Jump to ratings and reviews
Rate this book

Хотол цагаан гүнж

Rate this book
Чингис хааны удам, Хайду хааны охин өрнө дорнын түүх шастирт хүчит бөх гүнж гэж алдаршсан "Пуччиний Турандот" дуурийн гол дүрд мөнхөрсөн Хотол цагаан Ажуруг гүнжийн түүх оршвой...

Өрнө дорнын түүхэнд хамгийн том ул мөрөө үлдээсэн Хотол цагаан Ажуруг гүнжийн тухай бие даасан анхны роман. Хотол цагаан гүнж нь Италийн суу билэгт хөгжмийн зохиолч Пуччиний “Турандот” дуурийн баатар юм.“Шүүдэр” продакшны хэрэгжүүлж байгаа “Хотулун гүнж” кино зохиолоосоо сэдэвлэн роман нь бичигдсэн. Ид шид, үлгэр домгийн дүрслэлийг бодит түүхтэй сүлэлдүүлэн бичсэнээрээ онцлог. “...Шибкан хатнаас үхтлээ айдаг Борголж шивэгчний хэд хэдэн удаа харснаар наран мандахын өмнөх үүрийн гэгээнээр нярайг боосон улаан алаг ямааны арьсан бөөдийгөөс ухаа шаргал гэрэл цацарч байжээ...“Хотол цагаан гүнж” романы хавтасны зургийг монгол зургийн аргаар бүтээлээ туурвидаг зураач Л.Хонгорзул зуржээ. Романы хавтасны зураг дээр Хотулун гүнжийг, кино төсөлд зориулан хийсэн тулааны дээлтэй нь зуржээ. Хотулун гүнж нь Диснейн гүнж нарын багт орох боломжтой үндэстний 10 гүнжийн нэгд тооцогддог. Америкийн Netflix компанийн бүтээл “Марко Поло” цувралын нэг гол дүр нь Kuthulun Princess юм. Энэ энэ дүрд Солонгосын модель, жүжигчин Клаудиа Ким тогложээ. Гэвч америкчууд алтан ургийн Хотулун гүнжийг Марко Полотой гадаа үүлэн борооны ажил үйлдэж буйгаар үзүүлсэн байна.

Хотол цагаан гүнж нь бодит түүхэндээ өөрийнхөө сонгосон хүнтэй ураглах соёрхлыг эцгээсээ хүртсэн анхны гүнж юм. Энэ тухай Персийн түүхч Рашид Ад дин тэмдэглэн үлдээжээ. Марко Пологийн тэмдэглэлд Хотулун гүнжийн тухай “...Хотол цагаан гүнж нь дайсан өөд морьтой довтлон ороод ямар ч баатрыг олзлон авчирдаг байсан. Тэдний агт морьд сургуультай, аль жолоо залсан зүгт алавхийн давхина...” гэж бичжээ. Өрнийн түүхчдээс анх 18-р зуунд Францын эрдэмтэн Франсуа дө Ла Круа Чингис хааны түүхийг судалж байх ялдамд Хотулун гүнжийн тухай баримт олж, түүнээс сэдэвлэн үлгэр бичиж хэвлүүлсэн байна. Тэгэхдээ Хятад дахь Монголын Алтан хааны гүнж Турандоттой гэрлэх эрчүүд таахад бэрх гурван оньсогын хариуг хэлэх сорилгод ордог. Тааж чадаагүй эр цаазлуулдаг гэсэн зохиомжоор бичжээ.

472 pages, Paperback

First published January 1, 2017

14 people are currently reading
124 people want to read

About the author

Б. Шүүдэрцэцэг

13 books71 followers
Зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Баатарсүрэнгийн Тогтохбаяр Улаанбаатар хотод 1971 онд төрсөн. 1979-1989 онд нийслэлийн лаборатри нэгдүгээр дунд сургууль,тавдугаар дунд сургуульд суралцаж төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль, Монгол улсын их сургуульд суралцан 1995 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн мастер, Малайз улсын “Линкоквин” их сургуульд суралцсан. МУИС-ийн докторант.

Нөхөр, гурван охины хамт амьдардаг.
Төрийн төв хэвлэл “Ардын эрх “ сонинд 1994 оноос сурвалжлагч, тоймч, 1997 оноос Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, 1998 оноос Сэтгүүл зүйн “Анонс” төвийн захирал, 1999-2000 онд Монголын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх захирал, 2001 оноос “Алтан шар” сонины эрхлэгч ажлыг хийж байсан. “Ардын эрх” сонины 1996 оны “Шилдэг бичлэгийн шагнал” авсан.

Монголын эмэгтэйчүүдийн сангийн \МОНЭС\ Удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын “Эмнести интернашнл” байгууллагын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүн,”Монгол кино” нэгтгэлийн дэргэдэх Киноны мэргэжлийн зөвлөлийн гишүүн. МОНЭС-ийн байнгын хандивлагч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, залуу охид эмэгтэйчүүдэд туслах “Гүнж” төвийн дэмжигч.”Эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын тухай “ хуулийн төслийн багийн гишүүн.

Эмэгтэйчүүдийн эрхийн сэдвээр ”Улстөрийн дахин хуваарилалт ба эмэгтэйчүүд”, ”Гоо үзэсгэлэнгийн домог”, ”Харийн хүн бурхан биш, Америк диваажин биш”, ”Дэлхийн гуравдугаар дайн Монголд” зэрэг эмэгтэйчүүдийн эрхийн сэдэвт нийтлэлүүд, “Нэг алхам урагш,хоёр алхам хойш”, ”Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дүр төрх”,”Жендэр,нийгмийн хүйс, феминизм” илтгэл, лекц уншиж, “Аавууд гэртээ ир”, ”Жендэр гэдэг чинь женщина биш ээ”, ”Эр хүн уйлдаг”, ”Эмэгтэйчүүд бол эрэгтэй болоогүй азгүй амьтанд” зэрэг жендэрийн сэдэвт нийтлэлүүд бичсэн. Эмэгтэйчүүдийн эрхийн сэдэвт “180” хэм теле жүжиг бүтээж DVD гаргасан. 2008 оны 3-р сарын 8-д МУИС-ийн дугуй танхимд “Монгол дахь феминизмийн дахин сэргэлт” лекц уншин, Олон улсын “Эмнести” интернэшнл” байгууллагаас зохиодог хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх арга хэмжээнүүдэд сайн дураар тогтмол оролцон дэмжиж ирсэн тул энэ байгууллагаас 2008 оны “Хүний эрхийн төлөө тэмцэгч” өргөмжлөл хүртсэн.

2002 оноос эхлэн “Хулан,”Шүрэн бугуйвч”, “И-мэйлээр илгээсэн сарнай”,”Үйсэн дээрх бичээс”,”Чимээгүй хашгираан”,”Цасан нулимс”,”Зургадугаар сарын сарын цас”,”Сэтгэлийн анир”,”Туужууд” номууд бичиж хэвлүүлэн, хүний эрхийг хамгаалах талаархи сонгодог ном болсон “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” номыг эрхлэн хэвлүүлж, “Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид” намтрын ном орчуулан хэвлүүлжээ. Зохиол бүтээлдээ орчин үеийн монгол хүний дүр төрх, залуучуудын хүсэл мөрөөдөл, үндэсний соёлын онцлог, хүний эрхийн асуудлыг хөндөн бичдэг.

“Шүрэн бугуйвч” зохиолоор нь кино бүтээж, сонгомол өгүүллэгийн сонгомол CD гаргасан. “Шүрэн бугуйвч” киноны ашгаас орон гэргүй болсон иргэн Тунгалагт хандив өгч, CD-нийхээ дээжээс харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 112 дугаар сургууль,”Гүнж төв”-д хандивласан. Номынхоо орлогоос МОНЭС, Эмнести интернэшнл” зэрэг байгууллагад тогтмол хандив өгдөг.

Оны шилдэг ном шалгаруулах Grand book” шалгаруулалтаар Оны шилдэг ном шагнал, “Шүрэн бугуйвч” туужаараа 2007 “Онцлох ном”, сонгомол “Шүүдэрцэцэг” CD гээрээ 2008 оны “Онцлох ном”-ын шагнал авсан. Эмнести интернашнл байгуулагаас “Хүний эрхийн төлөө тэмцэгч” өргөмжлөл хүртсэн. Утга зохиолын салбарт 2009 оны “Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй” шагнал хүртсэн.

Эх сурвалж: gogo book

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
34 (46%)
4 stars
18 (24%)
3 stars
13 (17%)
2 stars
6 (8%)
1 star
2 (2%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Enkhtuul.
7 reviews4 followers
September 26, 2018
Удахгүй хавар цаг ирнэ. Анхны яргуй нүдлэхийг эртхэн харахсан. Эрээ алдсанаас хойш тэнгэр надад чухам хэдэн хаврын нас хайрласан юм бол гэж Шибкан хатан бодсоор өргөөнөөсөө гарлаа...
Profile Image for Ag.
220 reviews22 followers
August 6, 2018
За сайхан төгслөө.

Ажуруг буюу Хотол цагаан гүнж маань Абатай жанжинтайгаа ураглаж хоёр хүүтэй болжээ.

Эхэндээ уншигдаж өгөхгүй байснаа дундаас хойшоо тавиулахгүй байсаар дуусгалаа даа. Хайду хаанд Марал хатантай зэрэгцээд дурлачихлаа. Солон хатанд Буман хатны өмнөөс дургүйцэж байснаа төд удалгүй Шибкан хатан болчихсон л Буман хатныг арай дэндүү дорой юм хэмээн нүд үзүүрлээд л. Бөө тэнгэр шүтлэг, бурхны шашин, аллахын дом шид бүгдэд л итгэж, жийрхэж, залбирч биеэ чангалж хорин дөрвөн цагийг өнгөрүүллээ.

Зульфа хүүхнийг манай хэдийг харчихнаа яаана гэж бодсон маань ч онож. Балай хүүхэн өөрийнхөө шидэд хэт итгээд эртхэн Номхон вандаа хэлж, сэрэмжлүүлж байхгүй болж гэм.

Чинуад бас хэсэг уур хүрэв, яагаад Абатайгаас Хотулунг харамлаад унав гэж бодоод :P

Би зохиосон бол Памирын хүү Амиртай Ажуругийгаа суулгацан байх байхоо. Өө ядаргаа дахиад л балайраад барилдахнээ, хараад дурлаад барилдку суухаар болчоосой гэж бодсоныг яаана. Юу юугүй л армаанчиглах гээд байсымуу хаашаам. Харин ч зохиолч маань Абатай баатартай Хотулуныг уулзуулж хачин гоё романс үүсгэлээ.

Бүргэд баатарын хүү Баавгай гэж эр байна. Бүтэн хонь ганцаараа идэх гэдэг хүслээ гүйцээж амжилгүй өнгөрчихдөг.

За эцэст нь түүхэн роман бичихэд хэдийгээр уран зохиол ч гэлээ маш их түүх уншиж, судалж, тэр бүгдийг утга учиртайгаар зангидан, буулгах, холбоо хамаарлыг алдуулахгүй байх гэдэг бэрх ажлын зах зухаас ойлгож Шүүдэрцэцэг зохиолчийг биширч байна.
3 reviews1 follower
Read
March 28, 2021
хатан ухаан болон эмэгтэй хүний эрэлхэг зан чанарыг харуулсан гайхалтай ном байлаа. эмэгтэй хүн амьдралын ханиа сонгохдоо өөрөөс илүүг хайх нь байгалийн жам байх. мөн сайнийг шүүж сонгох хатан ухаан маш чухал юмдаа. өөрөөс дор хүнтэй бол яасан ч нөмөр нөөлөг, үнэнч чанар мэдрэхгүй, тийм хүнийг сонгож ч чадахгүй байх. эр хүн ч гэсэн эмэгтэй хүний баттай ар тал нь байх ёстой. охид бүсгүйчүүдэд энэ номыг уншсанаар эр хүний араас арчаагаа алдан гүйх биш тэднийг шилж сонгох хэрэгтэй гэдгийг ухааруулмаар байна. GL.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
May 10, 2020
Монгол ахуй, байгаль, түүхийнхээ тухай уншихад сайхан байлаа. Сэтгэл уярам, догдлом хэсгүүд ч таарлаа. Өөртөө итгэлтэй, тууштай байх, ухаан зарах, бас хувь тавилан ч гээд олон зүйлийг мэдрүүллээ. Нэг их гоё эрэлхэг зориг, эрч хүч үнэртэж байх юм.
Өөрөөсөө илүү л хүнтэй сууна гэж угаасаа ч цаанаасаа байдаг зүйл юм уу даа.
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.