Jump to ratings and reviews
Rate this book

Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган

Rate this book
Энэхүү ном нь Тагтаа паблишингийн сонголтоор "Мөнхийн ус", "Үхэл хүлээх газар", "Өнийн цэнхэр уулс", "Цээнэ", "Эр хүн" зэрэг 12 өгүүллэг "Тэжээвэр", "Мөнхийн дуудлага", "Хөх сайрын чулуу" гэсэн гурван туужаас бүрджээ.

476 pages, Paperback

First published December 1, 2016

18 people are currently reading
110 people want to read

About the author

Далхаагийн Норов

2 books20 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
50 (57%)
4 stars
29 (33%)
3 stars
7 (8%)
2 stars
1 (1%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 14 of 14 reviews
Profile Image for Lkhamsuren Dashkhorol.
36 reviews7 followers
January 3, 2017
Энэхүү хүний зохиол бүтээлтэй анх удаа танилцаж буй минь энэ дээ гэж бодож байтал үгүй юм аа. Юу гэхээр хүүхэд насны кинотой холбоотой олон дурсамжын нэг болох найруулагч Д.Баярсайхан, О.Бат-Өлзий нарын бүтээсэн "Зүрхэнд шивнэсэн үг" киноны эх зохиол болох "Мөнхийн дуудлага" тууж нь зохиолчын шилмэл бүтээлүүдийн нэг аж. Хүн бүрийн зүрхэнд шивнэж чадсан үг болох салаа гэзэгтэй бор охины нулимсаа тэвчин байж хэлдэг "Мөн ч их хүлээсэн дээ. Ээж хэлээрэй гэсэн юм" жирийн боловч үгсийг хүн бүр санах байх. Яг л үүнтэй адил Монгол ахуйн олон талт илэрхийлэл болон бусдаас ялгарах чухал илэрхийлэл болох дүрийн сэтгэл зүйн байдлыг цаг хугацааны дурсамж дурдатгалаар эвлүүлж өгдөг нь туйлын сайхан гэмээр. Мөн өгүүллэгүүдээс нь онцлон дурдахад "Үхэл хүлээх газар" газар бол 2016 оны Каннын кино наадамд өрсөлдсөн Кен Лоахын охь бүтээл "I. Daniel Blake" зохиолыг шууд л санагдуулсан. Бидний нэг хэсэг нь зүгээр л хүндлэх л болох гэж боддог хөгшин гэх ангилалын хүмүүсийн ертөнц бол сонсох тусам л улам их автдаг хөгжим шиг тийм сайхан гэдгийг мэдрүүлсэн.
Profile Image for Zolbayar.
126 reviews8 followers
May 25, 2020
Айхтар бичдэг хүн байна шүү. Энд орсон бараг бүх бүтээл нь маш их таалагдлаа.
Profile Image for Nanalism.
25 reviews3 followers
July 15, 2020
Хамгийн эхэнд, нэг цаг үед амьдарч буй агуу зохиолчийг залуу үед таниулсан Тагтаагийн сонголтод баярласнаа тэмдэглэе.

Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийг уншаад Д.Норов гуайн бүтээлүүдийг огт уншаагүй явснаа гайхлаа бас харамслаа. Үнэхээр сэтгэл хөдөлж, хөтлөгдөм гүн агуулгатай, этгээд содон, мөн харизматай дүрүүдтэй, үгийн сонголт, зүйрлэл оновчтой сайхан бичдэг зохиолч юм.

Үзсэн олон кино түүний роман болон тууж, өгүүллэгээр бүтсэнийг анх анзаарлаа. Тэдгээрээс, Мөнхийн дуудлага тууж нь 10 насанд өвлийн куртканы ханцуй нортол уйлуулсан "Зүрхэнд шивнэсэн үг" киноны эх зохиол байжээ ххэхэ. Үнэхээр дүрийн сэтгэл зүйн нарийн өгүүлэмж, харизматай бичдэг учраас бичсэн бүхнээр нь кино хийж, мөн кино хийх гэж зохиол бичүүлдэг биз.

Түүний ярилцлагуудыг хайж уншаад бүх бүтээлийг нь уншихыг, мөн Тагтаагийнхан "Үлдэх үг подкаст"-даа Д.Норов гуайг урьж ярилцсаныг сонсохыг хүслээ. Ярилцаасай.

Тэжээвэр туужийн гол дүр Гөлгөөгийн өгүүлэмжийг өдрийн тэмдэглэл хэлбэрээр бичсэн нь маш сонирхолтой санагдахын зэрэгцээ өдрийн тэмдэглэлийг зохиолчид л ингэж гоё бичдэг байхдаа гэх сэтгэгдэл төрүүлж байсан. Гэтэл, зохиолч маань сэтгүүлчийн хэзээ-хэрхэн бичиж эхэлсэн тухай асуултад "Харин Анагаахын сургуульд сурч байхдаа, хөдөө ажиллаж байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан маань бичих сургууль болсон байх. Эхэн үедээ хийсэн, хийх зүйлээ бичдэг байлаа. Сүүлдээ бодсон юмаа бичдэг боллоо. Тэгээд толгой холбож бичдэг болсон. Гомдож, баярлах, уурлах, хүсэл мөрөөдөл оргилсон бүхнээ бичдэг боллоо. Өгүүллэг бичих оролдлого Шарга суманд ажиллаж байхад төрж эхэлсэн. Хоёр ч тууж бичих гэж оролдсон байгаа юм ... " гэж хариулсан байв.

Харин Тэжээвэр тууж бүтсэн түүхийг нэгэн ярилцлагадаа "Геологичдын тухай зохиолын уралдаан зарласан юм. Тэр уралдаанд л зориулж геологичидтой уулзаж, судалсаар санаа сэтгэлдээ Гөлгөө гэдэг хүний дүрийг босгоод авлаа. Ээжийгээ, дүү нараа тэжээгээд бүтэн сар амьдарчих мөнгөөр ганцхан орой наргичихдаг тийм залуус ч байх. Хүн хүний амьдрал, хувь тавилан социализмын үед ч өв тэгш байгаагүй. Дээртэй доортой л байсан. Тэр үзэл санаа, ариун мөн чанар руу явсаар Гөлгөөгөөс Цэнгэлийн дүр ургаж гарсаар байгаад би биш Гөлгөө тэр туужийг аваад явчихсан. Харин миний хувьд бодох гэж л хэдэн цагаан үс нэмсэн байх. “Орлогч” гэж дараа нь “Тэжээвэр”-тэйгээ холбоотой тууж бичсэн. Тэр бол хүний орлогчийн тухай бүтээл юм. Нийгэм бол тэжээврүүдтэй. Тэжээврүүдээс бүтдэг. Тэгвэл нийгэм хүний орлогчийг бий болгож байдаг. Аавдаа хүүгийн орлогч, ханьдаа нөхрийн орлогч, хүүхдэдээ эцгийн орлогч, нийгэмдээ хүний орлогч, бүх юм орлогч. Хүн төрөлхтөн байх цагт аль ч нийгэмд ийм орлогчид байх учиртай байж магадгүй. Тэр тэжээвэр, орлогч хоёр л миний дотрыг их хорсгож явсан юм болов уу даа" гэж өгүүлжээ.

Тус бүтээлийн зарим хэсгийг онцлон http://ub.life/p/15580 ишилжээ. Миний хувьд ишлэж хураахын аргагүй гүн сэтгэгдэл төрүүлсэн тул бүтнээр нь уншихыг санал болгоё.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
December 25, 2020
Гайхалтай. Мэддэг таньдаг уул усаа нүдэндээ харж, нулимс цийлэгнэн уншиж дууслаа. Бүх зохиол нь нэг тийм час хийсэн, сэтгэл дүүргэсэн юмаа.
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
December 12, 2021
Зохиолч Норовын энэ номыг нэг дор суугаад уншаад дуусгах юм бол сэтгэл гутралд ороод дуусах байх. Төдий чинээгээрээ уншигчид нөлөөлж чаддаг нь илэрнэ. Өнгөөр илэрхийл гэвэл хав хар. Одоо л номын хавтасны зургийг ойлгох юм шиг санагдаж байна. Амьдрал гэдэг чинь дандаа нартай солонготой өдөр, амттай хөөсөн чихэр биш шүү дээ гээд алгадаад авч байгаа зохиол туужуудаар дүүрэн. Сүүлийн хэдэн жил ихэвчлэн бодитой ном, зохиол уншиж кино үзсээр байгаад зүгээр л аз жаргалтай төгсдөг сайхан зохиол хайдаг болсон байна. Яг тийм үед энэ номыг барьж аван уншсан нь хөөрхий зүрх сэтгэлд минь хатуудсан бололтой. Одоо ч гэсэн тийм гэж хэлэхийн аргагүй харууслаар дүүрэн байна.

Одоо харин зохиолуудынхаа тухай бичье. Хамгийн түрүүнд номны нэр болсон "Тэжээвэр" туужаас эхлэх нь зүйтэй. Бидний нийгэмд байгаа тэжээврүүдийн тухай бичсэн гэж зохиолч маань хэлсэн байдаг. Гэхдээ ганцхан бэлэн амьдралтай тэжээврүүдээс гадна манай зохиолын гол дүрийг ч гэсэн нэг талаараа тэжээвэр гэж хэлээд байгаа санагдсан. Тэжээнэ гэдэг чинь зөвхөн сайхан зүйлээр тэжээх ёстой гэсэн үг биш мэт санагдана. Хойд эцэг нь өшөө хорсол, нэгэн талын тэвчээр хатуужлаар, хөөрхий эх нь амьдралын ухаанаар, яруу найрагч өрсөлдөөнөөр, Цэнгэл хайраар гэхчилэн бүгд л тэжээсээр Гөлгөөг одоогийн байгаа хүн болгосон мэт.
Зохиолын бичлэгийн хэлбэр нь өвөрмөцөөс гадна өгүүлбэр бүр нь жинтэй учир маш анхааралтай унших хэрэгтэй. Аймшигт мэдээ гэнэт учраас л аймшигтай байдаг гэдгийг харуулсан илэрхийллүүд ихтэй. Заримдаа сунжруулах тусам хүчээ алддаг.

Хөх толботын подкастаар "Тэжээвэр" туужийн талаар яг л гоё чухал зүйлсийг ярьсан байна лээ. Сонсоод үзэхэд гэмгүй.

Мөнхийн дуудлага туужийн төгсгөлд охин аавынхаа чихэнд ээжийнхээ үгийг шивнэдэг хэсэг дээр тэсгэлгүй шүүрс алдсан.

Ер нь л зохиол бүрийн дараа бодол санаа, мэдрэмжээ цэгцлэх шаардлага гараад завсарлага аван барин уншлаа. Мэдээж хүмүүст санал болгоно. Хамтдаа хямарцгаая.
Profile Image for Нандин Эрдэнэ.
6 reviews1 follower
January 3, 2021
Тагтаа паблишингийн сонголт хэзээ ч урам хугалдаггүй гэдэгтээ санал нийлдэг. Монголын утга зохиолын оргилуудын нэг Д.Норов гуайн бүтээлүүд аргагүй гайхалтай юм. Өмнө нь нэг ч бүтээлийг нь уншиж үзээгүй надад “за чи ингээд намайг мэдэр” гэсэн шиг л тийм нандин, гайхалтай мэдрэмжийг мэдрүүлсэн. Энэхүү номд багтсан 12 өгүүллэг, 3 тууж тус бүрдээ өөрийн өнгө аяс, цаад утгыг илэрхийлж, хүнээс хэрхэн ийм ухаан гарч болдгийг гайхаад баршгүй юм. Хамгийн сэтгэлд үлдсэн дүрүүд Бахуут, Гөлгөө, Дэнсмаа, Дэмэд, Цээнэ, Хишгээ болон түүний охин. Зарим хэсэгт нурууны араар хүйт дааж, зарим хэсэгт нулимс өөрийн эрхгүй урссан. Амьдралын жам ёсыг эвдчихсэн эсвэл ийм байдаг юмуу гэж гайхмаар дүрслэлүүд. Магадгүй хүний хорвоод олон зүйлс холилдон байдгийг мэдрүүлсэн бүтээл болжээ.
Мүраками Харүкигийн бүтээлийг уншчихаад яагаад төгсчихвөө энэ чинь юу болчихвоо гэсэн үүрдийн асуулт зангилаатай үлдэж байсан шиг Норов гуайн бүтээлүүд төгсгөлийг уншигчид үлдээсэн, эргэцүүлэх, дахин дахин бодогдохуйц сэтгэлийн гүнд томоос том асуултын тэмдэгийг надад үлдээжээ. Ийм гайхалтай зохиолчид байдагт талархъя.
Profile Image for Urangoo.
197 reviews
July 26, 2020
Монгол зохиолчдын номыг төдийлөн уншихгүй болохоор сайн мэддэггүй гэж бодож. Гэтэл бүтээлээр нь хэдийн танил болсон хүн байдаг. "Мөн ч их хүлээсэн дээ" гээд "Зүрхэнд шивнэсэн үг"-ийг санахгүй хүн цөөн байх. Тэр киног үзсэн л бол. Энэ 4 үг эргэн эргэн санагдтал үйл явдал зүрхэнд буудаг. Тууж нь өөрөө ч үнэхээр мундаг бүтээл юм байна. Нулимстай л уншиж дуусгалаа.

Түүнээс гадна "Үхэл хүлээх газар" гээд өгүүллэгийг нь хөгшчүүдийн асрамжийн газар зураг авалт хийсэн зохиомжоор нь хүмүүс мэдэхээр юм байна. Асрамжийн газар очсон шоронгийн хуяг, насаараа шорон дамжсан хулгайч 2 гардаг даа.

Дараагийн зүрхэнд хүрсэн бүтээл нь Тэжээвэр. Яалт ч үгүй шилмэл. Энэ туужаар нь номыг нь нэрлэсэн нь ч онож.

Заавал унших номын нэг.
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
January 18, 2021
Паанагаас хойш салж чадахгүй уншсаар дуусгалаа. Зохиолч уурын зуухны галч хийж байсан гэж уншаад Гөлгөөгөөр дамжуулан өөрийнхөө тухай бичээгүй байгаадаа гэсэн хар төрлөө хэхэ. "Нохой шиг үнэнч", "цатгалан нүдэт"... өвөрмөц, өөрийн гэсэн өнгө аястай гайхалтай бичдэг зохиолч юм.
Profile Image for Ag.
220 reviews22 followers
February 13, 2017
Мөнхийн ус - Мөнхийн ус өгсөн эмэгтэйг төсөөлөх гээд ердөө ч нэг хүн болж төсөөлөгдөж чадаагүй шүү. :)

Үхэл хүлээх газар - Ахмадын асрамжийн газрыг хэзээ ч тийм хэцүү, муухай гэж төсөөлж байгаагүй. Шоронгоос дор газар гэдгийг уншаад дотор нихх тийм гэж хэлэхийн эцэсгүй хоосон мэдрэмж төрсөн. Яагаад ахмадын асрамжийн газар гоё байж болдоггүйн бол? Яагаад хүсэн тэмүүлдэг амралт шиг нь байж болдоггүйн бол. Яагаад ямар ч очих газаргүй, үхэхээс өөр хүлээх зүйлгүй улс болж хувирдын бол гэж бодогдсон. Зохиолоосоо гараад бүрр огт өөр юм бодоод явчихсан, эргээд орохоор л гуниглачихаад. Асрамжийн газрын ажилтнууд, дарга нь ч ямар муухай юм бэ гэж бодогдоод гомдоод. эмээ, өвөө нар минь гэж бидний хувьд хүний дээд улсууд байдаг гэтэл тэнд байгаа хөгшид... мидкүэ мидкү

Тэжээвэр - юм юмтай өгүүллэг... мэдкүэ тэгж их сэтгэлд хүрсэнгүй... Аюурзаны зөнгөр, өөрийнхөөрөө, дураа хүрэхээр хаашаа ч хамаагүй тэнэчихдэг дүр, Л.Сарантуяагийн энэ цагийн бүх шинжийг багтаасан дүр... ямартаа ч хүлээлтэд хүрсэнгүй... Уг нь их гоё илэрхийлэлтэй бичдэг хирнээ, энэ туужийн сэдэв нь таалагдахгүй байх шиг байна.
Profile Image for Ganbat Enhkbaatar.
49 reviews5 followers
December 4, 2017
Шилмэл бүтээлийн чуулган гэдэг нэрэндээ таарсан үнэхээр гайхалтай бүтээл болжээ.
Profile Image for Doogii Emerald.
6 reviews
February 2, 2021
Аая , хааяадаа гэртээ ганцаараа үед нуруугаар хүйт даах шиг үнэхээр дотор нь орж шимтэн уншмаар бүтээл шүү. Тэр үгийн сонголт бол гайхалтай.
Displaying 1 - 14 of 14 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.