Jump to ratings and reviews
Rate this book

Шинэ үеийн номын сан

Сонгомол эсээнүүд

Rate this book
Энэхүү ботид Францын агуу их сэтгэгч Мишэль дө Монтэний өнөөгийн иргэншил төлөвшихөд онцгой үүрэг гүйцэтгэсэн, хүн төрөлхтөний сэтгэлгээний түүхэн дэх хосгүй гайхамшигт үзэгдэл гэгддэг гол бүтээлээс дээжлэн орчуулсан байна. Монтэнь эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн уран зохиолд “Эсээ” хэмээх төрөл зүйлийг бий болгосон ба “Les Essais” буюу “Туршицууд” хэмээх утгатай франц үгнээс гаралтай аж.

Монтэний бүрэн эсээ нь нийт 3 дэвтэр, 107 эсээнээс бүрдэнэ. Эдгээр 107 эсээнээс хамгийн чухал, сонирхолтой гэсэн 35 эсээг сонгон монголчилжээ. Монтэний эсээ нь Сенека, Теренций зэрэг Эртний Ромын яруу найрагчдын шүлгүүдийн мөрөөс хэдэн зуугаар нь эшилсэн, олон зуун баримт, түүх, ярианд түшиглэн өөрийн үзэл бодлоо баталсан гайхамшигт туурвил билээ. Францын өөр нэгэн алдартан болох Вольтер: “Зөвхөн өөрийгөө дүрслэх гэсэн Монтэний гэнэн санаа ерөөс хүн төрөлхтөний аашийг харуулсан юм” хэмээн дуу алджээ.

367 pages, Unknown Binding

First published January 1, 2005

143 people are currently reading
1898 people want to read

About the author

Michel de Montaigne

1,555 books1,542 followers
Michel Eyquem de Montaigne (1532-1592) was one of the most influential writers of the French Renaissance. Montaigne is known for popularizing the essay as a literary genre. He became famous for his effortless ability to merge serious intellectual speculation with casual anecdotes and autobiography—and his massive volume Essais (translated literally as "Attempts") contains, to this day, some of the most widely influential essays ever written. Montaigne had a direct influence on writers the world over, from William Shakespeare to René Descartes, from Ralph Waldo Emerson to Stephan Zweig, from Friedrich Nietzsche to Jean-Jacques Rousseau. He was a conservative and earnest Catholic but, as a result of his anti-dogmatic cast of mind, he is considered the father, alongside his contemporary and intimate friend Étienne de La Boétie, of the "anti-conformist" tradition in French literature.

In his own time, Montaigne was admired more as a statesman then as an author. The tendency in his essays to digress into anecdotes and personal ruminations was seen as detrimental to proper style rather than as an innovation, and his declaration that, "I am myself the matter of my book", was viewed by his contemporaries as self-indulgent. In time, however, Montaigne would be recognized as embodying, perhaps better than any other author of his time, the spirit of freely entertaining doubt which began to emerge at that time. He is most famously known for his skeptical remark, "Que sais-je?" ("What do I know?").

Remarkably modern even to readers today, Montaigne's attempt to examine the world through the lens of the only thing he can depend on implicitly—his own judgment—makes him more accessible to modern readers than any other author of the Renaissance. Much of modern literary nonfiction has found inspiration in Montaigne, and writers of all kinds continue to read him for his masterful balance of intellectual knowledge and personal storytelling.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
328 (59%)
4 stars
124 (22%)
3 stars
61 (11%)
2 stars
8 (1%)
1 star
26 (4%)
Displaying 1 - 30 of 50 reviews
Profile Image for Oyun-Erdene.
14 reviews13 followers
August 10, 2016
Таалагдсан зарим хэсгүүд:
...Ирээдүйд юу болохыг мэдлээ гээд, ямар ч ашиггүй билээ. Зайлшгүйн өмнө юу ч хийж чадахгүйгээ мэдэрч тарчилна гэдэг тун хөөрхийлөлтэй хувь юм...

...Одоогийн байдалдаа сэтгэл хангалуун хүн ирээдүйн тухай бодож шаналдаггүй...

...Гүн ухаанд хэт автах нь хортой тул ашигтай байж болох хэмжээнээс нь бүү гүнзрийрүүл. Хэмжээг нь барьж суралцах юм бол гүн ухаан гэдэг тааламжтай бөгөөд тун ашигтай зүйл. Хэрэв гүн ухаанд хэт их автвал тэр биднээс зүй ёсны эрх чөлөөг маань булаан авч, уйтгарт арга мэхээрээ байгалиас бидэнд заяасан сайхан бөгөөд шулуун замаас төөрүүлдэг...

...Сэтгэлд байгаа тээр дарамт бүхнээ эхлээд авч хаяхгүй бол замын уртад тэр чинь улам хүндэрнэ. Ачааг зөв байрлуулж сайн даруулсан бол хөлөг онгоц ч газар хороохдоо ашигтай байдаг шүү дээ. Тэгэхээр хүмүүсээс холдох нь хангалттай биш, амьдрах орчноо солиод ч асуудал шийдэгдэхгүй. Харин бидний дотор баттай үндэслэчихсэн ихэнх хүнд байдаг зан чанаруудаасаа холдож өөрийгөө шинээр олж авах хэрэгтэй...

...Эцсийн эцэст, өтөл наснаас надад ирж буй цор ганц тайвшрал бол, амьдралаар дүүрэн байсан сөнөөх үй олон хүсэл тэмүүллийг минь тэр миний дотор үүрд нойрсуулж буйд л оршино...

...Хэрэв суралцах хэрэгтэй бол бидний насанд тохирсон зүйлийг л судалцгаая. Тэгсэн цагт л бид "Ийм хөгшин болчихоод энэ хичээлүүдээр яах гэсэн юм бэ?" гэсэн асуултад "Амьдралаас амархан бөгөөд сайхан буцах чадвартай болохын тулд л"...
Profile Image for Soko.
277 reviews51 followers
May 31, 2013
ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ...ДАХИН ДАХИН УНШААД Л БАЙМААР... "3жил тасралтгүй уншиж намайг өөрчилсөн" гэдэг үг номны ард байдаг, тэр ёстой үнээн... би 3 жил бус насаараа унших ШИРЭЭНИЙ НОМ болгохоор шийдсэн...
Profile Image for Yanjinlkham Amou.
20 reviews2 followers
June 21, 2018
Нухацтай хянуур унших гэж хичээсэн. Худлаа үгийг нь уншаад явчихсан мэт санагдахааараа дахин эхлүүлэх гэх мэтээр. Гэсэн ч, энэ бүтээлийн талаар миний өмнөх хүмүүс аль хэдийн сэтгэгдлээ хэлсэн байхад, мань мэт юу нэмж гийгүүлэх вэ? Өөлмөөр байвал ганц л зүйл! Хэдий сайн бүтээл байлаа ч, энэ нь нэг л хүний субьектив өнцөг байдаг.
Profile Image for Б. Долгорсүрэн.
144 reviews16 followers
April 16, 2023
Бодох тунгаах зүйл ихтэй ном байна. Авч байгаа жишээ тайлбарлаж байгаа арга барил нь их гоё. Дадал зуршил, Ганцаардал, Үхлийн талаар бичсэн эссенүүд маш их таалагдлаа.
Profile Image for Maralgoo Ganbat.
22 reviews7 followers
March 25, 2018
Сонирхолтой байлаа. Яг тэр л нэг үе хүнд тохиоллдог доо. Гэнэт хайрцагнаасаа гардаг үе. Тодорхой тайлбарлая..

Нялх хүүхэд бүх зүйлийг шинээр харж, харсан зүйлдээ асуулт тавьдаг шүү дээ. Тэд өөрийн мэдэлгүй өөртөө амьдралыг харах өнцөг гадаад орчин, ээж ааваасаа суулгадаг. Бид үүнийг хүмүүжил ч гэдэг.

Харин том болоод дахиад л нялх хүүхэд шиг болдог үе байдаг даа. Тэр л аль хэдийн суучихсан харах өнцөгтөө эргэлзэж, бүх зүйлийг шинээр харж, харсан зүйлдээ асуулт тавьдаг. Тэр үед бидний хувьд хамгийн сайн "ээж аав"-ын үүргийг гүйцэтгэх зүйл бол ном гэж бодож байна. Номноос жинхэнэ өөрийнхөө харах өнцгийг суулгах нь байна.

Эхэнд хэлсэн шиг, яг тэр л нэг үе хүнд тохиолддог доо, тэр үед Мишэль дө Монтений эсээг уншихыг санал болгож байна. Тус болохгүй юм аа гэхэд, хэзээ ч илүүдэхгүй гэж би бат хэлж чадах байна.

Номноос эш татсан зарим хэсгүүд:

- Амьдрал гэдэг ч сайн ч биш, муу ч биш, эдгээрийн алинд хувиргах нь танаас л шалтгаалдаг нүгэл буюны холимог билээ.
- Амьдралын хэмжээ гэдэг үргэлжилсэн цаг хугацаанд биш, та түүнийг хэрхэн ашигласанд л байдаг.
- Дорд сэтгэл хүсэлд автвал, зорьсондоо хүрэх арга зам нь хөрөнгө мөнгө, бэлэг сэлт, өндөр албан тушаалын амлалт гэх зэрэг гүн ухаантнуудын үгүйсгэсээр ирсэн тэр л өөш хахуулиуд болдог.
- Хэрэв илүү дээгүүр сэтгэл мөнөөх хүсэлд автваас, санасандаа хүрэх арга зам нь ч хавьгүй ариун байх бөгөөд цэцэн мэргэнд дурлах, шүтэн бишрэх, хууль ёсыг дагах, шаардлага гарвал эх орныхоо тусын тулд амь насаа зориулах, шударга ухаалаг яриа хөөрөө өрнүүлэх зэрэг нь чухамдаа үүний үр мөн. Ийм хүсэлд автсан хүн бие махбодын гоо үзэсгэлэн богинохон настайг ухаарч, эрхэм хүнтэйгээ бат бэх, удаан жаргал эдлэх боломжийг гагцхүү оюун санаагаар л бий болгодгийг ойлгоод өөрт буй нандин чанаруудаа ариун суртал, дотоод ертөнцийн гоо сайхнаар тэтгэн өргөжүүлэхийг хичээнэ.
- Хорвоо дээрх хамгийн аугаа юм бол өөрийгөө мэдэж захирах шүү дээ.
- Хүчирхийлэл, заяа төөргийг үл ойшоох, шорон гяндан, гав дөнгийг хүртэл юман чинээнд үл санах боломжийг бидэнд олгогч, юунд ч үл хавчигдах жинхэнэ эрх чөлөө бол чухамдаа сэтгэлийн гүнд л байдаг.
- Аж ахуй, шинжлэх ухаан, ан гөрөө ер юу ч эрхэллээ гэсэн, та үүндээ хүсэл дуусах тэр зааг хязгаараас хэтрэлгүй л автах ёстой, таашаал там болтлоо хэтийдэхээс болгоомжлууштай.
- Хувь тавилан чамд ямар ч сайн сайхныг соёрхлоо гэсэн, түүнийг нь мэдэрч хүртэх чадварыг бас эзэмших хэрэгтэй. Ямар нэгэн юмыг эзэмшсэнээрээ бус, харин мэдэрч таашааснаараа бид жаргалтай болдог.
Profile Image for Б. Бямбасүрэн.
6 reviews2 followers
December 8, 2015
Хамгийн сайн ном. Дүү,найзууддаа энэ номыг уншихыг үргэлж зөвлөдөг бас бэлэглэдэг. Унших бүрт өөр мэдрэмж авдаг болохоор одоог хүртэл уншсаар л байна.
Profile Image for Chimeddolgor Ch.
100 reviews50 followers
August 15, 2017
Ер нь тэгээд хагас жил бүр л эргэж хардаг "мөлжүүртэй" ном юм даа.
Profile Image for Anaru Eba.
82 reviews4 followers
February 9, 2019
Энэ номыг бид зүгээр нэг уншаад өнгөрүүлэх биш ширээний номоо болговол зохистой болов уу, эхний удаа ухшихад бүрэн сайн ойлгоогүй бөгөөд энэ ном нь хурдан гүйлгэж уншихад тохиромжгүй юм. Унших бүрт өөр өөр мэдрэмж санааг өгдөг гайхалтай бүтээл.
Profile Image for Enerel.
27 reviews
November 14, 2013
Yag unendee expectations oos dooguur bsn. Gehdee ter ued iim zuiliidiig olj ajiglana gdg bol uur hereg bh.
Profile Image for Ulzii.
99 reviews
February 11, 2015
Хэд ч уншсан уйдахгүй...
1 review
September 24, 2016
unshij duusgah
This entire review has been hidden because of spoilers.
1 review
October 5, 2016
Ertnees l unshihiiig hussen dee
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for С. Ундрах.
1 review
Read
November 8, 2016
if i can read a this book. i feel happy and i passs the exam . so i need this book a lot . please may i read ??
1 review
February 6, 2017
i wish i read a book
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Nomin.
5 reviews
April 15, 2023
Ганцаардлын тухай, үнэрийн тухай, нөхөрлөлийн тухай гэх эссэнүүд миний хувьд онцгой байлаа. Монтень гэж хүн их оюунлаг, боловсролтой, даруу, үнэнийг эрэлхийлэгч хүн байжээ гэж л бодогдлоо. Гэвч энэ ном тийм ч чухал гайхамшигтай санагдсангүйэ. Би хэн юм бэ? Яах гэж төрсөн юм бэ? Миний амьдарлын зорилго юу юм бэ? Аз жаргал гэж юу вэ? Бурхан гэж байдаг уу? Дэлхий сансар огторгуйн тухай мэдлэг, шашин гэж юу вэ? Шашинд хэрхэн хандах ёстой вэ? Зовлонгийн шалтгаан, түүнээс ангижрах арга зам бий юу? Амьдралд яаж хандах ёстой вэ? гэх мэт хүний амьдарлын үнэхээрийн чухал бөгөөд гол асуултуудад энэ мэт ном танд хариулахгүй. Эх сурвалж мэдлэг, ном зохиол нь маш ойлгомжтой, уншаад дотор байсан салангид, эрээвэр хураавар бүх мэдлэг нэгэн цул, ойлгомжтой, учир холбогдолтой болж цэвэр агаар амьсгалсан мэт, цангаж яваад ус уусан мэт хүнд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, ухаарал өгдөг. Жинхэнэ мэдлэгийг олоход хүн аз жаргалтай болдог. Энэхүү сонгомол эссэ хэмээх номонд арай илүү өндөр хүлээлт тавьсан байсан боловч уншиж эхлүүлсэн юм даа гээд хүчээр дуусгалаа. Ярих хүслийн нэг л илрэл болсон жирийн нэг хүний оюун бодлын түвшин дэх хүүрнэл болсон ийм ном нь сайхан зугаа болж болох авч өөр илүү өгөх юм байхгүй цагийн гарз болох байхаа. Харин номын зохиолч өөрийгөө маш даруу байдлаар үнэхээр энэ ном бол мунхаг миний дэмий балай бодлууд төдий шүү гэж хэлсэн нь өөрөө эсрэгээр түүнийг агуу болгожээ.
Profile Image for marjan makshut.
14 reviews3 followers
July 16, 2019
Эсээ гэж юу болох талаар мэдэхийг хүсвэл Монтений бүтээлийг унш гэж сонсож байсан. Энэ номыг уншаад яагаад тэгж хэлдгийг мэдэрлээ.
Сэдэв болгон дээр олон жишээ, ишлэл татаж буй нь уг сэдвийг олон өнцгөөс харагдуулах зорилготой гэж дүгнэсэн. Гэхдээ уг жишээнүүд дээр дурдаж буй үйл явдлуудын талаар ойлголттой байсан бол зохиогчийн санааг ямар нэгэн хазайлтгүйгээр бүрэн ойлгох байсан байх. /Өөрийнхөө дундад зуны дэлхийн түүхийг мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэйг мэдэж авлаа/
Миний өмнө уншиж байсан номуудаас юугаараа ялгаатай байсан вэ гэхээр уг номыг уншигч нь эргэцүүлэгч байвал зохино. Өөрөөр хэлбэл энд бичигдсэн зүйлийг өөртөө тусгахын тулд, санааг нь ойлгохын тулд, эргэцүүлэн бодох хэрэгтэй.
Байнга санаж явбал зохимжтой гэсэн маш олон ишлэлийг уг номоос авсан учраас дахин унших болно.
Profile Image for Enkhtulga.
32 reviews1 follower
February 17, 2022
Хэнд ч, хэзээ ч тохиож болох зугтаж чадамгүй үнэн бол үхэл юм байна. Тиймээс үүнд байнгийн бэлтгэлтэй байх хэрэгтэй болж таарлаа. Яаж бэлдэх вэ гэж үү? Би бас өөрөөсөө асууж үзлээ. Бусдыг гомдоолгүй, үл ойлголцол үлдээлгүй, үхлийг маань гэрчлэн, мэдэрч хоцрох хүмүүст, нийгэмдээ илүү анхаарал хандуулж, өнөөдөр мэдэрч болох аз жаргал, амар амгаланг хойш тавилгүй өдөрт нь эдэлж өнгөрөөх нь л үхлийн бэлтгэл бололтой. Хорогдох, харамсах зүйлгүй, зовиур шаналалгүй амар амгалан нүд аних нь магадгүй аз жаргалтай төгсгөл юмуу даа 💭
Displaying 1 - 30 of 50 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.