Jump to ratings and reviews
Rate this book

ХҮН, АРААТАН, БУРХАД

Rate this book

790 pages, ebook

4 people are currently reading
26 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
9 (56%)
4 stars
4 (25%)
3 stars
3 (18%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Tushig.
11 reviews4 followers
February 14, 2021
Хүн, араатан, бурхан өөр ямар нэр уг номонд өгөх билээ. Бидний үзэж ирсэн түүх бүгд ямар нэгэн байдлаар зөвлөлтийн засвартай түүх юм шиг санагддаг. Үнэн бодит түүхийг одоо л бид эхнээс нь уудлам. Ил тэмдэглэлд тухайн үеийн монголын аж байдлыг бодитоор тэмдэглэжээ. Эхлэхээс дуусах хүртэл очсон газар нэр усны дагуу, газрын зургаас нэг бүрчлэн харлаа. Мөн Тагна- Урианхайн түүхэн сурвалжуудыг давхар судлах, хутагт хувилгаадын мэдээллийг нэмж судлан түүхийн болон газарзүйн мэдлэгийг ихэд зузаатгав. Номтой холбоотойгоор дараагийн унших ном маань яах аргүй Эрнст Мулдашевын "Гималайд явуулсан судалгааны талаарх" цуврал болж таарав. Эрхэм уншигч та заавал уншиж эх түүхийнхээ нэгээхэн хэсгийг ойлгохыг хүснэм.
41 reviews5 followers
June 7, 2018
Зуун жилийн өмнө Цагаан Оросын түшмэлийн Монгол нутгаар хэрэн хэссэн тухай. Улаануудаас зугтан явсан тэр хүн хэрхэн аюул ослыг гэтэлж хүрэх гэсэн замдаа хүрч, ийн явахдаа тухайн цаг үеийн Монгол орны байдал, ихэс дээдэс ард иргэдтэй уулзан золгосон тухай. Нарванчин хийд, Улиастай хот, Вангийн хүрээ, Өргөө, Хөвсгөл, Хатгал, Мөрөн гээд Хятадын эзэрхэгүүд Монгол орныг хэрхэн дарлаж суугаад Барон Унгерны тусламж, өөрсдийн хүчээр Гаминг хөөсөн тухай. Богд гэгээн, Жалханз хутагт, Дилав хутагт, Түшээ гүн (Дамбийжаа болов уу). Сайпалов, Унгерн гээд цаг үеийн баатарууд дүрслэгдмой. Хэцүү цаг үед эхнэрээ доромжлуулахгүй гэсэн эрсийг хулсаар жанчиж байсан хятадууд байхад хүрээнд байсан оросуудыг дагаж цэнгэлдэж буй хүүхнүүдийг Унгерн хүндлэл хүлээх эмэгтэй хүн биш гэж хэлж байгаа нь одоо Шангри Ла д гадаад ажилчидтай зугаацдаг бүсгүйчүүдийг сануулах шиг. Гэвч энэ нь ороо бусгаа цагийн илрэл тул тухайн хэцүү бэрх цагаас хэрхэн золиосыг хүлээж хэрхэн жаргалын манлайд хүрэхээр алхаж байгааг түүх мэдмүй. 30 мянган лам эрчүүдээ хөнөөгөөд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн авч эдийн засгаар бие даагаагүй л одоог хүртэл явна. Түүх хэрхэхийг Амьд Будда харж байсан шиг өнөөгийн мэргэдүүд мэднэ буй за.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
February 7, 2020
Энэ номыг уншаад үз гээд хэлүүлчихээр хүлээлт үүсгэхгүй гэж бодсон ч цаанаа нэг тийм юу байгаа юм болоо гээд бодчихдог юмуу аль нь тэр гоё эсвэл хэрэгтэй хэсэг нь юм болоо гэж бодсоор дуусгачихаад өө тэр гээд хэлчих хэсэг байсангүй ээ гэсэн бага зэргийн сэтгэл гонсгор үлдэж байдаг шүү 😛.
Аян замын тэмдэглэл гэхээр нь өөр зүйл төсөөлж байсан ч уран зохиолын ном мэт л урсаад урсаад амархаан уншигдчих юм. Өөрөө бол шинжлэх ухааны мэдлэгтэй, хэл яриа, ярих чадвар сайн байсан бололтой. Шинжлэх ухаан мэддэг түүний өнцгөөс харахад аливаа байгалийн үзэгдэл, болж буй зүйлсийг манайхан их л шашин, бурхан, далд хүчтэй холбож тайлбарлаж байгаа талаар хэд хэдэн хэсэгт бичжээ.
1 review
August 15, 2023
10 жилийн сургалтын хөтөлбөрт ийм төрлийн номнуудыг судлаж цуглуулаад заавал унших ёстой гэсэн жагсаалт гаргах хэрэгтэй санагддаг. Ерөнхий мэдээллүүдийг санахад илүү хүүртэлтэй санагдана, он тоолол, гол түүхэн хүмүүс гэх мэт. Түүхийн болон уран зохиол гэх хичээлүүд илүү сонирхолтой, үлдэцтэй бас унших зуураа төсөөлөн бодох чадвар нь хөгжихөд нэмэртэй байх болов уу!
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.