Өмнө нь түүний 2 номыг уншиж байсан. Ерөнхий санаа, нийгэмд өгч буй мессэж маш зөв уриалга, зөв зуршилыг уриалан дууддаг. Унших тусам өөртөө дүгнэлт хийж, өмнөх алдаа, бодол бага багаар өөрчлөгдөж байна. Миний хувьд хадгаламжиндаа тогтмол мөнгө хийхдээ маруухан намайг өнгөрсөн жил тэтгэврийн хуримтлалын данс нээгээд сар бүр бага дүнгээр хийж дадал үүсгэх хэмжээний "шахаж" мотиваци өгсөн ном. Өдөр бүр гүйлгэн уншихгүй ч "хадгаламж өлсөхөөс эхэлнэ" фб групп нь олон олон хүнийг зөв замд хөтлөн оруулж байгаа гэдэгт итгэж байна. Хүн болгоны гарааны цэг өөр, амьдралын хэвшил ч мөн орлого зарлага, асуудал ч өөр. Гэхдээ хүн болгон их багаар гэлтгүй өөрийгөө сорин, баталгаатай ирээдүйг хүсэж байвал хүн болгон хадгаламжтай байх хэрэгтэй. Олон кейс бичсэн болоод ч тэрүү баялаг ном байлаа. Үе давдаг тоглоом шиг төлөвлөсөн хадгаламжийнхаа дүнд хүрвэл /жишээ нь 5 сая/, дараагийн 2дох /10 сая/, 3-дах /15 сая/ гэхчилэн улам цааш багцаа ахиулан хадгалаарай гэсэн уриалга маш таалагдав. Анхандаа хэд хэдэн үүсгэсэн хадгаламжийнхаа нийт дүнг байн байн нэмдэг, тэрэндээ сэтгэл ханадаг байсан бол одоо дүнд ач холбогдол өгөхгүй болсон тухай, өөрөөр хэлбэл мөнгөтэй байх дадал өөрт нь сууж буй тухай дурджээ. Нээрээ л мөнгөгүй байж байгаад мөнгөтэй болохоор хэрэгтэй хэрэггүй зардлууд босож ирдэг шүү дээ. Тэгэхээр мөнгөтэй байж сураагүйн төдөн чинээ гэдэг нь болж таарах нь. Хүн ер нь өр зээлтэй байхыг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ба өөрийг чинь эцэг эхээс чинь өөрцгүй бүүр маш сайн хүмүүжүүлдэг болохыг өөрийн болон өөр хүний жишээндээр мөн илэрхийлжээ. Хадгаламжаа хүүхэд шигээ санан өсөж өндийхийг харж буй мэтээр төсөөл гэжээ. 2-3 өгүүлбэрээр илэрхийлсэн ч нээрээ л хүүхэдтэй болбол хэрэглэнэ гэж хадгалж болох юм, тусдаа түүндээ зориулж гэж бодсон шүү.
Хүнийг ажиллуулах хамгийн сайн арга нь "бүх ажил үүрэг нь тодорхой" байх гэдэг ишлэл бас маш их таалагдлаа. Икеа оруулж ирдэг Энхбат найзынх нь зөвлөгөөнүүд үнэхээр шигтгэмэл үнэт зөвлөгөө байлаа.
Бас байнга хэрэгжүүлэх юм шүү гээд хүлээн зөвшөөрсөн зүйлбол 7 хоногоор хүнсээ цуглуулах байлаа. Хаягдалгүй, яг хэрэгтэй зүйлсээ авах нь мөнгө хэмнэх маш сайн арга юм байна шүү. Ихэнхи хүнснээс илүү аваад хаягдал үүсдэг шүү дээ, гурилан бүтээдэхүүн, талхнаас авахуулаад гэж бодлоо. /Би талхаа зүсээд хүнсний скочоор бүрээд идэх идэхээрээ гаргаж гэсгээж иддэг. Маш хурдан гэсдэг байгаа шүү. Бас шинээрээ байдаг./
Шинэ зүйл авахдаа удаан бодож, авах хугацаагаа хойшлуул. Шинэ зүйл авахын аз жаргал хэр удаан үргэлжилдэг вэ? гэх асуулт бас л дон гээд л тархи тоншив.
Бас нэг зүйл бизнес, хувийн орлогоо заагла гэсэн санаа байлаа. Зааглахыг хичээнээ энэ жил... /мэргэжлээрээ бяцхаан орлого олдог ухаантай юм. Бага гэлтгүй зааглаж сурая байз, энэ маань ч бас дадал зуршил суулгана байх/
Эцэст нь номын тухайд үгийн алдаа нь уу, нэлээн их юм аа. 2 редактор нь агуулгадаа төвлөрөөд үгийн алдаан дээрээ бага ажилласан санагдлаа. Дараагийн хэвлэлээ өгөхдөө шууд хэвлэлд захиалга өгчихдөггүй байлгүй дээ гэж найдна.