Erdenejargal1 review2 followersFollowFollowApril 28, 2025Дээр үеийн зохиолчид үнэнхүү сайхан бичих юм аа. Унших явцдаа хэсэг зуур азнаад гайхах үе их байлаа. Яаж ингэж сайхан уран яруу дүрсэлж бичдэг байнаа ? Хамт явж байгаа ч юм шиг бүр нутгийнх нь сэвэлзсэн салхи хажууд сэвэлзээд, түмэн одод түгсэн гүн хөх тэнгэр өөд хамтдаа хараад явж байгаа мэт мэдрэгдтэл бичжээ. Байгал дэлхийг, эцэг эхийн сэтгэлийг, нүүдэлчин ардын аж ахуйг, амраг хосын үйлийг яаж ингэж буулгадаг байна аа гэсээр л дуусгалаа. Харамсмаар, хайрламаар, гунигтай ч байв. Сэтгэлд нэг л хөндүүртэй, цээж хүнд оргиод л. Хэлмэгдүүлэлт гэгч бусармаг үйлийг, эмэгтэй хүний хэцүүхэн хувь тавиланг ч их эргэцүүллээ. Эмэгтэй хүн болоод ч тэр үү Өлзиймаагийн мэдэрч буй айдас, ганцаардал, шаналал нулимс цөхрөл бүрийг үнэхээр ойр мэдэрч уншсаар төгсгөв.
Munkhgerel Nasanbuyan1 reviewFollowFollowJuly 14, 2025Тэр үеийн гунигт үйл явдлыг ураг сайхны аргаар урнаар бичжээ. Хэдий уран зохиол атлаа энэ үнэхээр ч олон олон элэг бүтэн амьдралд тохиолдсон биз. Хэдий ирэхгүйг нь мэдэж байсан ч Өлзиймаатай цуг Цогтыг сэтгэлдээ хүлээсээр л байлаа. Цогт Хуягт болон Өлзиймаа уулзаж байх үеэс л Хуягтыг сэжиглэсэн нь зөв байж. Эцсээ хүртэл эмэгтэй хүнийг ашигласан амьд сүг юм даа. Халтар ах бас дахиж гэр бүлээ хараагүй байх гэхээр л сэтгэл өвдөх юм. Хамгийн гол нь залуухан жаахан охин энэхэн хугацаанд маш их зовлон үзэж эцэс сүүлд галзуурч байгаа юм шиг санагдлаа. Энэ номыг уншиж их хэлмэгдүүлэлт ямар аймшигтай хийгээд бид одоо ямар их аз жаргалтай амьдарч буйгаа ухаарч цаг бүрт хэлмэгдсэн хүмүүсээ сэтгэлдээ тээж явах ёстой юм байна.This entire review has been hidden because of spoilers.
Khulangoo Amgalan2 reviewsFollowFollowMarch 5, 2025Ямар ч сайхан бичсэн юм бэ дээ.. Монголын сайхан уран зохиол ямар баялаг юм бэ...Хурцыг анх гэрт нь орж ирэхэд л энэ хүн муу хүн байх гэж хардсан минь бүгд үнэн байлаа..Эр нөхрийнхөө төлөө, өөр аргагүй гээд эм биеэ өгсөн Өлзиймаа дэндүү гэнэн, дэндүү тэнэг байлаа.. Гэрийн эзнийг эзгүйчилж яваа хүн юу сайн санаж тэгэж явах билээ дээ..Өдөн малгай өмссөн Лянхуа шиг байсан бол Өлзиймаа энэ бүхнийг гадарлах байсан болов уу... Нутгийн салхи нь санчигнаас нь салаагүй гэнэн жаахан Өлзиймаад амьдрал дэндүү хатуу хандлаа.. Сэтгэл зүрх шимширч байна... 😢
Tsendee Tsendee2 reviewsFollowFollowJune 3, 2021Хэлмэгдүүлэлт гэдэг харалган мэдлэггүй хүмүүсийг дарамтанд оруулсан(мэдлэгтэйг нь хүчилсэн), эрх мэдэлтний атаархал хорсолоо дарах гэсэн хэрэгсэл байсан юмуу даа?Одоо ч тэр байсаар л байгаа байх…
tsatsa sama74 reviews33 followersFollowFollowReadNovember 20, 2022Говийн Өлзиймаа болон Цогтын хайр сэтгэл, хэлмэгдүүлэлтэд өртсөн явдлын талаар. Хуягтын Өлзиймаад санаархсан санаархал залуу хосын амьдралыг бусниулж буй талаар гэж би ойлголоо.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowAugust 29, 2023Эхлүүлээд суурин дээрээ дуусгасан даа. Яасан сайхан хайрын түүх эхэлсэн. Шунал, хүсэлд баригдсан хүний гараар яасан муухай дуусав. Бичиглэл, үг хэллэг гоё.
Doogii1 reviewFollowFollowMarch 17, 2024Яаж эхлүүлэх юм бол дооThis entire review has been hidden because of spoilers.ch-dolgorsuren