Хишигтөгс А.2 reviewsFollowFollowAugust 15, 2020Бидний бүтээж байгаа нийгэм эргүүлээд биднийг бүтээж байдаг. Хэрэв хүмүүс хүнийсэлтэйгээр бүтээгдсээр байвал тэр нийгэм өвчилдөг. Хүнийсэл- ийг судалсан энэ бүтээл нь нийгмийн өвчлөлийн эсрэг вакцины үйлчилгээтэй. Энэ номоор бидний хардаг бодит байдал гэгчийг хусаад үзэхэд ямар нүүр мэлийснийг харах болно. Ингэснээр “ний нуугүй шүүж гарга” гэх социологичийн ёс зүйн үүргээ гүйцэтгэлээ. scientific sociology
やみ に10 reviews1 followerFollowFollowJune 8, 202314 – Харин эмэгтэйчүүдийн замнал бол хүсэлд нь бэлэн байх, энэ бол хүйсийн хууль... Эмэгтэй хүн шиг хайрладаг эрэгтэй боол мэт болдог, харин эмэгтэй хүн шиг хайрладаг эмэгтэй илүү төгс гэмээр болдог. A man who loves like a women becomes a slave, but a women who loves like a women becomes a more perfect womenДурласан эмэгтэйгийнхээ өмнө өвдөг сөгдөн буй эр өөрийн болгохдоо хөтлөгдсөндөө болохоос, түүнд өөрийгөө золиослон бөхийж буй биш.Хэн өөрийгөө бусдаас урдуурчлахыг хичээнэ вэ, тэр өөрийнхөө байх-ыг жижигрүүлнэ. Эмэгтэйчүүд эрэгтэйн өмнө эмэгтэйгээ мэдэрч, эрчүүд ч эмэгтэйн өмнө эрэгтэйгээ илүү мэдэрдэг тул хүйсүүд өөртөө биш нөгөөдөө төвлөрөх чухал. Хамтын амьдралд хэн ч хэнийгээ “нөгөө” хүйстэн болгох ёсгүй. (Хүйс гэдэг зүйл олноороо буюу нийгмээрээ байх явцад л нэн шаардлагатайгаар ялгарах ёстой юм шиг байна. Харин хайрын хажууд хоёр өөр хүйс гэж байх ёсгүй ба энэ нь зөвхөн бэлгийн үйл ажиллагаатай холбоотойгоор биш нийгмийн тухайн хүйсүүдийн хүлээгдэж буй утгад хүрэх шаардлага хоёр хүний хамтын амьдралд байх ёсгүй мэт. Нэгэнт л А этгээд Б этгээдтэй амьдарч байгаа болохоос биш нийгэмтэй амьдарч нийгэмд өөрийгөө батлах гээд байгаа хэрэг биш юм.)Газар тэнгэрийн өгснийг л тосож авдаг, гэхдээ газаргүйгээр тэнгэр юу ч өгч чадахгүй. Тэд хүүхэд биш, гэхдээ тэд хүүхдээрээ. – Теодор Адорно. Итгэл үнэмшил нь өөрийн санаа бодлоос болоод зан үйл нь өөрийн үйлдэл хандлагаас нь үргэлж зөрдөг хүмүүс л хүнийсэлтэй. – Эмил ДюркхаймДайнтай цаг үеэс илүү энх цагт өөртөө донтолт үрждэг. Дайны цагт бусдыгаа гэсэн сэтгэл хөдлөл өөрийгөө гэсэн сэтгэлээс илүү.Түүх болж тэмдэглэгдэн үлдсэн баримтуудыг улс төрийн үйл ажиллагааг зөвтгөхөөр тохиромжтой цагт нь дэлгэж болдог. (Ханна Арендт Үнэн ба улс төр)Нийгмийн түүхйг нь устгаснаар тухайн үндэстнйг удирдан жанжлахад амар болох ба бүхий л үнэт зүйлсийг нь хувиргадаг. ХАЙРЫН ОРОНД МӨНГИЙГ ЭРХЭМЛЭСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛНЭ.Иргэний нийгмийн 4 үүрэг (Tocqueville 2004):1. Төрийн эрх мэдэлд хяналт тавих, шалгах (төрд шахалт үзүүлэх болоод иргэдийн мэдээллийн хүртээмжийг хангах)2. Төрд дэмжлэг үзүүлэх (Төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхээр туслан засгийн газрын ачааллыг нимгэлэх)3. Нийгмийн давамгайлагч ашиг сонирхлыг сөрөн зогсох (нийгэм дэх ашиг сонирхлуудыг тэнцвэржүүлэх, хэт давамгайллаас сэргиийлэх)4. Нийгмийн эрэлт хэрэгцээг тодорхойлж шаардах (эмзэг бүлгиийн эрх ашгийг тэднээс хүчирхэг бүлгээс хамгаалах)Хэн хөдөлмөрлөдөг ажлаа амьдралаасаа тусдаа гэнэ вэ, тэр амьдралаа богиносгосон.Анхандаа капитализмын зорилго нь ашиг олох байгаагүй харин хөдөлмөрлөх байсан. Ажил дээрээ “амьдрах” биш, ажил тарж амралтын өдөр эхлэхэд л “амьдрах” мэт болцгооно.(ЭМО гэх үгэнд дургүй)Гуниж гутрахаар битгий эмороод бай гэж олон хүн хэлж байж билээ. Жирийн үед мэдрэгдэж байгаагаа илэрхийлэх гэхээр уянгалж байгаа юм шиг болж зальжин эсхүл панаалтай гэсэн шошго зүүлгэдэг. Мэдрэхүйт хүн социал харилцаанд өөрийн юу мэдрэгдэж байгаагаа хэлсэндээ хачин, худлаа гэж шошголуулах хүндрэлтэй болсон нь хүнийг ямар ч мэдрэлгүй амьтан шиг байх эсхүл мэдэрсэн мэдрэмжээ өөртөө үлдээ гэсэн хүсэмжлээгүй шаардлагаруу түлхэнэ.Бусдыг хайрлахад суралцахаас татгалзах нь өөрөөсөө холдсоны шинж. Салах болон хаяхын ялгааСалах нь хоёр тал зөвшилцөөд зам нийлэхгүй байхХаях нь нэг талын шийдвэрийн дагуу зам нийлэхгүй байх Нийгмийн бүтэц нь нийгэмшилдээ гүн нөлөөлнө. Тиймээс хайр бол зөвхөн өөрийн хүүхдийг (хүүхдээс гадна юу ч байж болох.) гэлтгүй танихгүй хүүхдүүдйг ч бас хайрлах шүү дээ.Бие хүний зан хандлагын хамгийн дээд шатанд хүрсэн хүмүүст ёс суртахууны туйлбар тогтдог. Ийм хүмүүсээс эгоист буюу хувиа бодох үзэл арилж, өөртөө бусад хүмүүст тавьдаг шигээ адил шаардлага тавина. (Kohlberg 1963)Хэн хувиа хичээнэ тэр хүүхдээрээ хэвээр.Санхүүгийн урдуурчлал нь нийгмийн болон бизнесийн сургуульд суралцдаг үй олон оюутнуудыг зөрчилд оруулдаг. Нийгмийн салбарын оюутнууд тогтолцооноос хамаарч мэргэжлээрээ ажилладаггүй ч гэсэн тэд мэргэжиилтэй нь хамаатай хүмүүнлэг бүтээл гаргахад ихэд өөриймсөг ханддаг. Ингэж тэдниий хийж байгаа хүмүүнлэг биш ажил болон дотроо хадгалдаг хүмүүнлэг хоёр нь зөрчилддөг. Харин бизнесийн сургуулийн мэргэжлүүд оюутанд зөвхөн ашиг олох чухал гэдгийг эрхэмнэл болгох ба харин оюутнууд өөрсдөө ашгаас чухал харилцаа гэж байдгийг эрхэмнэлээ болгодог. Ашиг ол гэсэн мэргэжлийн тулгалттай нь хувь хүний хүнлэг үнэлэмж нь зөрчилдөнө.Өөртөө донтолт болгон хувиргаснаар хүмүүс өөрсдөө обьект болж өмчлөгдөв. Надад бий гэх зүйлийг би эзэмшдэг. Тэгснээрээ би биш тэр намайг эзэмшдэг. Учир нь нэвэл би түүнээс хэтэрхий хамааралтай болж түүний төлөө би байх мэт.Амьдрахын тулд байр хэрэгтэй биш, байрны төлөө амьдрах хэрэгтэй болжээ.Хамтын амьдрал бол хувийн амьдрал юм. 323 - Артур ШопенхауэрХүн зөвхөн ганцаараа байхдаа өөрөөрөө байж чаддаг ба хэрвээ хүн ганцаардлаа хайрлахгүй гэвэл эрх чөлөөг хайрлахгүй. Яагаад гэхээр хүн зөвхөн ганцаараа байхдаа үнэхээр эрх чөлөөтэй байдаг. Ганцаардал хүнийг үнэхээр л нийтэч болгодог. Хамгийн нийтэч хүн хамгийн ганцаардмал. Юм мэдэх бүр нь бусдаас түүнийг ганцаараа бай гэх рүү түлхэх мэт болдог. Мэдсэнээрээ, мэддэгээрээ илүү л зовно. Харин мэдэхгүйчүүд мэдэхгүй тул үнэхээр жаргалтай.Хэрэг дээрээ мэдэх гэдэг үнэхээрийн жаргал болдог. Гэхдээ ганцаараа жаргалтай байх нь яаж ч бодсон ичгэвтэр. Мэдлэгээр ач тусаа өгөх ганцаардал нь нийгмийг аварна.Харанхуйг сонгогчид гэрлээс айна. Яагаад гэвэл гэрэл тэдний булхайг дэлгэх ба нууж хааж байсныг нь илчилнэ. Тиймээс тэд гэрэлд ойртохгүй ба харанхуйдаа үлдэхийг хичээнэ. Гэрэл дээр ирэгчүүд үнэнээрээ. Яагаад гэвэл гэрэл өөрсдийнх нь хийснийг гэрэлтүүлнэ. Соён гэгээрэхэд эрх чөлөө л шаардлагатай. Гагцхүү бүхий л тохиолдолд өөрийн ухамсрыг нийтийн өмнө ашиглах эрх чөлөө хэрэгтэй. (Ухамсраар шалгагдан гарах бодол, хичээл зүтгэл action) Хүнд сайхан үг хэлж чадахгүй бол дуугай байх гэх биш харин үнэн үг хэлж чадахгүй бол дуугай байх хэрэгтэй. Надад өөрчилж болох боломж байхад өөрчлөх зориг хайрлаач. Өөрчлөх боломжгүй байхад хүлээн зөвшөөрөх тэвчээр хайрлаач. Энэ хоёрыг ялгаж чадах ухаан хайрлаач.Улс төрч, багш (их сургуулийнх илүү хурдан үр дүнтэй), сэтгүүлч гурав нь орчин үеийн колончлолын арга зүйШинэ алхам бүрт алдах вий гэсэн аюулыг авчирна. Энэ бол хүмүүсийн чөлөөтэй байхаас айдаг шалтгааны нэг.Хүн эрх чөлөөтэй байхаар яллагдсан. 399 - Хүмүүс юу хиийдгээ мэддэг, юу хийдгийгээ яагаад хийдгээ ч мэддэг. Гэхдээ хүмүүс юугаа мэдэхгүй вэ гэхээр тэд юу хийдгээрээ бусдад юу хийдгээ мэддэггүй. Хоёр гишүүнт бүлэг нь нэг гишүүн гарахад бүлэг устах аюул учирдаг тул илүү дотно байдаг. Хоёрлосон бүлэгт гишүүд өөрийн давтагдашгүй шинж чанараа гаргах эрх чөлөө хязгаарлагдмал. Гурвалсан бүлэгт обьект гэж зүйл гарч ирж бүлгийн харилцааг бэхжүүлэгч болдог, харин обьект нь устмагч бүлэг мөн дагаж устдаг.Бусадгүйгээг би гэж байхгүй. Жинлүүр өөрийгөө жинлэж чаддаггүй. Бусад байдаг болохоор би хүнийсдэггүй. Нөгөөх намайг харах учир би өөрийгөө торддог. Хэрэв бусад байхгүй бол өөрийгөө анхаарах нь шууд багасна. Тиймээс бусдад таалагдах гэсээр өөрийгөө алддаг гэх нь нийтлэг эндүүрэл. Харин ч эсрэгээр бусдад таалагдах хичээхдээ өрйгөө авч үлддэг. Энэ хичээлт үйлдлээр баталгаажих ёстой. Бусдад таалагдах гэж хчээхдээ сайныг хийцгээх. Учир нь нийгэм бол социал буюу хамтын амьдрал.Надад бусад хэрэгтэйгээс илүүтэйгээр би бусдад хэрэгтэй нь надад хэрэгтэй. Энэ бол өөрийгөө аварч үлдэх шаардлага.Ганцаардлаас гарах цорын ганц арга бол автомат машин болох болчихоод байгаа нь юутай гаслам.Өөртөө хөөгдсөн хүний шинж бол нийгэмд тулгагдсан үзлийн загварыг цэвэр өөрийнхөө үзэл гэж гэнэдэх.Би чамайг санасан – би өөрөө саная гэж хүсээгүй, бодоогүй ч өөрийн эрхгүй миний бие ухаан захирагдахгүй надаас ангид байдлаар чамайг санасан. Тэгээд би тэр өөртэйгөө нэгдэж түүнд би чамайг санасан гэж хэлж байгаа хэрэг.Фроид Бид яагаад мартдаг вэ гэхээр санахаасаа айдаг учраасТуркийн яруу найрагч Назым Хикмет Хэрэв би шатахгүй юм болХэрэв чи шатахгүй юм бол Хэрэв бид шатахгүй юм бол Түнэр харанхуйг хэн гэрэлтүүлэх юм бэ Хариуц��агагүйгээр хайр боломжгүй. Ингээд чөлөөтэй бас хариуцлагатай гэсэн хоёр шинжийг хайр гэсэн үгтэй холбогдогч хэн ч байсан орхихын аргагүй байдалд орох ёстой. Хайр хүлээлтүүдээс буюу кодуудаас бүрддэг нийгмийн нэг систем аж. "Хайртай шүү" гэх нь сэтгэлээ илэрхийлэхээс илүү миний хувьд чи үнэ цэнэтэй гэсэн код юм.Системд тогтвортой байдлыг хадгалах нь чухал. Гэтэл хүлээлтээс давагдахад барьц алдагдаж, догдлол ихэсдэг. Ингээд тогтвортой байдлаа хадгалахын тулд өөрийн чадах хамаг л дотоод нөөцөө шавхах болдог.