2021
Хэзээ ч юуг ч өмчирхөхгүй
Хаана ч юунд ч баригдахгүй
Энэ ертөнцөд хирсний эвэр шиг оршигч
Эрх зоргоор огторгуй салхин мэт

Аль ч тохиолдолд үхэх тул
Амьдрал өөрөө хуурамч чанартай
8 тохиолын зүүд зэрэглээнд
Сэтгэл хууртсан эсэхээ шинжээрэй

Жаргалын ёзоорт зовлон байх жамтай тул жаргалд ч бүү дурла, зовлонд ч бүү гутар

“Бодьсадын замнал” - аас

Унтууцал бухимдлаар хоолловол
Уур төлжиж өөрийг дарлана
Ямар ч зүйл тохиолдсон би
Баясах сэтгэлээ алдахгүй байя

Зүрх ээнэгшсэн амрагууд ч
Өнчирч хагацдаг жамтай
Зүдэрч олсон хөрөнгө ч
Эвдэрч шамшигдах тавилантай
Аяны буудал шиг биеэ
Зочин сүнс нь орхидог
Амьдралын хүлээснээс салах нь
Бодь сэтгэлтний мөрдлөг
Profile Image for Tulga G.
93 reviews32 followers
September 8, 2023
"Хэрэв засч залруулж болох бол,
Түүнд уурлах хэрэг юун.
Хэрвээ засч болохгүй юм бол,
Бас уурласны ашиг юун." (78-р тал)

"Хорвоогийн үзэгдэл бүхэн
Өөрийн сэтгэлийн тусгал,
Сэтгэлийн мөн чанар нь,
Үзүүр сэжүүргүй хоосон.
Утга чанарыг ухаарч,
Үзэх, үзэгдэхийн хоёрдолд,
Ухаан эс тушигдах нь,
Бодь сэтгэлийн мөрдлөг." (139-р тал)
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
February 14, 2021
Одоо үед бид жаргах гэж биш жаргалтай харагдах гэж хичээдэг болсон гэж юутай үнэн үг вэ. Бидний тэмүүлдэг бүхэн хуурамч юм.
Мөхөс надад бол ахадсан ном байлаа.
Profile Image for Enhee Tsoodol.
162 reviews16 followers
April 29, 2024
Надад бол хүнд санагдлаа. Гэгээрлээс хол яваан байна гэдгээ ойлголоо, гэхдээ тэрэндээ жаргалтай байна 😇.
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.