Jump to ratings and reviews
Rate this book

Япон өгүүллэг, тууж

Rate this book
“Япон өгүүллэг, тууж” хэмээх уг номд Японы уран зохиолд нэрээ мөнхөлсөн алдартай зохиолчдын сор бүтээлүүд оржээ. Уг номд Нацүмэ Соосэки, Хигүчи Ичиёо, Мори Огайн өгүүллэг, туужуудаас гадна Японы нэрт яруу найрагч Мүроү Сайсэгийн “Нэгэн охины үхэл хүртэл”, өөрийн уран сэтгэмж бүхий зохиолуудаараа нэрд гарсан Изүми Кёокагийн “Коояа уулын гэгээн”, Накажима Ацүшигийн “Уулын сарны дууль” гэх мэт Монголд урьд нь хэвлэгдэж байгаагүй олон зохиолууд багтсан байгаараа онцлог. Түүнчлэн эдгээр өгүүллэг, туужууд нь бичлэг болоод утга санаагаараа тус бүрийн ялгарах онцлогтой, уншигчдад өөр өөр мэдрэмжийг төрүүлж чадахуйц баялаг өгүүлэмжтэй юм.

Тиймээс та Нацүмэ Соосэкитэй Лодон цамхгаар аялж, “Нэг үеийнхэн” зохиолын Мидоритой хамт баярлан догдолж, Мүроү Сайсэгийн сэтгэл рүү өнгийж, мөн өөрийнхөө сэтгэл зүрхийг ч чагнаж, “Уулын сарны дуул”-ийн гол баатартай хамт хүний дотоод мөн чанарын тухай эргэцүүлэх нь дамжиггүй.

363 pages, Paperback

Published January 1, 2017

5 people are currently reading
28 people want to read

About the author

Томоко Ибүкүро

1 book1 follower

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
5 (20%)
4 stars
9 (36%)
3 stars
8 (32%)
2 stars
3 (12%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Urangoo.
197 reviews
January 25, 2020
Хамгийн их сэтгэлд хүрч таалагдсан өгүүллэг нь Лондон цамхаг. Бусад ес нь яагаад ч юм бүр час хийсэнгүй. Нэг тийм час хийсэн оргил, утга бүхий /эсвэл утга нь бүрэн тайлагдахгүй уншигчийг бодолд оруулах/ төгсгөлгүй ч юм шиг. Магад Япон өгүүллэг, тууж уншиж, "бэлтгэл хангаж", амтанд нь ороогүй өөрөөс минь л болж байгаа байх?!

Зүүдний 10 шөнө... ямар нэг авцалдаагүй зүүднүүд үү? Эсвэл? Яагаад 10 гэж?

Нэгэн охины үхэл хүртэл дээр амьдралын сүүдэр дайрсан ч сэтгэл зүрхэндээ хүүхдээрээ л үлдсэн 2 охины тухай, 2уулангийнх нь үхлийн тухай байгаа ч яагаад нэгэн охины үхэл хүртэл гэж?

Хөгшин гэйшагийн таталбар дээр залуугийн байдал яагаад гэйшад тийм чухал, яагаад тэр залууг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож байгаа юм бол?

Харин Накажима Ацүшигийн 2 өгүүллэг арай өөр. Нэгийг нь өмнө нь уншиж байж. Хятад уран зохиолд шимтдэг болохоор тэр үү?
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
December 19, 2018
Тэр арван шөнө яаачаад байгаа юм бэ? Хаанаас ч хайгаад олсонгүй, хариултыг нь. Бодвол би өөрөө л олох ёстой юм байлгүй...
Profile Image for Soko.
277 reviews51 followers
February 20, 2019
Орчуулга сайн ч сонголт энэ удаагийнх сайн байсангүй. Орчуулагч Жаргалсайханг эмэгтэй хүн гэж сая л мэдлээ.
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.