Lkhamsuren Dashkhorol36 reviews7 followersFollowFollowJanuary 15, 2018Сэтгэлтэй ярилцаж чаддаг үргэлжилсэн үгийн зохиолч бол П.Баярсайхан юм байна. Ахиад л өмнө нь уншиж байгаагүй зохиолчын бүтээлтэй танилцлаа. Монголын зохиолчид бол ийм тийм гэж ярьж хэзээ ч болохгүй юм гэж хатуу ойлгуулсан бүтээл гэхэд болно. Нэг ёсондоо сайн мэдэхгүй зүйлээ ярих нь тун буруу гэдгийг эл бүтээл дахин нэг санууллаа. Онгоцонд уншсан болоод ч тэр үү анхаарал сайн төвлөрсөн нь уншихад, мэдрэхэд нөлөөлсөн байж чиг мэдэх. Ухаан санаа, дурсамж бүхнийг тань энэ ном дураараа онгичиж, уйлуулж, нойргүй хонуулж мэдэх байх шүү. Дан ялангуяа "Тавиул", "Захиа" зэрэг өгүүллэгүүд хамаг л бага нас, дурсамж, он удаан жил хол байсан бүхэн рүү минь аваачиж өгсөн нь "Гүн ертөнцийн зохиолч" гэх тодотголтой нь дүйх бизээ. Хөдөөгийн амьдрал, хүний сэтгэл зүй, хамгаас нарийн нандин бүхнийг зүгээр л өөдөөс тань хараад ярьж буй аятай өгүүлж чадах нь нэн таатай. Сайхан бүтээлийг дахин төрүүлж өгсөн Тагтаагийнхандаа, унших боломж олгосон найздаа талархал илэрхийлье. Д.Л
bolor41 reviews7 followersFollowFollowJanuary 23, 2020Баярсайхан зохиолчийн бүтээлүүд надад маш талагдаж өндөр сэтгэгдэл үлдээж чадлаа. Энэ номыг Сармагчин бол сармагчин гэж нэрлэсэн нь ч онцгой бөгөөд дурсамжтай болгожээ. Түүний өгүүллэгүүд нь хот суурингийн хүмүүсийн амьдрал, 80 90ээд оны монголчуудын байдал, хүний зан чанар гэх мэт чухал сэдэв хөндсөн гайхалтай бүтээлүүд байна.Миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зохиолууд болох Сармагчин бол сармагчин, Гэрэл гэгээ хүснэ ба Хүн гөрөөс байлаа.Таалагдсан хэсгүүд болохЧамайг хэн ч ойлгож мэдэхгүй, гуниг зовлон, гашуун харуусалд автсанаа нэгт мэдээд орь ганцаар уйсан явах үед нээрэн ганц нэг сайн санаатнаас халуун дулаан үг сонсохоор ямар сайхан болдог билээ. Амьд явах эсэхийн хувь заяа ч тэгэхэд шийдэгдсэн байж мэдэх л юм. - ХөгшидБи амьдрал гэрэл гэгээтэй байхыг хүсдэг шүү... - Гэрэл гэгээ хүснэmongolian-lit
MG GB73 reviews6 followersFollowFollowApril 13, 2018Есөн өгүүллэг, хоёр тууж, хоёр жүжгээс бүтсэн ном. Таван од авч болох байсан ч өмнөх үгийг хэт сайхан бичиж өндөр хүлээлт үүсч тэрэнд арай хүрсэнгүй. Өнөө үеийн сэдэв болох "хот ба хөдөө"-г бүх л талаас нь хүний мөс чанарт дөрөөлж бичсэн. Ялангуяа жүжгүүд нь маш амтархан уншигдана. Би ч хот хөдөөний алинд ч хамаардаггүй дайвар хотын хүүхэд болохоор ч уу зарим өгүүллэгүүдийг сэтгэлдээ ойр хүлээж авч чадаагүй ээ. Гэхдээ бичиглэл талаасаа тансаг ном байнаа, зарим цогцолборууд юмсыг шууд өгүүлэхгүй ёгтолж байгаа нь гайхалтай.
Намуун Отгонбаатар34 reviews3 followersFollowFollowMay 26, 2019Монголын зохиолчид тэр дундаа үргэлжилсэн үгийн зохиолчид дотроос тоотой хэдийг л үнэлж, бусдыг нь хөдөөний, эрт галавын зохиолчид гэж тодорхойлдог олонхын бодлыг өөрчлөхүйц чанартай бүтээл, чансаатай ч зохиолч ажээ. Өгүүлэл, тууж бүрийг нь уншихад сэтгэл амар амгаланд уусаж, дүр бүрийн сэтгэлзүйг тодоос тод мэдэрч байлаа. Ном шиг ном уншсан хойно л ийм мэдрэмж төрдөг болов уу! "Сармагчин бол сармагчин"-аас "Захиад" шилжих ахуйд л энэ хүний өгүүлэмж, хүүрнэлд автаж, цааш хөвөрсөөр "Гэрэл гэгээг хүснэ"-д хүрч нулимсаа залгисаар номоо дуусгав.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowDecember 16, 2020Энэ зохиолчыг мэддэггүй байжээ. Гоё ном уншлаа. Өгүүллэг, тууж, жүжгээс бүрдсэн. Хүний бодол, сэтгэл дэх зүйлсийг уран яруу дүрсэлжээ. Нэг л тийм амттай чихэр идсэн юм шиг байна кк.
нимбэг34 reviewsFollowFollowDecember 21, 2021П.Баярсайхан бол нэгэн цоо шинэ өнгө, үзэгдэл ажээ. Яруу найргийн ном гаргаагүй ч /миний л хайснаар/ бичдэг байсан гэдэгт нь гүн итгэнэ... ямархан нэгэн хүрч хүртэж үл чадах мэт зүйл рүү өөрийн мэдэлгүй адгана... зогсоно... гүн рүү нь шуналтайгаар тэмүүлнэ... автана... автсаар... автсаар... автсаар... үсэрнэ.
Zolbayar126 reviews8 followersFollowFollowApril 24, 2019Амьдралынхаа аль нэг мөчийг хөдөө нутагт өнгөрүүлж үзсэн хүн л мэдрэхүйц "үнэр", "чимээ" нэвт шингэжээ.