Jump to ratings and reviews
Rate this book

Дори идэр дүүдээ

Rate this book
Нэрт нийтлэлч Б.Баабар 1992 онд өсвөр насны охид, хөвгvvдийн оюуны боловсролд зориулж “Дори идэр дvvдээ хандах нь” хэмээх чухаг хэрэгцээтэй ном гаргасан байдаг. Суут хvмvvсийн хvн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, шинжлэх ухааны дэвшилтэт ололт, соёл, утга зохиол, урлаг, уран зургийн гайхамшгуудын тухай багцлан эмхэтгэсэн эл танин мэдэхvйн сонирхолтой номыг “Ирмvvн Мальтимедиа” компаниас фото зургийн тайлбар, дизайны өвөрмөц шийдэлтэйгээр хэвлээд байгаа аж. 212 хуудас энэ номыг уншихад сонирхол төрөхөөс гадна суутнуудын зураг хөрөг, бvтээсэн туурвил зэрэг нь харсан хэний ч болов харцыг булааж, гоо сайхны таашаал эдлvvлэхээр болжээ. Баабарын “Дори идэр дvvдээ” ийнхvv гурав дахь удаагийн нэмж сайжруулсан засвараар уншигчдад хvрч байгаа нь нийгмийн сайн сайханд зориулсан оюун санааны том хөрөнгө оруулалт, соён гэгээрvvлэх vйлс болж байгаа юм.

212 pages, Paperback

First published January 1, 2008

41 people are currently reading
455 people want to read

About the author

Baabar

25 books118 followers
Baabar is a Mongolian retired politician, political analyst and writer. He authored many bestseller books.



http://en.wikipedia.org/wiki/Baabar

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
173 (35%)
4 stars
156 (32%)
3 stars
119 (24%)
2 stars
23 (4%)
1 star
11 (2%)
Displaying 1 - 30 of 41 reviews
Profile Image for Chintushig Tumenbayar.
464 reviews33 followers
October 26, 2016
Зоxиолчийн хэлж зөвлөж байгаагаар боловсролтой болоx гэж байгаа нь энэ гээд дайралдсанаа үзэж харан, уншиж бяслагаад явдал нас ч хүрэлцэxгүйгээс гадна нэгэнт хүний тарxийг хогийн сав биш учираас онцын хэрэгцээгүй мэдээлэлүүд нийт системээ гацаагаад хэрэгцээтэй зүйлээ амьдралд ашиглаж чадаxаа болино. Үлгэрлэвээс байшинг тосгоор баридаг боловч овоолоод хаячиxсан бөөн тоосгыг хэн ч байшин гэдэггүйтэй адил хэмээx зүйрлэл өөрт нэгийг бодууллаа.
Profile Image for С. Бат-Очир.
29 reviews7 followers
November 29, 2014
Баабар гуайн өөрийн уншсан номнууд дээрээ үндэслэн "дори идэр залуучууд"-ын хувьд унших хэрэгтэй гэсэн номнуудыг сэдэв сэдвээр нь(шашин, эдийн засаг, философи гм) ангилан оруулсан ном. Эндээс ямар нэг ухаарал, ойлголт олж авна гэдэг юу л бол, харин энэхүү номон дээр дурдагдсан номнуудыг олж уншсанаар мөн ч их зүйлийг олж авна байх даа. Өөрөө хэлэхдээ наад зах нь 10 жил уншаад дуусахгүй олон ном байгаа гэсэн байсан.
Profile Image for Maralaa Milky.
27 reviews2 followers
February 6, 2016
Оюутан болсон хойноо уншиж байхдаа яагаад энэ номыг өмнө нь барьж аваагүйдээ гайхаж билээ. Саяхан дахиад нэг харлаа, үгүй ээ яахав зохиолч өөрийн хэмжээндээ л бичиж, одоо нэгэн үеээ бодвол мэдээлэл авах хүрээ илүү нээлттэй болжээ гэж бодогдлоо. Яг ч сэдэв бүрийг гүнзгийрэлсэнгүй бас дутаасангүй, уншихад илүүдэхгүй, судлах зүйлсийн түүвэр гэх үү дээ
Profile Image for Batsukh Bat-Ochir.
25 reviews11 followers
April 4, 2017
Заримдаа нээх аятайхан ном олоод уншчих юмсан эсвэл сайн найруулгатай кино үзчих юмсан гэж боддог л байлгүй. Зарим номыг уншиж эхлээд дунд нь оруулаад, зарим кино үзэж эхлээд талд нь хүргээд онцын өгөөжгүй, хүнд үлдэцгүй зүйл хийж байгаагаа ойлгох тохиолдол хэд хэд гарч л байсан. Харин Баабар ах маань бидний энэхүү эрсдлийг бууруулахыг зорьжээ. /Яг үнэндээ ах эмхтгэж бичсэн гэхэд аягүү эмх цэгцгүй, хайрцаглаагүй мэдээлэл байх шиг санагдлаа. Үүнээс хэрэгтэй зүйлсээ олоод авцгаа гээд тараагаад тавьчихсан эд зүйлс шиг. Магадгүй товч болгох гэсэндээ тэр байх. Зөвхөн кино гэдэг бүлгээр л маш зузаан ном бичиж чадах л хүн. Гэхдээ яах вээ үлдэх юмтай л байлаа/ Хэд хэдэн ном, киноны нэр тэмдэглээд авлаа. Уншаад, үзээд байж дээ.
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
January 5, 2016
2дахь хэвлэлийг нь сурагч байхдаа уншиж байлаа. Энэ номноос нэг их юм ойлгож мэдэх гэж найдах хэрэггүй. Энд тэндээс юм хуулсан, хулгайлсан энэ тэр гэж шүүмжлэх ч илүүц. Угаасаа л тайбар, зөвлөмж, бичил нэвтэрхий толь маягийн ном. Харин бага, залуу хүний заавал унших номууд, эзэмших чадваруудын талаар бичсэн нь тун дажгүй. Сургуулийн насны хүүхдүүд нэг уншчихад бол буруудахгүй л ном...
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
December 19, 2018
Маш олон гоё номнуудыг эндээс мэдэж авсан. Хамгийн түрүүнд Mein Keimpf-г авч уншиж байгаа.

Санал болгоно. Ямар ном уншихаа мэдэхгүй, зүгээр нэг бестселлэр уншихыг хүсэхгүй байгаа үедээ эндээс гоё ном олж болно.
Profile Image for Gunbileg Dashnyam.
2 reviews5 followers
Read
December 30, 2015
one of the best books which teenagers should and must read. it shows tells us about books we must read, movies must be seen, people must know and most of all things we must understood when we'r 21
Profile Image for Оддбаяр.
44 reviews12 followers
May 27, 2018
"Хэрэгтэй гарын авлага"

Мэдлэг, мэдээллийг тархины хоол гэвэл энэ ном тааралдсан болгоноо идэх биш эхний ээлжид хоол хүнсний талаарх ерөнхий ойлголттой болох, цаашлаад өөрт хэрэгцээтэй хоол, хүнсийг сорчилж идэхгүй бол тархи тань хэрхэн хоолны хордлогод орох аюултайг сургамжлажээ. Зохиолч ч өөрөө хоолны хордлого авч сургамжлах, үлгэрлэх хүнгүйн зовлонг нилээд амссан бололтой. Тиймдээ ч энэ гарын авлагыг сэдсэн бизээ. Юутай ч гарын авлагатай болгож өгсөнд талархъя..Гэхдээ хүн бүрийн амтны хүртэхүйн ялгаатайн адилаар, тархины хүртэхүй ч ондоотой аж. Баабар ах барууны хоолнуудад хэтэрхий дуртай юм уу даа? гэж бодлоо.

Жоорж Элиот:Мэдээлэлд дарагдсан мэдлэг минь хаачив, Мэдлэгт дарагдсан ухаан минь хаачив.
Profile Image for Selenge.
38 reviews3 followers
April 4, 2014
Хэзээ ч бишээ нилээн нас явтлаа уншиж дуусгахгуй байхаа ( мэдээж нэг удаа бол бvтэн уншчихсан л даа) Дахин дахин харах, судлах юм ундраад л гараад ирээд байхын. Миний хетеч ном...
Profile Image for Batchimeg.B Chmgst .
22 reviews2 followers
January 24, 2017
Залуу хүний заавал унших номуудын нэг гэж хэлмээр байна. Зүг чигээ олоход тун их хэрэг болно гэж бардам хэлэхийн хажуугаар хожимдож уншсандаа харамсах сэтгэл төрлөө.
Profile Image for cereal Ø.
10 reviews
March 22, 2023
I like the older version. visual wise unlike this flashy commercial update of clothing ..

it's like a guide of .. a Map a road map a routine guide on how to.. appear educated- probably act snobbish about it if u wanna, lol, then a must read

just a personal opinions n Know-how + advice on How to be a well informed person, well rounded but not "educated enough" young person.

but it's not a must read. Mongolian version of "how to read a book" and go through it however u like Wikipedia encyclopedia bunch of book names he thinks u must read bcuz others demands u to know them all by heart. as Western people love to appear intelligent, u must have to appear" like them is what's this books purpose.
- well written good example of how to give a good advice.

Map of How and Why, Which one to read- Guide. for young adult mongolians.
A very brief book about how to briefly know about every pop culture as a standard. and it's a standard. a suit u can cosplay on.
but doesn't feel like u know it all err I mean understand them all. u just know the names and what's abouts about it and done nothing in depth nothing metaphysically have u evolved and feel everything and understand every detail about it?

in short:
how to be a walking person of Wikipedia encyclopedia guide.

u can write ur own anytime. I already had similar thoughts to do so.. when I just came to this world. so

#distractedreview I was listening tv while writing this so yeah
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for bbatenkh.
4 reviews
October 23, 2018
Хэтэрхий олон нэр үг, оноосон нэрүүд гарч ирнэ. Уншиж байсан номны тухай эсвэл жоохон гадарлах сэдэв орж ирэхээр анхаарал төвлөрөөд ирж байхыг бодоход мэдэхгүй зүйл их байгаа учраас бусдыг нь ойлгосонгүй гэж л хүлээж авлаа.
18-тай байх даа уншсан бол л гэж бодогдсон доо. Үүнээс өөр тайлбар хэрэггүй байх.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
February 5, 2020
Анх бараг 10-аад жилийн өмнө уншиж байжээ. Дахиад уншихад бас мартсан зүйл нилээн байнаа. Унших зүйл ч их байна даа гэж кк.
Салбар салбарын тухай товч тодорхой дурьдсан хэрэг болохуйц ном гэж боддог.
Profile Image for Э. Эрдэнэбулган.
3 reviews
July 9, 2017
Залуусын заавал уншиж судалж мэдэх хэрэгтэй ном шиг санагдсан,ер нь залуус гэхгүй ном бүх хүмүүст зүгээр байх.
1 review1 follower
Read
November 12, 2019
Яг одоо уншмаар байна
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Tsetsenbileg.
4 reviews
March 10, 2020
Zugeer “goodread” baihguu baihad gargatsan goodread gedeg nom, gehdee goyoo goy
1 review
Read
March 18, 2020
Сонирхолтой ном, танин мэдэхгүй талдаа, мөн энэ номноос зөндөө олон ном унших ёстойгоо мэдсэн.
Profile Image for Enkhbat Natsagdorj.
22 reviews70 followers
April 13, 2010
Анх юм мэдэхгүй жаахан бацаан байхдаа уншаад их л биширч байлаа. Одоо ойр зуур юм үзсэний дараа эргээд харахад зүгээр л хэдэн гол гэсэн зүйлсийн цуглуулга байж дээ.

Profile Image for Tamir Ch.
9 reviews
May 28, 2013
хийх унших зvйлийг минь сануулж егсен гэх юм уу даа
Profile Image for Baatarchuluun.
7 reviews2 followers
Read
July 31, 2013
Эхний хэвлэлийг нь 2000 онд уншиж байлаа. Үнэхээр хэрэгтэй ном. Залуучууд бол нэг уншчихад тун зүгээр ном.
Displaying 1 - 30 of 41 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.