Jump to ratings and reviews
Rate this book

Эдгэрэл

Rate this book

84 pages, Paperback

Published January 1, 2018

39 people want to read

About the author

Алтан Харуул овогт Батсуурийн Баясгалан. 1986 оны Долдугаар сарын 13-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. “Арван гуравдугаар сарын бороо” /2009/, "Эдгэрэл" /2018/ яруу найргийн түүвэр, “Хөх мэдрэхүй” – Шүлгийн цоморлиг /2010/ хамтын бүтээл, “Аз жаргалтай төгсгөлүүд” – Өрнө Дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр /2013/, “Аварга том далавчтай өвгөн” – Өрнө Дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр /2014/, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” роман (2015) орчуулгын бүтээл тус тус хэвлүүлсэн. Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
17 (60%)
4 stars
4 (14%)
3 stars
5 (17%)
2 stars
2 (7%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Lkhamsuren Dashkhorol.
36 reviews7 followers
June 15, 2019
Эдгэрэл*-д зориулав:

Өчигдөрийн бороо шиг их усан нулимс надад байсанд биш

Өөрт чинь жаргал хүссэн харц гэнэн байсан болохоор

Өтгөн манан адил надаар дүүрэн чи л байсан учир

Өрөөнд минь тэнүүчлэх сүнс чинь сохор байсан болохоор

Өөдөөс минь харан зогсох цогцост ирээдүй үгүй учир

Амьдрах хэрэгтэй шүү чи

Гуниг бүхнийг чинь насаараа тээх болохоор

Гэрэлтэй бүхэнтэй ойр яваарай өчигдөр минь

Д.Л
6 reviews
January 3, 2019
...Агаарт хөлөө тавиад л би амьдралыг олно.
Амжиж жигүүрээ дэлгэвэл аавыгаа илүү ойлгоно.
Profile Image for Tsevelmaa.
109 reviews9 followers
September 8, 2018
Чиний тохуурхлыг цаг хугацаа ч
Чинээнд нь тултал эдгээж чадахгүй

Илбэе гэтэл хацар чинь үгүй, нулимсанд чинь дэмий норж
Эрье гэхнээ зүг чинь үгүй, нуугдаж тоглохоос залхаж
Хөтлөе гэхнээ гар чинь үгүй, атгалт чинь улам чангарч
Хүн зоны дунд нэг ийм хүн, тохуурал чинь улам гаарч.....

Чиний тохуурхлыг цаг хугацаа ч
Чинээнд нь тултал эдгээж чадсангүй
Profile Image for oyungrl.
13 reviews32 followers
September 28, 2021
3.5⭐️
Ноорхой хөвгүүн
Ноорхой хөвгүүн хүлцэнгүй нүдтэй
Номлогч адил ухаалаг яриатай
Эвэршиж хагарсан их том гартай
Инээд нь цаанаа гунигийн сүүдэртэй

Ноорхой хөвгүүний том гараас хөтлөөд
Номлогч адил ухаалаг яриаг нь сонсоод
Гүүрэн дээгүүр оройжин алхахад
Гийгүүл сэтгэлд дэн дун салхитай

Ноорхой хөвгүүнтэй уулзаад салсан хойно
Сайхан бүсгүй болохыг хүсэхгүй дээ…,
Номхон хүлцэнгүй тэр л харцнаас нь зугтаад
Номлогчийн сүмд сахил хүртмээр санагдана
Ноорхой хөвгүүн хүлцэнгүй нүдтэй…

48-р нүүр
Profile Image for Oyundari Sergelen.
7 reviews
October 2, 2023
Таниулсангүй ээ чи надад өөрийгөө
Таньсан маань ердөө өөрийн минь сэтгэл.. шүлгийн мөрт шиг зүрхний сайхантай учирч үзсэн, хагацаж үзсэн тэгээд эдгэрч яваа, эдгэрсэн хүмүүс энэхүү шүлгийн түүврийг уншаасай.
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.