Jump to ratings and reviews
Rate this book

Зүүд бол цорын ганц бодит зүйл

Rate this book
..Би айлын ганц хүүхэд байгаагүй ч ихэд ганцаардаж өссөн юм. Насны хувьд ойролцоо болохоор давгүй дотно байсан нэг эрэгтэй дүү, түүнээс олон жилийн хойно төрсөн нэг охин дүүтэй юм, уг нь. Гэхдээ бид нэг эцэг эхтэй, нэг гэртэй байснаас биш амьдралаа тэр бүр хуваалцаж явсангүй..

253 pages, Paperback

First published January 1, 2016

11 people are currently reading
116 people want to read

About the author

Federico Fellini

194 books160 followers
Federico Fellini was an Italian film director and screenwriter known for his distinctive style, which blends fantasy and baroque images with earthiness. He is recognized as one of the greatest and most influential filmmakers of all time. His films have ranked highly in critical polls such as that of Cahiers du cinéma and Sight & Sound, which lists his 1963 film ​8 1⁄2 as the 10th-greatest film.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
52 (53%)
4 stars
30 (30%)
3 stars
11 (11%)
2 stars
4 (4%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 23 of 23 reviews
Profile Image for Nyamzul Batsukh.
11 reviews8 followers
June 15, 2018
Бусдаас магтаал, хүндэтгэл авсан ч эс авсан ч, шүүмжлүүлсэн ч шүүлгэсэн ч хийхийг хүссэн зүйлээ хийсээр байна гэдэг нэг бодлын сэтгэл хөдөлгөм сайхан зүйл мэт санагдавч хэзээд амаргүй байдгийг Фелинигийн дурсамжаас уншиж болно. "Ажил минь яг ч ажил биш, уртаас урт амралт байжээ. Хүсэл сонирхол, ажил төрөл минь нэг л зүйл байлаа. Ажил минь кино бүтээх, хүсэл минь кино бүтээх, амьдрах амьсгалах минь ч кино бүтээх байж" гэсэн өгүүлбэр хэчнээн сэтгэл гижигдэм байсан гээч. Ерөөс Фелини бидний дунд амьдарч буй цөөхөн азтай хүмүүсийн нэг юм шиг санагдсан. Үүнийгээ ч тэр өөрөө мэддэг байж. Алдартай найруулагч болсондоо ч биш, Оскарын шагналыг дөрвөн удаа хүртсэндээ ч биш. Харин энэ дэлхийд төрсөн утга учир, насан туршийн зорилго, хүсэл тэмүүллээ бүрнээ ухаарч, сүүлчийн амьсгалаа таттал тэр л амьдралаараа амьдарч чадсандаа тэр азтай.

Дашрамд дурдахад, Тагтаа паблишингийн хамт олонд дахин дахин талархдаг шүү. Орчуулгын номонд сүжиг буураад байсан намайг Тагтаагийнхан л дахиж уруу татсан. Уншихад хөврөөд л байдаг сайхан орчуулгатай.

За тэгээд эцэст номоос таалагдсан хэдэн эшлэлийг оруулж байна. Цаана нь оруулаагүй өчнөөн сайхан эшлэл буй. Номыг нь уншиж байж л бүрэн амтална даа ;)

"Зовлон удаан үргэлжлэхгүй гэдгийг ухаарах нь ч нэг бодлын жаргал юм даа"

"Хөгжмийг бусад урлагийн дэвсгэр, суурь төдий ашиглах нь онц чухал, эрхэм дээд шинжийг нь үгүй хийдэг шиг санагддаг юм. Зоогийн газарт юм уу, ямар нэг барилга байгууламжид ороход хөгжим явж байвал би тамхи татаж байгаа хүнээс болихыг хүсдэг шигээ хөгжмөө унтраахыг эелдэгээр гуйна. Би хүчинд автсан сонсогч, хүчинд автсан тамхичин, ер хүчинд автсан хэн нэгэн болохоос үргэлж айдаг... Хэний ч сонсохыг хүсээгүй хөгжим одоо хаа сайгүй дүнгэнэх болжээ."

"Ганцаардсан хүн, уйтай орчин, ерөөс ганцаардалтай холбоотой бүхэн надад сонирхолтой санагддаг. Ямар ч юм шалтгаанаар олноос сондгойрч, олонхийн эгнээнд багтаж чаддаггүй өөр шигээ хүмүүсийг би бүр бага байхаасаа ажигладаг байв. Дэндүү ухаантай, эсвэл дэндүү тэнэг хүмүүс л тэгж бусдаас үлдэж хоцордог. Гэвч ухаантнууд өөрсдийгөө тусгаарлаж, ухаан муутнууд бусдын нөлөөгөөр тусгаарлагддагт гол ялгаа нь бий."

"Нэг хүнтэй тавин жил амьдрахад банкин дахь хадгаламж шиг дурсамж дурдатгалын дундын данстай болдог. Хамаг байдгаа цугтаа элээсэн хоёр хүн "Тэгэхэд тэгж билээ. Тэр өдрийг санаж байна уу?" гэхчлэн ярьдаггүй. Өөрийн чинь санаж байгаа бүхнийг нөгөөх чинь мэдэж байгаа нь хэзээд илэрхий. Нэг хүнтэй насыг барахын хамгийн сайхан нь энэ юм."

"Миний оюун бодол, гар хоёр ер бусын сэжмээр холбоотой байдаг. Харандаа бариагүй үед төрдөг санаа намайг зурж эхлэхэд л жинхэнэ ёсоор амилдаг. Тиймээс хаа ч явсан дэргэдээ харандаа байлга нь чухал юм. Харандаа, бид хоёрын сэдсэн олон санаа "Би! Би! эхлээд амьдармаар байна!" гэж бие биеэсээ өрсөн шаагилдацгаадаг."

"Багын найзууд маань том болоод ийм ч хүн болно, тийм ч ажил хийнэ гэж ярьдагсан. Би харин нэг ч удаа тэгж бодож, тиймэрхүү зүйл ярьж байгаагүй. Өөрийгөө эргэн тойрныхоо томчууд шиг болсон байгаагаар төсөөлж чаддаггүй байж. Магадгүй би өсөж том бололгүйгээр, өвгөрч хөгшрөлгүйгээр нас ахижээ..."
Profile Image for Urangoo.
64 reviews8 followers
March 23, 2021
Яасан ч гоё хавтастай, хуудсуудтай, бас яасан ч тансаг орчуулгатай юм.. Жаргаж уншсаар байгаад дуусгалаа. Федерико Феллинигийн бодит амьдралын түүх, намтар. Үнэхээр хэн нэгний үзэл бодол, хэв маягт баригдаагүй, эвдэрч муудаагүй, 100% оригоороо амьдарсан супер хүн юм. Enjoyed!
Profile Image for Anaru Eba.
82 reviews4 followers
February 11, 2021
Номоо унших явцдаа нэг киног нь л эхлүүлсэн байлаа. Киноноосоо илүү Феллининий амьдрал сонирхол татаад гэх үү дээ. Номны сүүлийн хоёр хэсэгт асгартлаа уйлж, нус нулимсандаа хутгалдсан. Яагаад ч юм уярам бичиглэл өгүүлэмжтэй ийм намтар бичиглэл уншаагүй удсан байж. Хэдэн жилийн өмнө Диана гүнжийн тухай уншихад ингэж уйлснаа саналаа. Түүний Оскарын шагналаа авч буй бичлэг, оршуулгын ёслол зэргийг нь хайж үзээд баялаг түүхийг бүтээж амьдрана гэдэг гээд олон бодолд автаж бүр ганц киног нь дуусгаагүй байгаа бэлэн нулимстай би түүнийг хүндлэн хайрлав. Ромео Жульетта л гээд байдаг, бодит амьдрал дээрх хайрын бэлгэ тэмдэг хос Феллини, Жульетта 2 байж шүү дээ. 1993.10.30 тэр хоёрын 50 жилийн ой, бие биенийхээ хань ижил, хамтран зүтгэгч, хамгийн сайн найз... Зохиолч Шарлотт Чэндлерийн өгүүллийн зохиомж, мөн Г.Лхагвадулам-н орчуулга торох юмгүй сэтгэлд сайхан буулаа. Сэтгэлд гүн шингэж олон зүйл ухаарч мэдэрсэн кино үзээд зад уйлсан юм шиг л болоодохлоо. Феллини ч өөрийнхөө амьдралыг ялт ч үгүй, засвар ороогүй урт цагийн кино гэсэн нь маргахааргүй юм. Одоо бүх киног нь заавал үзнэ...
Profile Image for Dulguunzaya Boldbaatar.
3 reviews1 follower
January 13, 2018
Төгсгөлд нь нулимс өөрийн эрхгүй урсаад байв. Өөд болохынхоо 1хэн хоногийн өмнөхөн хүртэл дахиж кино хийнэ гэж байгаа гэж тэр ярьж байв.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Frank.
55 reviews6 followers
June 26, 2018
Гайхалтай гэхээс аргагүй найруулагч бас уран бүтээлч хүний намтар түүхийг уншиж дуусав! Түүний төгсгөл хүртэл гайхалтай байжээ! Хэдийгээр ганц ч кануг нь үзэж амжаагүй ч энэхүү номыг тун амтархан уншиж дуусгав!
Profile Image for KhulanD.
8 reviews2 followers
Read
November 9, 2017
Би яагаад ч өөр хүн болж чадахгүй!!
Федерико Феллини бол 100 гаруйхан жилийн түүхтэй ч асар баялаг сан хөмрөг, зам замналтай кино урлагт нэрээ дархалж чадсан хүн төрөлхтний агуу найруулагчдын нэг билээ. Тэрээр бодол санаа минь тэмдэглэж авахад ч гар гүйцэмгүй хурдтай, асар баялаг санагддаг.
Бодит амьдрал нь зүүдэнд нь хүртэл хэтийдсэн, баялаг намтартай хүн гэвэл Феллини билээ. Тэр хачин жигтэй зүүднүүдээ кино хальсанд буулган үлдээсэн нь бидний аз болжээ. Феллини “Зүүд гэдэг ердөө бодит бүхний тусгал” гэж үздэг, “Хүний оюун ухаан шавхагддаг уу?”, “Зүүдийг ер зүүдэлж бардаг болов уу?” гэж үргэлж өөрөөсөө асуудаг хүн байсан.
Ямарваа нэг ажил зүйлийг ааганд нь тултал хийхэд ямар гайхмашиг бий болдгийг тэр нотолсон. Түүнэс та яагад кино хийдэг вэ? гэж асуух нь яг л тахиа яагаад өндөглөдөг вэ? гэж тахианас асуухтай адил гэж хэлж байсан. Бидэнд ч бас ингэж хийх, ингэж үйлдэх, угаасаа, цаанаасаа, төрөлхийн юм шиг үйлдэх ЗАЯАГДСАН зүйл бий! Бид түүнийгээ олж нээх хэрэгтэй. Магадгүй та хууль эрх зүй, эдийн засаг, урлаг, улс төр, спорт юу ч байсан түүнийг бүх зүрх сэтгэлээсээ хийвэл зүүдэнд чинь хүртэл алив шинэ санаа, амжилтууд чинь хамт байх болно. Федерико кино хийх үедээ адирнелин маань төрөлхийн хэмжээнээс илүү ялгарч, зураг авалтын тайлбайд жинхэнэ амьдрал өрнөдөг, бөгөөд шинээр эхдэх үедээ би шинэ тив нээхээр явж буй Кристофер Колумб мэт өөрийгөө төсөөлдөг гэж хэлсэн байдаг.
“Хүнийг таньж мэднэ гэдэг сайхан юм. Тийм болоод ч таньдаг байсан, хайрлаж халамжилж байсан хүмүүс нь байж л байвал тэр хүн үгүй болохгүй” Ф.Феллини
Profile Image for D Nomiun.
8 reviews4 followers
January 8, 2018
Миний энэ найруулагчийн тухай мэдлэг нимгэн, нэг ч киног нь үзэж байгаагүй дээрээс нь номонд Фэдэрик Фэллинигийн сонирхолтой гэгдээд байгаа шиг гайхалтай ер бусын илбийн ид шидийн зүйл байсангүй. Гэх мэт шалтгаанаар номыг уншихад уйтгартай байлаа. Уг хүн нь зарим нэг талаараа надтай төстэй зан чанартай байсан нь гайхмаар ч юм шиг үгүй ч юм шиг... Номны хавтасны дизайн, монгол нэр нь бол хүний анхаарал татахуйц юмаа.
Profile Image for Battuya Tsendsuren.
17 reviews
March 16, 2018
За энэ бол хүсэл мөрөөдлөө бодит амьдрал болгож, өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцдөө "жаргаж" амьдарсан Итали найруулагчийн амьдралын тухай байлаа.Ажил нь амралт болсон, бусадтай адил байх, бусдыг даган дуурайх гэдэг ойлголт түүнээс дэндүү хол юм. Яг л жинхнээсээ өөрөөрөө байж чадсан элдэв гоёл чимэггүй амьдралтай хүн юм гэж бодогдлоо.
Profile Image for bbatenkh.
4 reviews
May 24, 2018
Энэ ном ерөөс найруулагчийн тухай түүх биш ээ....., хүний тухай. Хүнд амьдралын зорилгоос гадна эхнэр гэдэг хүн хичнээн чухал болохыг ойлгуулаад л өгнө дөө. Аавынхаа тухай, эхнэрийнхээ тухай бичсэн хэсгүүд цаана л нэг өөр, дотроос гарч байгаа гэлтэй давхар өгүүлэмжтэй. Хувь хүний намтар түүх бүр ингэж бичигддэг бол уншаад байхсан...
Profile Image for Binderya Binduush.
21 reviews2 followers
Read
October 30, 2019
Хэлчихсэндээ харамсаж, юу ч хийсэн буцааж болдоггүй үг гэж бий. Харин огт хэлэгдээгүй үгс түүнээс илүү өр өвтгөм байдаг аа. Хэлэх учиртай үгээ эзэнд нь хүргэж чадаагүй тийм үеүдээ бодохоор олон хүн гомдоож байжээ гэдгээ ойлгодог." Федерико Феллини
ШарлоттЧэндлерийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл" номоос
Profile Image for Enkhchimeg.
7 reviews
Read
July 6, 2017
Ухаантнууд өөрсдийгөө тусгаарлаж, ухаан муутнууд бусдын нөлөөгөөр тусгаарлагддагт гол ялгаа нь бий. / 108-р тал/

Хэлчихсэндээ дараа нь харамсаж, юу ч хийсэн буцааж болдоггүй үг гэж бий. Харин огт хэлэгдээгүй үгс түүнээс илүү өр өвтгөм байдаг аа. /214-р тал/
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
January 29, 2023
Яг өөрийнхөөрөө, дуртай ажлаа хийж, сэтгэлээсээ киногоо бүтээн үнэхээр сайхан амьдарчээ. Богино киноны тайлбар бичлэгүүдийг нь үзсэн, ид шидийн гэмээр агшнууд ихтэй юм. Бүтэн кинонуудыг нь олж үзмээр байнаа.
Profile Image for Oyuka.
20 reviews7 followers
July 28, 2019
Яг л өөрөөрөө, өгөгдлөөрөө, зөн совин логикоо уялдуулан амьдарсан бүтээлч юмаа, зоригтой
Profile Image for Bayarmaa.
19 reviews
July 9, 2021
4 жилийн өмнө уншаад хуудас эргүүлэх бүртээ л бараг нэг ишлэлийг нь тодруулж, бичиж авч байж билээ. Мэдрэмж, бодол бүхнээ үгээр маш гоё оновчтой илэрхийлсэн байсан болохоор тэр.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
July 20, 2022
Сэтгэл дүүргэсэн гоё ном бэ
4 reviews
May 16, 2021
Тагтаа паблишингаас гаргасан номны орчуулгыг шүүмжлэх хүн бараг үгүй биз. Кино урлаг гээч өөрөө нэгэн хүний санаас л урган гардаг атлаа хичнээн их хөдөлмөрийг агуулдаг зүйл вэ гэдгийг бодогдууллаа. Түүний амьдралын хором мөч бүхэн Федерихо Феллини гэдэг кино зохиолын нэг хэсэг байжээ. Түүний хэлсэн Кино бол сайтар төлөвлөгдсөн аялал. Гэхдээ зорьсон газраа хүрсэн хойно бүх зүйлээ сайтар нарийн төлөвлөсөн гэдгээ мэдэгдүүлж болохгүй гэдэг өгүүлбэр энэ найруулагчийг илэрхийлэхүйц ишлэл санагдлаа. Номын туршид Жульетта тэр хоёрын Ромео Жульетта шиг төгсгөл, дайны үед үр хүүхдээ алдсан үйл явдалд сэтгэл хөндүүрлэж Феллинигийн хэв маяггүй яриа, өөрөөрөө байх гэсэн зөрүүд зангаас болсон хөгтэй явдал сэтгэлд тодхон үлдэж хааяа нэг нээрээ л амьдралд ийм зүйл тохиолддог доо гэж бодогдлоо. Кино, уран бүтээлч хүн болгон энэ хүний гайхалтай бөгөөд энгийн ертөнцөөр Тагтаагийн орчуулсанаар аялаж олон зүйл мэдрээсэй гэж бодном.
Profile Image for Ninjin.
7 reviews
July 31, 2020
энэ долоо хоногт уншиж байгаа номоо дуусгаж амжаагүй тул өмнөн унштж байсан номоо оруулав.
Андрей Тарковскийн "Хугацаан доторх хугацааг" уншихаас өмнө түүний киног болон түүний талаар мэдлэг мэдээлэл огт байхгүй байсан , угаас хэн нэгний өдрийн тэмдэглэл үзэл бодлыг унших нь сонирхолтой үйлдэл тул энэхүү номыг сонгон уншлаа, энэхүү ном нь түүний өдрийн тэмдэглэл, ярилцлагууд гэсэн хоёр хэсгээс бүтэх бөгөөд авьяаслаг найруулагчийн хийж бүтээх их хүслэн өөрийн амьдарч буй цаг үеийн хүмүүсээс арай өөрөөр сэтгэх, өөрөө өөртэйгээ хэрхэн зөрчилдөж буйг, өдөр тутмын амьдралын харилцаа, бусдын талаарх түүний бодол шүүмж, чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл, зовнил зэргийг уншиж болохоос гадна бусад зохиолчдын ном зохиолоос түүнд таалагдан өдрийн тэмдэглэлд нь шигтгээ болон үлдсэн афоризмуудыг ч бас унших боломжтой юм.
Номоо уншиж эхэлсэн өдрөөс хойш уншигч би өдрийн тэмдэглэлээ ахин хөтөлж эхэлсэн болно.
*Зүрх сэтгэлдээ эрх чөлөөгүй хүн хорвоог чөлөөлөөд юунд хүрэх билээ?
*Суут хүн гэдэг нийтийн зовлон юм.
*Хүмүүс мөн хачин амьдрах юм. Амьдралынхаа эзэн гэх мөртлөө амьдрал гэдэг эрх чөлөөтэй байх боломжийг тултал нь
яаж ашиглахаа ойлгохгүй.
*Хүн гэдэг байгалийн хамгийн хэврэг бүтээл, зэгс. Гэхдээ бодох чадвартай зэгэс.
*Үнэнийг мэдэх гэхдээ хүний дурсамж өдрийн тэмдэглэл рүү өнгийхдөө асар болгоомжтой бай.
*Өнгөрсөн шөнө аймаар гунигтай зүүд зүүдэлсэн. Оросын хаа нэгтээ нуурын эрэгт нар мандаж байна. Нуурын нөгөө эрэгт үгээр өгүүлшгүй сайхан хана туургатай хоёр орос сүм байна. Тэрийг хараад зүрх базлаад л явчихсан. Гунигтай
Profile Image for tsatsa sama.
74 reviews33 followers
Read
November 20, 2019
Бусдын бодолд автахгүйгээр зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байж л эцэст нь өөрийнхөөрөө амьдарсан болно. Хаана ч юу ч хийж явж байсан байнга сэтгэл зүрхийг чинь догдлуулж, хийх бүрт анхны мэт мэдрэмжийг өгдөг зүйлдээ л тууштай үнэнч бай. Амьдралыг байнга таашааж, сайхан талаас нь харж бай. Чин сэтгэлээсээ дурлаж хийдэг зүйлээ хийх юм бол амьдралдаа нэг ч өдөр ажиллах хэрэггүй болно. Хэзээ ч хүнийхээр битгий хий. Бусдыг сөрж явaхаас, өөр бодолтой байхаас битгий ай, хүмүүс ярьж л байдаг. Нэг өдөр тахин шүтэж байсан ч эргээд нэг өдөр хараан зүхнэ, үүнд санаа сэтгэлээ зовоох хэрэггүй.
Profile Image for Sarnai.
1 review12 followers
January 5, 2019
Жилийн дараа ганц нэг киног нь үзчихээд дахиад уншихад илүү сайхан амттай байлаа.
Profile Image for Д. Мөнхшүр.
1 review12 followers
Want to read
April 4, 2018
I want to read
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 23 of 23 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.