やみ に10 reviews1 followerFollowFollowMay 10, 2023Хорт хавдарХүний эрүүл мэнд сэтгэлээсээ гэдэгт анхандаа итгэдэггүй дараа нь үнэмшдэггүй буюу итгэж байсан ч дараа нь яг хэрхэн сэтгэл гэдэг нь юм нь ажиллаж, биед нөлөөлдөгийг ойлгодог байлаа. I mean бие болон сэтгэл гэдэг чинь нэг нь сүнслэг нөгөө нь физик биетээр байгаа шүү дээ, яг яаж холбогдоод нэгэндээ нөлөөлчихдөгийг сайн ойлгодоггүй байлаа. Ингээд даавар нь эсд нөлөө үзүүлж чаддагийг ойлгоход зарим хүн хорт хавдартай хүчтэй сайн тэмцэж, зарим хүн хорт ховдараар тооцоолж байснаас богино хугацаанд нас бардаг нь тайлбарлагдаж байна. Өөрөөр хэлбэл бодолд гадны нөлөөлөл нөлөөлж -> бодол нь -> мэдрэмжинд нөлөөлж -> мэдрэмж нь -> дааварт нөлөөлж -> даавар нь бие эсэд -> эс нь -> эрхтэн -> эрхтэн нь -> эрхтэн тогтолцоонд нөлөөлж, эрүүл мэндийн асуудал эсвэл хүний чадамжийг нэмж байдаг юм байна. Дааврыг зөв удирдаж чадвал урт хугацаандаа ямар ч өвчнийг эдгээх гэдэг гайхамшигтай чадвараараа хүн гэдэг амьтан амьдарч чадах юм байна.Хүнд хайртай байхдаа илүү хүчтэй. Дофамин - Хайр энэрэлийн тухай бодох, бусдын төлөө сайн зүйл хийхХэдхэн сарын өмнө хүн өөртөө гэхээс илүү бусдад илүү хайртай байхдаа, мөн бусдын төлөө сайн юм хийж байгаа гэдэг ухамсартай байх үедээ, өөрийнхөө төлөө гэдэг зүйлээс илүү хүчтэй, мөн сахилга баттай байдаг юм шиг санагдаж бодогдсон. Эцэг эх үр хүүхдийнхээ төлөө, хосууд нэгнийхээ төлөө гэх мэт. Энэ нь дааврын учир шалтгаанаар энгийн үеийн чадамжаа илүү ихээр нэмж чаддаг юм байна. Өмнө нь дурьдсан орц болон эрхтэн тогтолцооны төгсгөл бүхий цикл илүү хүчтэй орцтойгоор эхэлбэл илүү том үр дүн гаргаж чадах юм байна.Фэйри тэйл гэдэг аниме дээр сэтгэлийн хүч, ер нь шоунэн буюу залуу хөвгүүдэд зориулсан ихэнх аниме дээр сэтгэлийн болон нөхдийн хүч гээд энгийн үеэс нь хэт илүү хүч гаргадаг тухай өгүүлдэг. Ихэнх хүмүүс үүнийг нь худлаа балай зүйл гэх мэтээр хүлээж авдаг ч бодит амьдрал дээр ч энэ нь байх ёстой. Байхдаа даавраар биелэлээ олдог гэдгийг үүнд тайлбарлсан байна. Хүн хоёр хүүхэдтэй байлаа гэхэд хайраа 50/50 хувааж биш хоёуланг нь 100 хувь хайрлах боломжтой аж.Кортизол өглөө их учраас өглөө зарим хүний сүнс нь ирээгүй мөн ууртай, харин шөнө ажилладаг хүмүүс эсрэгээрээ.Өглөө ажил дээрээ очихоор зарим хүмүүс нэг л ууртай хөмсгөө зангидаад кофе ууж суугаа харагддаг, мөн дуу багатай. Тэдгээр хүмүүс кортизол нь их байгаагийн шалтгаан юм байна. Яг энэ хүмүүс өдрийн сүүлийн хагаст их баяртай хөөртэй инээдтэй болчихдог. Тэгээд унтахдаа Кортизол нь тэгрүү тэмүүлсэн байдаг учир эрт бөгөөд амархан унтдаг юм байна. Харин над шиг оройтож унтдаг мөн орой их юм боддог хүнд эсрэгээрээ үйлчилнэ. Ийм учраас орой унтах нь эрүүл мэндэд муугийн нэг шалтгаан болж, мөн унтаж чадахгүй тойрогт ордог юм байна.Амьд биетийн хувьсгалын явцад өөрийнхөө хэрэгцээг таньж чадахгүй биетүүд удаан хугацаагаар амьдарч чадахгүй нь тогтоогдсон.Дээрх зүйлийн утга санааг дарвин онолоороо гаргаж ирсэн юм байна. Ингээд бодохоор амьтан яг зөвхөн өөртөө тохирох зорилгоо олох их хэцүү. Олсон амьтан их хүчтэй. Хаа хүрэхээ мэддэг хүн замд төөрөхгүй, эрсдэхгүй. Харин үүнийг олох нь сүнслэг бөгөөд төсөөлөл өндөртэй хүмүүн төрөлтөнд маш том шалгуур ажээ. Биет ертөнц болон биет бусад ертөнц аль алинд нь үнэ цэн бүхий цэгийг зорилгоо болгоно гэсэн үг юм. Энэ санаа нь зөвхөн энэ номонд дурдагдаад зогсохгүй, 100+ насалсан хүмүүсийн дунд явуулсан, хэрхэн удаан амьдрах нууцын талаарх судалгаанд ч мөн адил дурдагдсан байсан. Purpose of existence........Хамт байх нь тулаан тэмцлийн даавар ялгаруулдаг. Хардалт, дотоод маргаан (хэрүүл), дайсагналХосууд хэрэлдэж л байдаг. Энэ нь гайхах зүйл биш юм байна. Угаасаа хамт байгаад байхаар сөрмөөр, үзэлцмээр, "үзээтэй"-тэй баймаар даавар бий болдог юм байна. Мөн даавар нь бий болохдоо амар, мөн хуримтлагдаж байгаад олон болохоороо нэг тэсэрч гарч ирдэг учраас бүр хэрүүл болоод байдаг учрыг нь ойлгомоор юм. Харин хосоороо 3 дагч зүйлийг дайсан гэж харах эсэх нь даавар төрүүлсэн мэдрэмж нь аль обьект вэ гэдгээс хамаарах аж.Сэтгэл татам байдлыг хариуцдаг. Допамин, Серотонин Дээрх хоёр даавар нь мөн хоол идэхгүй байх, нойр хүрэхгүй байх зэрэг үр дүнд хүргэдэг байна. Ийм учраас яруу найраг хүчтэй үүссэн. Ийм учраас "дурлачихаа юу" гэдэг харилцан яриа үүссэн ажгуу.Харин ДУР ТАЧААЛ, СЭТГЭЛ ТАТАМ БАЙДАЛ нь урт хугацаанд бие биедээ дасах чиглэлд хөтөлдөг. Тэврэлдэх, хүрэлцэх бүх төрөл орохХайрын үлдсэн ганц төрөл болох ДУРЛАЛ нь хүрэлцэх шаардлагагүй үүсдэг байна. Харин урт хугацааны харилцаанд ДУРЛАЛ нь том үүрэг гүйцэтгэхгүй магадлал их. ДУР ТАЧААЛ болон СЭТГЭЛ ТАТАМ байдал нь харилцааг авч явдаг. Ингэхээр хүрэлцэх гэдэг зүйл нь "зайлшгүй" аж ялангуяа эмэгтэй хүнд. Харин эрэгтэй хүнд ДУРЛАЛ - ын үеэр алсын зайнаас дурлалт бүсгүйгээ төсөөлж чаддаг бол эмэгтэй хүн ДУРЛАЛ - даа ч Эстрогенээр захирагдах тул "хүрэлцэх" шаардлагатай ажээ.Кокайн болон чихэр нь тархины дурласан хүнийхтэй ижил хэсэгт идэвхждэг. Мөн эмэгтэй хүн тестостерон бага агууламжтай байдаг тул илүү их нийгмийн харилцаа яриа хөөрөөнд тэмүүлэлтэй ханддаг. Ингэснээ холбоо ихтэй болж, холбоо нь хайрлуу чиглүүлнэ. Ингэхээр охидууд ч мансууруулах болон чихэрийн төрлийн амттан зэрэгт илүү дуртай байдаг нь гайхах зүйл биш болж байгаа юм. Хайрлах мэдрэмж илүү хүчтэй төрүүлдэг байна.Түр холдолт нь хайрыг илүү гүнзгий болгодог.ЗӨВХӨН "ТҮР" ШҮҮ