Jump to ratings and reviews
Rate this book
Rate this book
"Чамд хэн итгэх юм бэ?" гурамсан романы Вангийн нулимс гэх тэргүүн романы “Хонзон” хэмээх мөчир бүлэг

224 pages, Unknown Binding

First published January 1, 2019

3 people are currently reading
42 people want to read

About the author

Todko Samson

8 books32 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
18 (33%)
4 stars
14 (25%)
3 stars
15 (27%)
2 stars
5 (9%)
1 star
2 (3%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for MG GB.
73 reviews6 followers
April 2, 2021
Анх удаа монгол зохиолчийн Psychological thriller төрлийн ном уншлаа. Кино үзэж байгаа юм шиг л аймшигтай мэдрэмж авлаа. Яг л "Fight club" дээр гардаг шиг "Imaginary friend" гараад л гол дүрийн хийх гэж буй гэмт хэргийг өөгшүүлээд л... Монголд хий юм хардаг, хий юмтай харьцдаг хүмүүс хэр их байдаг юм бол? Сонирхолтой санагдчихлаа...

Өөр төрөл жанраар бичсэн гэхэд Тоодко зохиолч сайн бичжээ. Гэхдээ бусад 3 номыг нь уншаагүй хүн бол ойлгохооргүй, биеэ даасан зохиол болоогүй бололтой. Тэгэхээр нөгөө 3 номоо уншсаны дараа энэ номыг барьж ааарай гэж зөвлөе.
Profile Image for Б. Долгорсүрэн.
144 reviews16 followers
October 22, 2019
Өнө удаан өс зангидаж явах нь өөрийг чинь галзууруулж, эцэст нь үхэлд ч хүргэж болох нь байна шүү гэдгийг гол дүр Эрболын амьдралаар харуулжээ. Өнөөгийн нийгэмд иймэрхүү үл ойлгогдох үхэл, аллага, бусдыг хорлох үзэгдэл гараад байгаа цаад учир шалгаан нь ганцаардал, хэт туулшрал, нийгмийн сүлжээний өндөр хэрэглээ, өөрийгөө бусдад хүчирхэг сайхан харагдуулах гэсэн сонирхол, дон ч байж болохыг зохиолч маань гарган тавьлаа. Хийх ажилгүй, тодорхой нэг зорьсон зорилгогүй хүмүүс элдэв гаж сонирхол, бусад буруу зүйлд (тоглоом, хар тамхи, архи, зугаа цэнгэл, ...) донтох нь их байдаг. Би бодохдоо ойр зуурын хэрэглээ нь хэн нэгний хүч хөдөлмөр, хөлс цусаар хангагдчихсан хүмүүс нь өөрийгөө дайчлах, цаашид хэрхэн амьдрах талаар бодлогогүй, өдөр хоногийг өөрийн бие сэтгэлдээ таашаал авах зүйлийг л хийж өнгөрөөгөөд тэр нь яван явсаар дон болж хувираад ажил амьдрал бүх зүйлээ алдаад дуусч байх шиг байна. Бусдын бэлэн өгсөн, үлдээсэн зүйлийг буян болгож хүртдэг, арвижуулдаг үр хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх нь л чухал. Үгүй болвоос өргүй хоосон үлдээгээд өөрийгөө дайчлах, хөдөлмөрлөх ухаанд суулгасан дээр.
Сайн хүүд эд бүү хураа.
Өөрөө олно.
Муу хүүд эд бүү хураа.
Аминд нь хүрнэ.
Хун шиг цагаан битгий яв.
Аминд чинь аюултай.
Хэрээ шиг хар битгий яв.
Үрд чинь аюултай.
Жаргалыг барьж тогтоох ухаантай бай.
Зовлонг давж гарах тэнхээтэй бай.
Үгээ олж хэлэх мэдрэмжтэй бай.
Үйлдлээ хянаж чадах бодолтой бай.
Мөнгөжих тусам хувцаслалт даруусна.
Мэдлэгжих тусам хэрэглээ даруусна.
Ухаажих тусам зан даруусна.
Энэ хорвоог орхихын цагт юутай байсныг чинь биш
Хэн байсныг чинь дурсана... өдөр бүр бодууштай, үр хүүхэддээ хэлүүштэй сайхан ишлэл санаад оров. Агуулгийн хувьд энэ зохиолтой яв цав таарав.
Profile Image for Erdenee Oyunchimeg ( Ono ).
67 reviews5 followers
October 22, 2020
Дэс дараалалтай зохиолуудын нэгийг сонин жигтэй шалтгааны улмаас сугалж аваад уншчихсаныг хэлэхүү эхэндээ яг юу гэдэг ном бэ л гэж бодогдсон. Толгой доторх хий бодлоо бдит гэж итгэн өш хонзонд өөрийгээ дотроосоо идүүлж байгаа Эрбол хэмээх казак залуугийн хүн амьны хэргийн талаар гарна. Аль нь бодит аль нь төсөөлөл гэдгийг төгсгөлийн бүлэгт харуулдаг.
Ain’t my type though...
Profile Image for Muba.
12 reviews
June 21, 2020
хүмүүс бод гэдэг. ямарваа зүйлийг сайн бод гэдэг байхаа. Бодох гэж чухам юу юм, тэгвэл.? Тархиараа харах шүү дээ. ..... хуу-183
Profile Image for Ays Munkh.
5 reviews
April 23, 2021
Ийм тэнэг эргүү хүмүүс байдаг гэдгийг дотор нь бүр тэгж харласан илжирсэн бодлууд байдаг гэхээр аймшигтай.
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
December 6, 2023
За ёстой энэ төрлийн ном таалагддагүй хүн бнаа. Сайхан хүн үхээгүй амьд бсанд л баярлалаа даа.
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.