Jump to ratings and reviews
Rate this book

Монголчууд: Цахим түүх

Rate this book
Түүхийн шинжлэх ухааны доктор, түүх судлаач, багш Д.Өлзийбаатар эх орныхоо түүхийг мэдэхгүй өсч буй хүүхэд залууст зориулан тэдэнд эх орныхоо аугаа түүхээр бахархаж, улмаар эх түүхээ гүнзгийрүүлэн судлах санаа бодлыг суулгах үүднээс монголын түүхийн товч тоймыг цомогт хүүрнэн хэвлүүлжээ. Тэрээр Монгол улсын 300 гаруй жилийн туршид хамаарагдах мартаж үл болох үйл явдлуудыг чухалчлан, олон олон чухал зангилаа асуудал болон үйл явдлын гаргалгааг дэлгэн тавьж та бүхнийг өнгөрсөн түүх рүү хөтөлж аваачих болно.

Audiobook

First published January 1, 2014

9 people are currently reading
189 people want to read

About the author

Д.Өлзийбаатар

2 books9 followers
Түүхийн ухааны Доктор, Түүхч

-Улаанбаатар хотод төрсөн.
-МУИС ийн түүхийн ангийг түүхч туухийн багш мэргэжлээр төгссөн.
-Түүхийн ухааны докторын зэргийг " МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛС " сэдвээр 1998 онд ШУА ийн түүхийн хүрээлэнд хамгаалсан.
-1982 оноос Баянхонгор аймгийн Байдраг суманд түүхийн багшаар ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн .
-1983 оноос улсын түүхийн төв архивт архивч, НАХЯ ны дээд сургуульд багш, НАХЯ ны тусгай архивт судлаач, улсын архивт эрдэм шинжилгээний ажилтан, улсын түүхийн төв архивын дарга, хэлмэгдэгсэдийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 2000 оноос засгийн газрын хэрэгжуулэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга 2013 оноос өнөөг хуртэл тус газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирлаар ажиллаж байна.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
35 (77%)
4 stars
5 (11%)
3 stars
2 (4%)
2 stars
0 (0%)
1 star
3 (6%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Nyamka Ganni.
281 reviews137 followers
February 8, 2015
Энэ ёстой гоё оо. Монголын түүхийг хүний үүслээс авахуулаад одоо үе хүртэл толгойнд буутал ярьж өгдөг гоё ном. Замд явж байхдаа, унтахын өмнө гээд аль боломжтой үедээ сонсож байхад үнэхээр урамтай. Бүгдээрээ авч сонсон түүхийн мэдлэгтээ нэмэр болгоорой гэж санал болгож байна.
Profile Image for Б. Долгорсүрэн.
144 reviews16 followers
December 5, 2020
Үнэхээр сайхан бүтээл болжээ. Хүннү Сүннүгийн үеээс эхлээд 90 оны ардчилал хүртэлх Монголын түүхийг баримт нотолгоо үндэслэлтэй, сонсоход урамтай бүтээсэн сонсдог юм байна аа. Арван жилд үзэж байсан Монголын түүхийн хичээл, Монголын нууц товчоо, Чингис хааны нууц түүх, Ану хатан, Сорхогтон, Зүрхний хилэн гэх мэт түүхэн роман зохиолууд мөн Намрын халуун өдрүүд, Мандухай цэцэн хатан, Сүхбаатар, Ичээнд нь гэх мэт түүхэн кинонуудыг дахин дахин санагдууллаа. Хэд ч сонссон уйдахааргүй төгс бүтээл. Хөгшин залуу гэлтгүй бүх хүмүүс сонсоосой. Мөн түүхийн чиглэлээр сурч буй оюутан судлаачидад мэдэгдэхүүн судлагдахууны зүг чигийг нь гаргаж өгөхөөр алтан гадас од шиг ном байна.
Profile Image for Ganji.
3 reviews3 followers
December 13, 2019
Нийт 61 цагийн урттай, 81 хэсгээс бүрдэх энэ аудио номыг түүхч Өлзийбаатар гуай өөрөө ярьж өгдөг нь энгийн, ойлгоход амар, сэтгэлд ойр байсан ба, замд түгжрээнд явж байхдаа сонсож байхад аятайхан юм. Монголын түүхийг үүсэл гарлаас авахуулаад Ардчилал хүртэл ярьж өгнө. Цаашдаа хэсэг хэсгээр нь хааяа хааяа дахин сонсож түүхээ сэргээж байя гэж бодлоо.
Profile Image for Gangaa.
4 reviews
January 18, 2021
Үнэхээр л залуус бидний ЗААВАЛ унших/сонсох ёстой ном юмаа. Энэхүү бүтээл эрхэм түүхчид төрийн шагнал авчирсанд гайхах зүйлгүй. Хэдэн өдөр хоног яриад ч барагдахгүй Монголын их түүхийг 40-хөн цагт тоймлон хураангуйлж хүүрнэнэ гэдэг туйлын амаргүй байсан нь лавтай.

Номыг сонсох явцад бахархахдаа бахархаж, харамсахдаа харамсаж, зарим үед нь өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрч ирж байлаа. Түүхч маань энэхүү бүтээлээ хойч үе маань түүхээсээ сургамж аваасай, гаргасан алдааг нь дахин бүү давтаасай, энэ дэлхийд анхны бөгөөд сүүлийн удаа ноёрхсон их гүрний үр сад гэдгээ ямагт санаж яваасай гэж зорьж бүтээсэн мэт санагдлаа.
Profile Image for Жигүүр Жий.
6 reviews1 follower
March 12, 2017
Урд хожид хураангуйлсан ийм бичвэр ховор байдаг. Ер нь тэгээд Монгол хүн бүр 2, 2 удаа сонсчиход гэмгүй. Хүсвэл тухай цаг үе бүрээр нь лавшруулж судлах нь нээлттэй юм чинь. Хэрэгтэй бүтээл болсон.
Profile Image for Anu Harchu.
Author 14 books658 followers
December 30, 2020
2020 онд уншсан 18 номны тухай сэтгэгдлээ видео тэмдэглэлээр хуваалцахдаа энэ номны тухай өгүүлснээ дараах холбоосоор холболоо. https://youtu.be/APykD4Wx4t8
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.