Jump to ratings and reviews
Rate this book

Монте-Кристо гүн

Rate this book
Францын аугаа их бичгийн хүн А.Дюмагийн /1802-1870/ уран бүтээлийн хамгийн эрчимтэй үе нь 1840-1870 он хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч энэ хугацаанд “Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг”, “Хорин жилийн хойно”, “Бражелон бээл” зэрэг романууд болон бусад олон туурь, жүжиг, замын тэмдэглэл гэх мэт даян дэлхийд алдар нь түгсэн бүтээлүүдээ туурвисан байдаг. Дюмаг 1892 онд Эльба арлаас холгүй байдаг Полонез арал дээр ан хийж явахад нь “Монте-Кристо гүн“ романы санаа анх төрсөн гэдэг. Хажууханд нь байсан “Монте Кристо” гэдэг арлын нэр зохиолчийн санаанаас гаралгүй явсаар Парист буцаж ирээд чухам юуны тухай бичихээ товлоогүй атлаа хэвлэлийн газартай “ийм нэртэй зохиол бичнэ” хэмээн гэрээ хийчихжээ. Ингэж байтал Парисын цагдаагийн газрын архивын ажилтан Жак Пешегийн дурсамжаас энэ зохиолын гол утга санаа, зангилааг санамсаргүй олж авсан байна. Ургуулан бодож, үгээр урлахдаа гарамгай Дюма дээрх явдлаас санаа авч, түүхэн үйл явдалтай холбоод, амьдралд үнэхээр тохиолдсон мэт санагдах, дахин дахин уншсан ч уйдамгүй энэхүү гайхамшигт зохиолыг бүтээжээ.

477 pages, Hardcover

First published January 1, 1892

5 people are currently reading
88 people want to read

About the author

Alexandre Dumas

7,093 books12.4k followers
This note regards Alexandre Dumas, père, the father of Alexandre Dumas, fils (son). For the son, see Alexandre Dumas fils.

Alexandre Dumas père, born Alexandre Dumas Davy de la Pailleterie, was a towering figure of 19th-century French literature whose historical novels and adventure tales earned global renown. Best known for The Three Musketeers, The Count of Monte Cristo, and other swashbuckling epics, Dumas crafted stories filled with daring heroes, dramatic twists, and vivid historical backdrops. His works, often serialized and immensely popular with the public, helped shape the modern adventure genre and remain enduring staples of world literature.
Dumas was the son of Thomas-Alexandre Dumas, a celebrated general in Revolutionary France and the highest-ranking man of African descent in a European army at the time. His father’s early death left the family in poverty, but Dumas’s upbringing was nonetheless marked by strong personal ambition and a deep admiration for his father’s achievements. He moved to Paris as a young man and began his literary career writing for the theatre, quickly rising to prominence in the Romantic movement with successful plays like Henri III et sa cour and Antony.
In the 1840s, Dumas turned increasingly toward prose fiction, particularly serialized novels, which reached vast audiences through French newspapers. His collaboration with Auguste Maquet, a skilled plotter and historian, proved fruitful. While Maquet drafted outlines and conducted research, Dumas infused the narratives with flair, dialogue, and color. The result was a string of literary triumphs, including The Three Musketeers and The Count of Monte Cristo, both published in 1844. These novels exemplified Dumas’s flair for suspenseful pacing, memorable characters, and grand themes of justice, loyalty, and revenge.
The D’Artagnan Romances—The Three Musketeers, Twenty Years After, and The Vicomte of Bragelonne—cemented his fame. They follow the adventures of the titular Gascon hero and his comrades Athos, Porthos, and Aramis, blending historical fact and fiction into richly imagined narratives. The Count of Monte Cristo offered a darker, more introspective tale of betrayal and retribution, with intricate plotting and a deeply philosophical core.
Dumas was also active in journalism and theater. He founded the Théâtre Historique in Paris, which staged dramatizations of his own novels. A prolific and energetic writer, he is estimated to have written or co-written over 100,000 pages of fiction, plays, memoirs, travel books, and essays. He also had a strong interest in food and published a massive culinary encyclopedia, Le Grand Dictionnaire de cuisine, filled with recipes, anecdotes, and reflections on gastronomy.
Despite his enormous success, Dumas was frequently plagued by financial troubles. He led a lavish lifestyle, building the ornate Château de Monte-Cristo near Paris, employing large staffs, and supporting many friends and relatives. His generosity and appetite for life often outpaced his income, leading to mounting debts. Still, his creative drive rarely waned.
Dumas’s mixed-race background was a source of both pride and tension in his life. He was outspoken about his heritage and used his platform to address race and injustice. In his novel Georges, he explored issues of colonialism and identity through a Creole protagonist. Though he encountered racism, he refused to be silenced, famously replying to a racial insult by pointing to his ancestry and achievements with dignity and wit.
Later in life, Dumas continued writing and traveling, spending time in Belgium, Italy, and Russia. He supported nationalist causes, particularly Italian unification, and even founded a newspaper to advocate for Giuseppe Garibaldi. Though his popularity waned somewhat in his final years, his literary legacy grew steadily. He wrote in a style that was accessible, entertaining, and emotionally reso

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
120 (79%)
4 stars
26 (17%)
3 stars
5 (3%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 13 of 13 reviews
Profile Image for Soko.
277 reviews51 followers
June 29, 2016
3 ботийг нь 3 өдрийн дотор дуусгаж байсан гэвэл итгэх хүн хэр олон бна даа, ккк, ээж минь багадаа ээждээ загнуулан загнуулан унт, хоолоо ид гээд л үглүүлсээр уншиж буй номоо уншиж дуусгадаг байсан номны мангас байсан болохоор намайг тус 3 хоногийн хугацаанд ойлгон уншуулахад маш том үүрэг гүйцэтгэсэн билээ... Багын дурсамж ийм, харин одоо том болоод /өө аягүй том хүн болсоон/ номны сүүлийн өгүүлбэр л бодогддог юм...Гүн бидэнд амьдрал гэдэг итгэх, найдах, хүлээх гэсэн 3 үгэнд багтдаг гэж хэлдэг билүү /мэдэхгүй ээ одоо толгойд ийм л үгс бодогдоно/ тэр л үг хаа нэг санагддаг юм...
Profile Image for Б. Долгорсүрэн.
144 reviews16 followers
June 9, 2019
Сонгодог зохиол бас сонгодог л байдаг юм байна. Мөлжүүртэй нэг тийм үйл явдал дундаа ухаарал бодлого агуулсан. Фариа ламын дүр бол хүн амьдралдаа үгүй хоосонгоос үйлс бүтээж, харанхуй бүрхэгт ч хана цоолж эрх чөлөөнд хүрэх боломжтойг, өдөр бүрийн үр ашигтай өнгөрүүлэх нь гайхамшигийг бүтээж болохыг харууллаа. Лаа хийх, дээс томох, өөрт хэрэгцээтэй багж зэвсэг хийх, тэгээд өдөрт төө сөөмөөр ухсаар хонгил үүсгэж байгаа нь гайхалтай. Тууштай, цуцашгүй байхын үр дүн. Дантес бол багшийн заасныг үнэгүйдүүлээгүй шилдэг сурагчийн дүр шиг санагдлаа. Хүнийг зовлон бэрхшээл хэрхэн өөрчилж болдогыг мөн харууллаа. Данглар, Фернан бол өнөөгийн манай нийгэмд байгаа нэр төр, эрх ашигт дурлагч бүлэг хүмүүсийг төлөөллөө. "Үнэнч шударга хүмүүс хохирч, үл бүтэх нэг нь хожиж байдаг юм чинь" гэсэн үг үнэхээр оршин байна аа. Үүнийг гол дүрийн зорилттой, зоригтой үйлс өөрчилж үнэн мөний төлөөх өшөө авалтын үр дүн болгон хувиргалаа. Моррель худалдаачны дүрээр "Буян буцаж ирэхдээ шивэрдэггүй, аадар бороо мэт асгардаг" болохыг бүрэн харуулав.
Profile Image for Urandari Otgonbaatar.
16 reviews7 followers
April 3, 2017
Энэ номыг уншиж байх үед яагаад одоо болтол уншаагүйдээ үнэхээр их харамсаж байлаа
Profile Image for Meili Enni.
85 reviews10 followers
October 19, 2018
Ih suuldej unshsan l daa.Odoo bodood bhad bi yagaad ene nomiig erthen unshaagui yum bee gj ih bodson shuu.
Profile Image for Mnkhtngr.
3 reviews
June 15, 2021
анх энэ номыг уншиж номонд шимтэж номонд хорхойрох болсон.Анх уншиж байхдаа тасралтгүй 8 цаг уншаад дуусгаж байлаа
Profile Image for Ebo Luna.
32 reviews
December 23, 2021
Шоронд байгаа үеийн төсөөлөл дүрслэл одоо ч нүдэнд харагдаж байна.
Profile Image for Batula Batula.
10 reviews
November 2, 2021
Энэхүү бүтээлийн гол дүр нь Эдмон Дантес хэмээх залуу юм. Нас залуу хэдий ч түүнд онгоцны ахмад болох хувь тохиож, үзэсгэлэнтэй сайхан охинтой гэрлэхээр болж, хувь заяа түүнд инээмсэглэж буйгаар зохиол эхэлнэ. Харамсалтай нь зарим нэгэн овилгогүй, атаач хүмүүсийн балгаар амьдрал нь орвонгоороо эргэж, харанхуй шоронд арван дөрвөн жилийг өнгөрөөжээ. Тэнд асарч тэтгэж байсан өвгөн лам Фариагийн ачаар тэрээр их хамба Спадагийн нуугдмал эрдэнэсийг эзэмших эрхтэй болж, санаанд оромгүй тохиолдлоор шоронгоос оргосныхоо дараа асар их баялгийн эзэн болно.
Profile Image for Eneekee Ama.
14 reviews
Read
May 4, 2022
Хүнд сурсан юм нь хэзээ ч илүүдэхгүй юм даа
Profile Image for Enhjin Badamzul.
9 reviews2 followers
Read
April 2, 2017
Дантесийн өшөө авалтын эхний золиос нь Морсер гүн буюу Фернан байлаа. Гайдегийн эцэгээс урвасан хэрэг нь ил болж, Дантесийн хэн болохыг ч таньж амьдрал нь сүйрснийг мэдээд амиа хорлож үхнэ. Энэ хорвоо дээрх хамгийн эмгэнэлтэй бөгөөд гутамшигтай үхэл нь амиа хорлолт билээ. Альберт эцгээ өмөөрч гүнг халз тулаанд дуудсан ч эцгийнхээ гутамшигт явдлыг ойлгоод гүнгээс уучлалт гуйна. Мерседес харин гүнг таньсан цор ганц хүн байлаа. Хүүгээ аврахын тулд үүнийгээ илчлэхээс өөр аргагүйд хүрч гүнгээс гуйж бүх хөрнгөө асрамжийн газарт өвлүүлээд хүүгээ дагуулан Парисаас явав. Кадрусс Андреатай хуйвалдан гүнгийн гэрт хулгайгаар орж баригдан Андреагийн гарт хороогдоно. Андреа, Этени хоёрын хурим цуцлагдаж Андреагийн өнгөрсөн амьдрал илчлэгдэж шоронд орно. Тэрээр Вильфорын хүү гэдгээ мэдэж бусад хүмүүс ч энэ үнэнийг олж мэднэ. Хадагтай Вильфор 4 хүний аминд хүрч эцэстээ амиа хорлоно (хүүтэйгээ цуг) гүн Валентинаг аварч үхсэн мэт болгон сарын дараа Моррелтэй уулзуулан тэд аз жаргалтай амьдарна. Ингээд гүнгийн Дантес болохыг тэд бүгд мэднэ. Данглер банкнаас мөнгөө авч яваад Ромд Луижид баригдан өлсөж үхэхийн даваан дээр гүн түүнд боломж олгон үхлээс чөлөөлнө. Мерседес Дантес өвгөний гэрт хүүгээ цэрэгт явуулахаар ганцаар үлдэнэ. Дантест амьдрах утга учир үгүй мэт санагдаж, өшөөгөө ч авч магадгүй бүр ч давуулан биелүүлж өшөөгөө авсан байх. Гэвч түүнд сэтгэлт Гайде нь байлаа. Тэр үлдсэн амьдралаа түүнтэй хамт өнгөрүүлэхээр шийдэж Моррел Валентина нарт бүх хөрөнгөө үлдээгээд алсын алсыг зорьно. Амьдрал ийм л байдаг. Гэнэн цайлган, муу санаагүй, дөнгөж л амьдралд хөл тавьж яваа залууг хатуу ширүүнээр нухчин дарж, шийтгэж, хорон муу санаатай, хэний ч төсөөлөөгүй, нинжин сэтгэлгүй нэгэн болгон хувиргаж чаддаг. Хүний гаднах өнгө үзэмж, ер нь хийж буй зүйлс нь тэр хүнийг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй. Уг хүн нь ч өөрийнхөө доторх ертөнцийг мэдсэн байх нь тунчиг ховор. Гагцхүү гадаад үзэмжинд хуурталгүй үүний цаана нуугдаж байгаа дотоод сэтгэлийг олж харж, түүнийг л таних хэрэгтэй. Эд баялаг хэзээ нэг цагт үгүй болж, нэр хүнд ч тэр үгүй болно. Харин бусдыг энэрэн хайрлах нинжин сэтгэл, сайхан дөлгөөн зан л энэ хорвоод тэр хүнийг байсныг илтгэн дуурсагдах ажээ...
Profile Image for Hannah Sergelen.
27 reviews3 followers
June 21, 2017
Хайр гэдэг ямар агуу зүйл вэ. Дантесийг шоронд ядархын цагт үхлээс аварч, ганц зориг оруулж байсан зүйл бол Мерседесийн хайрлаж явсан хайр нь байсан билээ. Хэдийгээр өмнө хайрлаж дурласан бүсгүйтэйгээ хорон санааны уршгаар хамт байх тавилангүй болсон ч, дахин шинэ үнэнч дурлал түүнийг үхлээс аварна. Хорвоогийн муу үйлтнүүд, хорон санаатнууд үйлийн үрээр шийтгэгдэж, сайн санаатнууд, тус хүргэгчдийн буян заяа нь түшч амар сайхан амьдарна
Profile Image for Enhjin Badamzul.
9 reviews2 followers
Read
April 2, 2017
19 настай далайчин залуу Эдмон Дантес аялалаасаа ирж хайрт бүсгүй Мерседестэй хуримаа хийхийнхээ өмнөхөн баривчлагдана. Үүний шалтгаан нь түүнийг ахмад болоход атаархсан Данглер, Мерседест дурласан Фернан, түүний хөрш Кадрус нар хуувилдан хуурамч захиа бичин түүнийг гүтгэснээс болсон юм. Хүн хүн хэчнээн сайн явах тусам түүнд атаархагч, хорлогч нар тэр чинээгээрээ олширдог билээ. Шүүгч де Вильфортын эцэг бонапартч хүн байсан учир захидлыг уншингуутаа шатааж, Дантесд туслаж буй дүр эсгэн түүнийг Иф цайз дахь шоронруу явуулна. Гэнэн цайлган Дантес юуг ч үл ойлгон Вильфортыг туслаха байх хэмээн горьдсоор шоронд цөхрөн хүлээнэ. Дантесийн эзэн Моррель шүүгч дээр хэд хэдэн удаа очиж туслахыг хичээсэн ч бас л хууртагдана. Дантес шоронд байхдаа Фариа хэмээх хөгшин ламтай танилцана. Ламтан тун ухаантайл, эрдэм чадалтай, мундаг хүн байсан бөгөөд өөрийн мэддэг бүхнээ Дантест зааж өгөхийг эрмэлзэнэ. Нэг хаалга хаагдахад нөгөөх нь онгойж л байдгийн хэргээр Дантес шоронд ч тэр гайхалтай зүйлсд суралцдаг. Фариа нэгэн эрдэнэсийн сангийн тухай байнга ярьдаг ч хүмүүс түүнийг галзуун хэмээн дооглож үл илтгэдэг байсан ч энэ нь үнэрээр зогсохгүй тэр их эд баялагийн эзэн суух тавилан Дантест ноогдов. Лам өвгөн өвчний улмаас нас барж Дантес түүний оронд орж шоронгоос оргон нууц наймаа хийгчидтэй таарч цааш зугатаж чадна. Тэрээр шоронд амьдралынхаа 14 жилийг газар доор өнгөрөөсөн байлаа. Тэр эрдэнэс Монте Кристо гэх эзгүй аралд нууцлагдмал хэвээр олон жил байсан бөгөөд Дантес түүнийх олж хэмжээлшгүй их хөрөнгөтэй болж баяжсан билээ. Тэрбээр төрсөн нутаг Марсельдаа очиход бүх зүйл өөрчлөгдсөн байлаа. Эцэг нь түүний араас шаналан шаналсаар нас нөгчиж, сүйт бүсгүй Мерседес нь түүнийг хүлээж ядан аргагүйн эрхэнд Фернантай гэрлэж өөр тийшээ нүүж, Данглер баяжиж, Моррель эзэн дампуурлын ирмэгт тулсан байлаа. Энэ бүхнийг тэрээр хуучны хөрш Кадрусаас мэдэж авсан бөгөөд Моррельд тус болон тэндээсээ явж Монте Кристо арал дээрээ амьдрах болсон юм. Агуй дотор ордон мэт өөрийн гайхамшигт, ер бусын гэмээр ертөнцийг бий болгож, маш олон танил тал, холбоо сүлбээ, эрх мэдэлтэй болж юунаас ч айх зүйлгүй амьдрана. Түүний ордонд зочилсон цор ганц хүн бол Франц байлаа.....
Displaying 1 - 13 of 13 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.