Б. Долгорсүрэн144 reviews16 followersFollowFollowSeptember 26, 2019Ямар балиар зохиол бэ гэсээр салж больж чадахгүй байсаар дуусгалаа. Арай л муухай гэхдээ ийм амьдрал Монголд ч байгаа гэж бодохоор хэцүү юм. Олон олон хүүхдүүд өөрсөддөө ахадсан зовлон үзэж, эцэг эхийн хайр мэдрэхгүй өсөөд ирээдүйн Нямсүрэн, Саарлаа болж байгаа гэж бодохоор аймшигтай. Зохиолчийн хэлэх гээд байгаа санаа нь бас л агуу. Бусдыг цочроох гэж ингэж муу муухайг илэн далангүй ил гарган бичсэн байхдаа.
Ag220 reviews22 followersFollowFollowJune 7, 2019Аймшиг, триллер төрлийн ном сонгож авч уншчихаад аймар муухай юм байнаа гэж дүгнэлтэй нь биш дээ...Бараан бараан дэндүү бараан байлаа... Нямсүрэн... юугаар ч дутааж, гачигдуулаагүй гэх эцэг, эхийн харилцаа нь охиноо ийм болгочихсон байна... Зохиол л доо ер нь, тэр дундаа аймшгийн зохиол юм чинь үүнтэй маргах гээд яахав... Ээж нь охиноо бүх зүйлээ ээждээ хэл, ээжээсээ юуг ч бүү нуу гэх хирнээсээ охиныхоо ярьсныг найзууддаа, нөхөртөө яриад шоглон хөхрөлдөх... энэ хэсэг танил, бас жаахан гэмшим санагдсан...Дэндүү хар номон доторх цөөхөн сайн хүн... Балжинням, Цэдэв, Думаа, Цагаанаа... Үйлийн үрний төлөөс байдаг талаар зөндөө л уншиж байсан... Долгормаа шиг ямар буруу зүйл хийж байгаагаа ч ухаарахгүй багахан мөнгөөр дүрэм төдийг зөрчиж байна гэж бодогсод нээрээ л их дээ...