Chimeddolgor Ch100 reviews50 followersFollowFollowMarch 7, 2020Таалагдсан 2 юм:1т. Амьдралын туршлагаасаа сэдэвлэж хувь хүний хөгжлийн ном гарагсан явдал нь их сайхан санагдлаа. Нэг ёсондоо монголын хөрсөнд бууж чадсан байна. 2т. Үнэн байдлыг шууд илэрхийлж, энгийн байхыг уриалсан байна. Хэрэглээгээ танах, зөв хооллох, эрүүл байх, энгийн байх зэргийг уриалсан монгол ном гарч байна гэдэг сайн хэрэг байхгуй юу.
MG GB73 reviews6 followersFollowFollowAugust 12, 2020Бусдад гайхуулах дуртай, хүнээс дутахгүй л байх ёстой гэж боддог, эдийн шуналтай, ирээдүйн орлогоосоо өнөөдрийн зарлагад зээлдэг (урд хормойгоо хойд хормоогоороо нөхдөг) санхүүгийн сахилга батгүй байдлыг халах цаг болсоон... Өөрөө ч би нэг данстай орж гарж байгаа мөнгөн урсгалыг хянадаггүй, олдсоных нь хэрээр л үрдэг муухай зуршилтай байж дээ... Гэтэл хүн ирээдүйн болзошгүй аюулаас сэргийлж, хадгаламжтай байх ёстой юм байна. Хадгалаад үлдсэнээр нь болгодог зуршил хэн хүнгүй өөртөө суулгах цаг болжээ. Дансаа төрөлжүүлээд заавал 6 данс гэхгүй хэрэгтэй данснууд нээвэл зүгээр санагдсан. Миний хувьд хэрэглээний, гэнэтийн зүйлд зориулсан (гэнэт ажлаас халагдах, гэнэт бие өвдөх, хайртай дотны хүн нас барах, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр бизнес дампуурах гээд алийг тэр гэх вэ), аяллын (стресс ядаргааг тайлж заавал амарч шинэ газраар аялах хэрэгтэй), урт хугацааны хадгаламж гэсэн наад талын 4 данс нээе гэж бодлоо. Шоргоолж найзыгаа аврах гээд дэвэн дэлхийг тойрж гуйланчилдаг үлгэрээр амьдрахгүйн тулд САНХҮҮГИЙН САХИЛГА БАТ зайлшгүй шаардлагатай.Хожмын өдөр хүн өөртөө баярлаж, талархана даа.Санхүүгийн хувьд өөрийгөө сул гэж үздэг хүн уншаад хандлагаа нэг өөрчлөхөд давгүй л ном байна шүү.
Selenge17 reviews1 followerFollowFollowMay 7, 2020Энэхүү ном нь хадгаламжийн цаад утга санааг нь тайлбарласан гэхээсээ илүүтэй өөр дээрээ туршаад, хэрэгжүүлээд үзсэн зүйлсээ та бидэнтэй хуваалцсан зөвлөмж маягийн ном болсон мэт санагдлаа. Нэг үгээр бол гарын авлага. Тэнгэрийн тэнгэрийн юм ярьж толгой эргүүлэхгүй амар ч юм шиг хэхэ. Бүх юм нь шууд утгаараа, ил тод. Гадны зохиолчдын бичсэн мундаг мундаг хувийн санхүүгийн сахилга баттай номнууд олон байдаг ч тэр нь тухайн нийгэм, тогтолцоондоо л таарсан ном байгаа шүү дээ. Харин Л.Мөнгөн ипотекын, хэрэглээний, банк бусын гээд түмэн төрлийн зээлийг сар бүр төлж явдаг Монголын нийтлэг өрх гэр бүлд тохирсон санхүүгийн зохицуулалтыг хэрхэн яаж хийх талаар өөр дээрээ туршаад, зээлээ төлөхийн хажуугаар хадгалж хуримтлуулахыг хэрхэн зэрэгцүүлэхийг алхам алхамаар сайхан дэлгэрэнгүй, ний нуугүй тайлбарлаад өгчээ. Номын гол санаа: Сүх далайтал үхэр амар сэтгэхүйгээсээ салж, ирээдүйгээ баттай бэлтгэе. Мэдээж уран зохиолын төрөл биш учраас уран яруу хэллэг байхгүй бөгөөд яг чамтай хэн нэгэн яриад байгаа юм шиг уншигдана за хэхэ.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowJanuary 6, 2021Хир ихийг олохдоо биш хэрхэн зарцуулах л гол юмаа. Өөрийгөө бас хадгалдаг гэж бодоод байсан чинь хадгалсан хэмжээндээ биш хир давтамжтай хийж байгаа дадал зуршилдаа юм байна. Одооноос яг сар бүр хадгалнаа.Энэ 6 данснаас санаа аваад л өөр өөрийн онцлогтоо тааруулаад данснууд нээгээд хадгалчих юм байна.
Uyanga Gavaa37 reviews1 followerFollowFollowApril 1, 2022Хувийн санхүүгийн тогтолцоогоо илүү зөв, чанд хэлбэрт оруулахад минь маш их тус боллоо. Өмнө нь санхүүгийн тогтолцоо үүсгэсэн , тэрийгээ байнга мөрддөг гэдгээрээ санаа амар явдаг байлаа. Гэтэл хадгаламж сайн үүсгэж, ирээдүйгээ баталгаатай болгоход хангалтгүй байгаагаа гэдгийг мэдэж авлаа. Номонд мөн зөвхөн 6 дансны арга бус, хувь хүний амьдралын хэвшил, зөв дадал зуршил гээд олон чухал санааг багтаажээ. Зохиогч Мөнгөний дараагийн ном "Тархины блок"-д энэ санаанууд нь дэлгэрэнгүй гардаг байх гэж бодлоо. Хадгаламжийн суурь баазаа эхлээд сайн базааж авахын тулд нэг хэсэгтээ "өлсөх" буюу бүсээ чангалж, хэмнэлтийн горимд амьдрахыг санал болгож байгаа нь номын нэрний утга учир юм байна. Цар тахлаас болж айл бүрийн санхүү цочролд ороод байгаа энэ үед авч хэрэгжүүлэх л хэрэгтэй олон санааг өгчээ. Санхүүдээ өөрчлөлт хийхийг хүсэж байгаа хүмүүст санал болгоноо.personal-development
Anya11 reviews1 followerFollowFollowJanuary 18, 2020Монгол улс хөгжихөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх ном байна гэж харсан. Хүн бүр хэрэглээгээ хянаж, олсон орлогоосоо өөрийн гэсэн хуримтлал үүсгэж сурах нь хувь хүнд ч улсад ч ашигтай байх гэж бодож байна.Ер нь хэрээс хэтэрсэн гайхуулсан хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж яваа иргэдтэй улсын нэг байхаа манайх :DӨөртөө, улсдаа, бүр цаашлаад чанартай 1 сайн хэрэглээ гэдэг бол байгальдаа ч ээлтэй юм аа. Энэ номыг уншаад амьдралдаа хэрэгжүүлээрэй хүмүүсээ.
Enhee Tsoodol162 reviews16 followersFollowFollowAugust 24, 2020Хуримтлал бий болгох зуршилтай болсон туршлагаа хуваалцсанаас гадна эрүүл амьдралын хэв маяг, илүүдэл жингээсээ хэрхэн салсан тухайгаа бас хуваалцсөн байна шүү. Миний хувьд “зохиомлоор ядуурах” гэсэн хэсгийг олзуурхаж уншлаа. Хүний амьдралд ер нь нэг их юм хэрэггүй юм шиг. Элдэв шуналаасаа татгалзаж сурах их чухал байна шүү. Less is more. Харин хуримтлалын тухайд нэг их шинэ мэдээлэл байсангүй ээ. Харин ч харилцах дансуудад мөнгөө байршуулж байснаас өөрийнхөө хэрэгцээний хэд хэдэн төрлийн хадгаламжид мөнгөө хадгалсан нь илүү ашигтай юм болов уу? Гэхдээ миний ойлгосноор энэ номын зорилго нь хуримтлалд мөнгөө/орлогоо ( хадгаламж эсхүл харидцах данс хамаагүй) хуваарилахыг дадал, зуршил болгож мөрөөдлөө бүтээх мөн ирээдүйд үүсэх эрсдэлээс өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалах юм уу даа. Нээрээ анх удаа ном бичиж байгаа болохоор тэгсэн байх л даа гэхдээ бас жаахан эмх цэгцгүй санагдлаа. business-money
Aligermaa181 reviews6 followersFollowFollowSeptember 20, 2022Номонд гарч буй санаа нь уул нь энгийн, хүн бүр дотроо мэддэг. Гэхдээ хүн заавал хэлүүлж байж, чичүүлж байж хариу үйлдэл үзүүлдэг шиг нэг уншчихад тун гэмгүй ном санагдлаа. Ялангуяа манай Монголын нийгэмд хөнжлөөсөө хэтэрч хөлөө жийдэг нь олон учраас хэрхэн хадгаламж үүсгэж эхлэх, тэрийгээ гол нь яаж дадал болгох тал дээр аятайхан сануулга авахаар боломжийн зөвлөмжүүд байна. Мэдээж яг 6 хадгаламж нээж, эсвэл зохиомол ядуурал гэж туйлшрах шаардлагагүй ч өөрт хэрэгтэйгээ аваад, шүүн тунгаагаад өдөр тутмын амьдралдаа бага багаар зуршил болгоход бол хангалттай.Номын бүтцийн хувьд, бусад уншигчдын хэлсэн шиг бага зэрэг замбраагүй, ийш тийшээ үсчиж, харайсан юм бол байна аа байна. Хэдий тийм ч нэг уншчихад зүгээр ном байна шүү.
Soko277 reviews51 followersFollowFollowMay 24, 2020Толгой руу тоншоод авсан. Нөхөр минь чи хадгал гэж байгаа юм шиг. Хадгалахын үр шимийг үлгэрлэсэн хүн гэж хэлнэ. Фб дээр зуршил бүтээх группт ороод энэ номоо уншаад ухаарсан бол өдөр тутам бодит амьдрал дээрээ туршиж байгаа олон олон хүмүүсийн жишээг мөн хуваалцаж, өөртөө дүгнэлт хийцгээгээрэй гэж захия даа.
Б. Долгорсүрэн144 reviews16 followersFollowFollowJune 17, 2020Шууд л хуудас хуудсаар нь уншаад амьдралдаа хэрэгжүүлж болохуйц зүйлсийг бичжээ. Уншихад амархан бөгөөд урамтай урагшилдаг. Санхүүгийн боловсролдоо анхаарч буй хүн болгон уншаасай. Чи чадна гэвэл чиний зөв чи ЧАДНА.
Anhaa Gaya2 reviews1 followerFollowFollowJanuary 17, 2020Хүмүүст маш энгийн маш чухал зүйлийг ойлгуулсан ном байна. Бас ойлгоход амархан хурдан уншигддаг сонирхолтой ном.
Enkh Saikhan2 reviews6 followersFollowFollowMay 5, 2020АЗ ЖАРГАЛТАЙГААР ӨЛСӨХ АРГАОюутан ахуйд ангийн Япон залуу хувьцааны ханшийн уналт ярьж, манай банкнуудын хадгаламжийн хүү хийгээд миний өөрийн хөрөнгө оруулалтын тухай асуухад мэл гайхаж билээ. Бүр цаашлаад дэлхийн бараг талаар ганцаараа аялсан тухайгаа хэлж, Монголд хүртэл ирж нохойд хөөлгөж байснаа хээв нэг ярихад би түүнийг баян айлын бандгар байна гэж бодож байснаасаа одоо болтол ичдэг юм.Эдийн засгийн мэдлэг, хадгаламж, хөрөнгө оруулалтын тухай ойлголт хомс надад ямар юмных нь хувьцаа, данс, хадгаламж байхав дээ тэр үед.Тоолвол нас чацуу, хоёр өмд, хоёр цамцтай, цомхон амьдралтай тэр залуу ямар мөнгөөрөө дэлхийн талыг туулж, таван хэлээр чөлөөтэй ярьж, хаана ажиллаж, хэдийг олж, хаашаа явахаа аль хэдийн тооцсоны нууцыг хэдэн сар нэг ангид суусны дараа нэг юм гадарладаг болсон.Түүний нууц маш энгийн, ердөө л тогтмол ХАДГАЛАХ.Мэдээж орлоготой байж хадгална шүү дээ гэж тэнэг би бодов. Тэгтэл хадгалахын тулд орлого олж, хадгалаад үлдсэнээр нь амьдарна гэнэ. Яалаа гэж дээ, ганц олдох амьдралд эдэлсэн шиг эдэлж, идсэн шиг идээд үхдэг байгаадаа гэж бас бодож үзэв.Хэдэн жилийн дараа Сингапурт ажилд орсон, амралтаараа Перу явна, хамт явах уу гэв. Ёстой сайхан сонсогдож байсан ч дэлхийн нөгөө талд очихын тулд надад дор хаяж 5000$ хэрэг болох нь. Хаа байхав дээ тэр мөнгө. Харин манай найз аяллын данснаасаа гаргасан гэнэ. Ажиллаад, амьдраад, ажиллаад, дахиад үрээд ч надад тийм боломж гарч ирэхгүй гэж бат итгэсэн би Перу улс алсын алс мөрөөдөл хэвээрээ үлдэж, найзынхаа аяллын сайхан зурагнуудыг инстагаар харах хувь л үлдэж.Харин өнгөрсөн жил нэг айхтар залуугийн бичсэн аятайхан ном манай ажлаар үзэгдэх болсон юм. Яг манай Япон найзын амьдралыг Монгол хэлээр, Монгол залуу бичсэн байхыг үзээд учиргүй баярлаж, маргааш нь зургаан дансаа өөрчилж, хадгалж эхэлсэн дээ. Эртээд зохиолчийн подкастад уригдаад баахан юм ярьсан ч түүнд талархаж явдгаа хэлж амжаагүй юм.Сарын бүрийн цалингаас хамгийн түрүүнд хадгаламжийн данс руугаа мөнгө татдаг болгосон.Аяллын дансныхаа хадгаламжаар энэ өвөл аялаад ирсэн.Охиныхоо данс руу бас тодорхой төгрөг тогтмол татдаг болгож ирээдүйд нь үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэр болгохоор зорьж байна.Эрсдэлд зориулж биш аз жаргалд зориулж хадгалдаг болсон гээд олон олон өөрчлөлтийг надад авчирсан даа.Зөвхөн өөртөө л найдахУг нь үүнийг би хар багаасаа л мэддэг, өөрөө өөртөө найдсаар ирсэн. Харин нийгэмд хөл тавьж олон хүнтэй өдөр тутам харьцаад ирэхээр өрөөл бусдад найдаж болох юм шиг санагдаад ирнэ, тэр хэмжээгээрээ хүлээлт үүснэ. Дараа нь өнөө хүн нь итгэл алдаж орхиход өөртөө л найддаг байж гэж хар толгойдоо өөрийгөө буруутгаж байсан үе надад бий. Тэгэхээр надад өөр хэн ч байхгүй, үүнийг зөвхөн өөрөө л давж гарах юм байна гэдгийг ажил дээр ч, амьдрал дээр ч хэрэгжүүлдэг болсон. Тэгэхээр амар юм, хэнийг ч буруутгахгүй, зөвхөн өөрөө өөртэйгөө л тооцоо бодох болно.Хэн сайн хуримтлуулна, түүнд асуудал багаӨртэй хүн өөдөлдөг гэж үг сонсоод инээд хүрдэг байсан. Одоо харин өөрийгөө бодохоор инээд хүрдэг юм. Бага багаар хуримтлал үүсгэж хэвшээд, түүнийгээ хэрэгтэй үедээ хэрэглэж, банкнаас санал болгосон зээлийн картыг зөв зохистой хэрэглэж эхлэх үед өдөр тутмын санхүүгийн асуудалд бус өөр арай том зүйлд санаа зовох болсон. Энэ бас л дэвшил гэж боддог юм. Хуримтлал үүсгэхэд тийм ч хэцүү биш юм билээ. Хамгийн гол нь үүнийгээ сар бүр хэвшүүлж сурах явдал.Бидний аав ээжийн үе бол тэс өөр нийгэм байлаа. Тиймдээ ч бид эдийн засгийн мэдлэг тааруу, илүү их ажиллаж хадгалж чадвал илүү сайхан амьдардаг гэдгийг хожуу ойлгосон гэж боддог.Та ч гэсэн оройтоогүй шүү, хадгалж эхлээрэй.2020
Alibyek Nurkhulan43 reviews6 followersFollowFollowNovember 21, 20206 дансны арга хэрэгжүүлэхэд хэцүү ч хэрэгжүүлж чадвал үр өгөөжтэй санагдаад туршиж үзэхээр шийдлээ 😊
Ganbat Enhkbaatar49 reviews5 followersFollowFollowJanuary 11, 2021Гол санаа нь бол хүн өлсөөд ч хамаагүй хадгалах хэрэгтэй, хадгалах хэрэгтэй гэхээс илүү хадгалах дадалтай болох хэрэгтэй. Ядаргаатай байсан зүйл нь нэг тохиолдсон зүйлийг маш олон удаа давтсан, зөвхөн би би гэсэн хандлагатай, би ийм ийм зүйлийг хийлээ лаг байгаа биз гэж байгаа юм шиг л. Уг нь баримт нотолгоон дээр тулгуурлан өөрийнхөө туулсан зүйлсийг шигтгэж санаагаа дэвшүүлсэн бол гэж их бодогдсон. Түүн шиг боломжтой амьдралтай хүн ч байна, үгүй хүн ч байна.
Nanalism25 reviews3 followersFollowFollowMay 28, 2020Хүний хэрэглээг давсан хадгаламж байхгүй тул эхлээд хадгалаад, хадгалсныгаа мартаад, үлдсэнээр нь амьдрах замаар хадгалах дадлыг бүтээх тухай бичжээ.Эрсдэлгүй амьдралыг бүтээх зорилгот хадгаламж нь хүний хэрэглээ, амьдралын хэв маяг, зан төлөвт хэрхэн эерэгээр нөлөөлж, хүнийг хүмүүжүүлдгийг өөрийн амьдралын бодит жишээ дээр тайлбарласан нь хадгалах урам зориг өгнө. Хүүрнэгч 6 дансны хэрэглээ сурталчилж, номоо “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” гэж нэрлэсэн ч “хадгалах” үйл гүн агуулгатай учир номын баялаг агуулгатай болсон санагдсан. Тэрээр, Хадгаламж бол бидний хязгаарлагдмал санхүүгийн боломж дээр зөв шийдвэр гаргаж, зохицуулалт хийж сургадаг. Хадгаламжийн дүнгийн ард маш том хүмүүжил, санхүүгийн боловсрол, тэсвэр, хатуужил, зан төлөвшил явагддаг гэж оновчтой дүгнэсэн.Хадгалах нь мөнгөтэй байх, эсхүл эд, хогшил авахын төлөө цуглуулах бус харин мөнгө олж чадахгүй болох, өтлөх, өвдөх зэрэг гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байхын бэлтгэл, ухаан ажээ. Гэтэл, бидний олонх хэрэглэж байгаа эд, хэрэглэлээрээ амьдралын чанараа хэмждэг хэрэглээний амьдралтай учраас амьдарчхаад хадгалах сонголтыг хийдэг байна. Амьдарчихаад, хүссэн бүхнээ авчихаад, эсхүл өрөө дарчихаад хадгална гэж байхгүй тул худалдан авалт бүртээ Яг энэ зүйл үнэхээр хэрэгтэй юу? Юугаар орлуулж болох вэ? Энэ байхгүй байснаар хүнд байдалд орох уу? Өвдөх үү? Үхэх үү? гэсэн асуулт дээр төвлөрөөд шунал, шохоорхлоо дарж сурах чухал байна. Хүмүүсийн хадгаламжгүй байдаг шалтгааныг хадгалж эхлээгүй байж банкны хүү, хугацаа, төлбөрийн чадварт санаа тавих, өөрийгөө үрэлгэн гэж дүгнэх, орж ирээгүй орлогыг урьдчилан үрэх, хямдрал боломжийг ашиглах гэж оролдох, хэрэгцээгээ хангаж дуусаад хадгалах зэргээр хадгалах боломжгүй гэх зүгт бүх анхаарлаа хандуулдаг гэж тодорхойлсон байдаг. Мэдээж, худалдан авалт бүртээ дээрх асуултад хариулах яршигтай, дарамттай санагдах ч хадгалаагүйн улмаас хичнээ дарамт, стресст орж, бүтээмжээ бууруулдгаа бид анзаардаггүй байна. Өртэй, гэнэтийн нөхцөлд бэлэн бус хүн юу бүтээж чадахаа бус яаж мөнгө олох вэ л гэж боддог гэж үнэн. Тиймээс, элдэв дарамтаас чөлөөлж, боловсрох, шинийг сурах, төвлөрөх орон зайг олгох минимализм шинэ цаг үед моданд оржээ.Хүн орлогоо зөвхөн нэг дансанд байршуулахаар хянаж чадахгүй болчихдог учир олон дансанд хуваан байршуулж, данс бүрийн зарлагын зориулалтыг тодорхойлж, урт хугацааны үүрэг хариуцлагатай болгох нь ирээдүйдээ бэлдэх шалгарсан арга болсон байна. Гэхдээ, 6 дансны арга нь олон данс заавал ашиглах агуулгагүй, өөрийн амьдралын хэв маяг, ажил эрхлэлтийн онцлог, ирээдүйн төлөвлөгөө зэрэг бүхий л харилцааг тодорхойлох бүтэц гэдгийг ойлгож өөрт тохирсон бүтцийг бүтээх аргачлал байна. Ийнхүү, зардал, хэрэглээгээ хэрхэн ухаалгаарр зохицуулах, хэрхэн зохистойгоор хэмнэх, цаг хугацааг үр бүтээлтэй, алхам тутамд зорилготой хөдөлмөрлөж өнгөрүүлэх талаар өөртөө зөв хэвшлийг бий болгож, хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлага алдахгүйн амьдрах аргыг дэлгэрүүлж уншаарай.
Отгонхишиг Чойжоо1 review1 followerFollowFollowApril 28, 2021Хадгаламжтай байх нь хэрэгтэй гэдгийг мэдээж хүн бүр мэднэ, гэхдээ зохиолч шиг амьдралаараа унаж босч туулаагүй хүн бүр сайн ойлгохгүй байх. 6-н дансны арга таалагдсан, өөрөө ч хэлсэн байна лээ шинэ зүйл бишээ гэж. Ариг банк яг ийм сургалт явуулдаг байсан. Хүнд дор хаяж өдөр тутмын, дунд хугацааны, урт хугацааны гэсэн 3 ерөнхий ангилалтай данс хэрэгтэй. Дараа нь түүнийгээ өргөжүүлээд явахад болно гээд. Нэг гоё талархууштай зүйл нь Монголын маань нийтлэг амьдралын хэв маягийг гаргаж тавиад түүнийг засах олон санал дэвшүүлсэн нь яг амьдрал дээр гараад шууд хэрэгжүүлэх боломжтой санагдлаа. Жишээ нь Grand Plaza -с 380 мян.төг гутал авах гэснээ болиод яг тэр гутлаа 250 мян.төг -өөр Sunday Plaza-аас авлаа гэх мэт :)
Sunderya Sendy6 reviewsFollowFollowReadApril 12, 2021Хувийн санхүү мэтийг хараахан эхлүүлж амжаагүй 17насандаа уншсан. Авах гээхийн ухаанаар хандсанаас гадна хамгийн гол зүйл болох 'хадгалах' ёстой. •Байгаагаа үрээд, их мөнгөтэй байж чаддаггүй нь бидний сэтгэхүйн доройтол. •Хадгаламж зовсон цагт гэр бүлээс ч илүү тус хүргэнэ. •Картандаа хязгаар тогтоож үргэлж 100'000 төгрөгтэй байлгах гэх мэт зүйлсийг ойлгож авсаан. Ямартай ч одоо 2 хадгаламж, 2 карт эзэмшээд явж байна. Харин мөнгөтэй болох бүртээ хураа гэдэг зарчмийг л биелүүлж чадахгүй байна даа.
Gantsooj Nyamsambuu11 reviewsFollowFollowDecember 23, 2019Номны санаа нь дажгүй ч ном нь авах юмгүй, замбараагүй, зүгээр ямарч судалгаагүй, хэтэрхий яарсан, мөнгөний ном санагдлаа. Зохиогчийн санаа 7 мин бичлэгт хангалттай, миний хувьд номыг нь уншсанаараа зохиолчийг мэдлэг маруухан, өөрөө ч 5 ном бүрэн уншсан болвуу даа гэж санагдсан. Номыг нь үзэлгүй онлайн захиалж авсандаа харамссан шүү.
М.Мөнхсайхан6 reviews1 followerFollowFollowJanuary 15, 2021Монголын ард түмэнд тэр тусмаа залуу гэр бүл, залуучуудад хэрэгтэй санхүүгийн маш том сэдвийг хөндсөн бүтээл. Мөнгөнд хэрхэн хандах тухай, санхүүгээ хэрхэн зохицуулах, хадгаламжийг ямар ч нөхцөл бүтээж болох тухай гээд олон олон зөв, оновчтой санаануудыг агуулснаараа маш хэрэгтэй бүтээл болж чадсан.
Munkhsaruul4 reviews1 followerFollowFollowFebruary 14, 2022Маш их таалагдлаа. Зохиогч өөрийн туршлага, үзэж туулсан үйл явдал, мэдрэмжээ тэр чигт нь илэрхийлэн бичсэн нь илүү амьдралд ойр санагдсан. Хэн бүхэнд тулгардаг санхүүгийн асуудлыг үүсгэхгүй байхын тулд урьдаас ямар дадлыг бий болгох, хэрхэн зохицуулалт хийдэг вэ гэдгээ уг номонд тусгаснаар би болон бусад уншигчдад ч мөн адил хэрэгтэй үнэ цэнэтэй сургамж болж байна.
Gereltsetseg Otgonpurev11 reviewsFollowFollowMarch 22, 2023Миний бас нэгэн хамгийн хайртай ном. Уншиж эхлэхээсээ өмнө энэ номыг арай эрт уншихгүй яав даа гэж бодогдох юм биш биз дээ гэж санагдаад байлаа. Гэтэл уншаад эхэлтэл нээрээ л тэгж бодогдлоо. Зөвхөн мөнгө, хадгаламжаас гадна цагийн менежмент, зөв хооллолт, өглөө эрт сэрэх гэх мэт сэдлүүдийг өгч нэмж ухааруулаад л байдаг. Энэ номын хуудас бүр, бүр цаашлаад үг бүр маш үнэ цэнэтэй эрдэнэ <3
Tsatsral Ts13 reviewsFollowFollowApril 24, 2020Үнэхээр мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулдагийг дахин баталж өглөө. Хуримтлуулж эхлэнэ гэж бодоод л яваад байдаг харин яаж эхлэхээ мэдэхгүй эсвэл хуримтлуулахгүй байх шалтаг тоочсоор л байдаг байдлыг минь зогсоож өглөө. Хүн бүр унших хэрэгтэй гэж бодож байна.
Eneekee Ama14 reviewsFollowFollowJune 18, 202430нас гараад ирэхээд цаанаасаа хадгалах хэмнэх хүүхдүүддээ аав ээждээ дүү нартаа гээд юм юм бодогддог юм байнаа. Яг цагаа олж гоё ном уншлаа. Одооноос хадгалж эхэлсэн хамгийн эхний зорилго далайн эргийн аялал хийх байнаа.
Narantungalag Lhagvasuren4 reviewsFollowFollowJuly 4, 2020Хадгаламж бол #Дадал 1,000,00 дансанд орлого болж орсон бол 700,000 төгрөгтэй болсон гэж тооцох буюу орлого бүрийн 30%-г хадгалж сурах сахилга бат хэрэгтэй.
Myagmarnaran Mg5 reviewsFollowFollowJanuary 3, 2021That was awesome. It very helped me and my family.
Gunsenkhorol B4 reviewsFollowFollowMarch 14, 2021Яг зөв үедээ уншсан ном байлаа. Хадгалах практик зөвлөмжүүдийг багтаасан нь онцлог.
Ganchimeg93 reviews2 followersFollowFollowSeptember 27, 2021Өөрийгөө хадгалдаг, хэмнэдэг гэж бодож явлаа, үгүй байжээ. Байнга тогтмол, бүр зуршил болгох хэрэгтэй юм байна.
Tsedee Bulgan1 reviewFollowFollowOctober 3, 2021HiThis entire review has been hidden because of spoilers.