Ag220 reviews22 followersFollowFollowFebruary 15, 2021Пүү бүр юу юу ч болоод дуусав даа...Хятад, Солонгос, Японууд хүртэл орооцолдоод л...Батсүрэн амьд байж таараад... тэгж их буудуулчихаад дахиад л амьд үлдээд л...Цогт аавыг нь алаад, Цогтын хүү Эрдэнэ хүүг нь алаад, гэхдээ Эрдэнийн хүүхэд зээ охиных нь гэдсэнд бий, тэд хайр сэтгэлийн холбоотой, гэхдээ зээ охин нь болохоор Мөнгөнсүхийн охин. ёстой нэг сүлэрсэн сайхан бантан болчихлоо шүү энэ хоёр айлын амьдрал.Энэ номон дээр эцэг, эхгүй өнчин хүүхдүүдийг хятадууд авч өсгөөд, хятадын төлөө юу ч хийхээс буцахгүй алуурчид бий болгож байгаа талаар гардаг, өмнө уншсан Баттуяагийн ном дээр бас ийм хэсэг бий. Гэхдээ хятдууд биш Малайзууд байдаг л даа. Хоёр хүний зохиолд ижил үйл явдал гарч байна гэдэг чинь амьдрал дээр ийм зүйл байх магадлал өндөр л гэсэн үг биз. Аймар л юм.Хар Сүлдийн хамаг залуус үхээд дуусдаг нь харамсалтай. Үгүй тэр Аксыг тэр эрт, тэгж муухай зэрлэгээр алаад байдаг энэ зохиолч өөрөө их саддист хүн юм.Японы Якудза нар хүртэл л гарлаа шүү дээ манай номон дээр. Үгүй ер Торудэ болон түүний хамгаалагч нарт чип суулгаж явуулчихаад, хиймэл дагуулаас ажиглаад байж байдаг нь ч юувдээ.Цогт зовж зовж зовж эхнэртэй, ээжтэй, хүүтэй үлдлээ дээ.За энэ номыг номын сангийнхаа доод буланд хийгээд мартая, хүнд уншуулах гэж санал болгохгүй, уншаад ч дэмий ном байна.