Jump to ratings and reviews
Rate this book

Намрыг мартагсад

Rate this book

Paperback

4 people are currently reading
37 people want to read

About the author

Бүжинлхам Э.

4 books37 followers
Эрдэнэбаатарын Бүжинлхам нь 1992 онд Дундговь аймагт төрсөн. Тэрээр 2014 онд МУИС-д сэтгүүл зүйн бакалавр, 2023 онд АНУ-ын Вашингтоны Их Сургуульд яруу найраг судлал, туурвил зүйн мастерын зэрэг хамгаалжээ.

Өмнө нь “Намрыг мартагсад” (2012) “Сүнс урлал” (2020) яруу найргийн түүврүүд болон “Ариан” (2015) туужаа хэвлүүлж байв. Харин 2025 онд хэвлүүлсэн “Эрүгэ өртөө” хэмээх бүтээл нь зохиогчийн анхны роман бөгөөд хийсвэр орон зай хэмээх бэлгэдэлт ертөнцийг дүрсэлж, хүний сэтгэл ба гүний ухамсар, зөн совингийн талаар үлгэрчлэн хүүрнэхийг зорьсон байна.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
22 (61%)
4 stars
11 (30%)
3 stars
2 (5%)
2 stars
0 (0%)
1 star
1 (2%)
Displaying 1 - 9 of 9 reviews
Profile Image for Lkhamsuren Dashkhorol.
36 reviews7 followers
February 9, 2018
Анх блог руу нь ороход явдаг гоя гоя аянуудад сэтгэл татагдаж шүлгийг нь унших тоолонд ер бусын сайхан санагддаж байж билээ. Тэгээд нэг шүлгийг нь би бүр цээжилчихсэн сургууль руу явах тоолондоо нэг хэсэг дандаа амандаа уншиж бяцхан "Уран жиргээ"-ддэг байж билээ. Яаж ийм сайхнаар цасны тухай, борооны тухай, үсний тухай гээд л ер нь анзаарч болох бүхнийг хайртай, навчтай, гунигтай хэрхэн холбож чаддаг байна аа гэдгийг би одоо ч гайхдаг, биширдэг.
Хамгийн сайхан мөртүүд бол ....

Чи амьдрах тухай биш, амьдралын тухай өдөрт хэдэн удаа боддог вэ ?
..... Чи нар гармагч дээвэр дээр хар цаас хадаад суудаг аавынхаа инээмсэглэлийг өвдөхгүйгээр дурсаж чаддаг уу ? ..... Э.Б
Profile Image for Undrakh.
177 reviews121 followers
October 30, 2014
Номын дэлгүүрт анх хараад дэлгээд үзсэн чинь завсар нь гоё улаан навч байсын, бөөн олз олсон хүн шиг баярлаад харьсан даа. Блогоор нь дамжуулаад зохиолчоос нь навчны тухай асуухад "бэлэг байхгүй юу" гэсэн, ёстой хөөрхөн байгааз :)
Шүлгүүд нь их л гоё санагдаж байсан, надтай бараг чацуу байж хэд хэдэн ном гаргачихсан ямар мундаг юм бэ гэж бодоод л, гэтэл би энд буйдан дээр суугаад чипс идээд л :P
31 reviews
September 24, 2019
Номын баяр дээрээс олсон хамгийн том олз байлаа. Гоё хоолойтой эгч. Гоё гоё
Profile Image for Gunbolor Khishig-Undral.
5 reviews1 follower
Read
October 28, 2022
Хамт байсан үзэсгэлэнт намарт баярлалаа.🍂



Шаргал навчсын сонгодог нулимс юм, чи
Шаахайгаа тайлаад сүүлчийн бороонд гүйх эрх чөлөө минь юм
Замын хажуугийн өнчин модны хэнд ч шивнэж зүрхлээгүй
Залуухан намрын тухай, үхлийг хүсэмжилсэн тайлагдашгүй зүүд юм, чи
Хумсны толио бүрт минь үлгэр ярьж өгөх
Хуучин хүрэмний халаасанд үүрд мартагдсан навч юм,
Хүрвэл л үйрчихэж мэдэх болохоор, хүрч чадахгүй хараад л байгаа
Хүлээлтээр дүүрэн одоо цаг дээрх дурсамж минь юм чи,
Тасалданги үзэгний минь бичээгүйг гүйцээж чадах хөв хөх бэх юм
Тарчлаан нь бас мөн юм, тайвшрал нь ч бас юм
Нарыг нуугдтал цацарч чадах инээмсэглэл минь юм
Чи миний намар юм…

"Намрыг мартагсад"
90-р тал
Profile Image for Ishdolgor.
195 reviews6 followers
October 30, 2014
Мэдрэмж.... Тэр шүлгүүд, өгүүллэгүүд гээд....
Profile Image for Meili Enni.
85 reviews10 followers
July 2, 2017
Уншиж эхлээд л уйтгар гуниг шаналал, сэтгэлийн торгон мэдрэмжийн галлерейд орсон мэт санагдлаа. Үнэхээр сайхан уянгалаг бичихээс гадна олон талын санааг нэгтгэж чадсан сайхан өгүүлэмжүүд байлаа.
Profile Image for Doore Dooree.
45 reviews1 follower
October 28, 2023
Харах төдийд хагдраад унах навч шиг
Илбэх төдийд эмтрээд унах зүрх шиг
яасан эмзэгхэн юм бэ дээ
Одоо ямар мэдрэмжтэй хүн болоо

Яруу юмаа
Гоё таалагдсан мөртүүд:

Энэ хаврын модод
сүүлчийн цасыг зүсэж
Тэнгэр өөд мөчрөө
хавсран залбирахад
Энэ хаврын сүүлчийн цас
моддыг хэрчин
Газарт диваажин байдагт
итгэн аажуухан бутарна
Борооны дараах солонго өөрийгөө
хов хоосны туйл гэж итгээд
Дүүжлүүрийн олс мөрөөдөж байхад
Борооны дараах солонго шиг го0 үзэсгэлэнг мөрөөдөн
Бяцхан охид солонгон өнгөтэй
даруулга зүүн дэрвэж байна..

Би асуумаар л байдаг
Энэ моддоос, унаж буй
Урсаж буй цаг хугацааны навчсаас
Ирж буй өдөр хоногуудын
Нисэх дуртай даль жигүүрээс
Би асуумаар л байдаг
Энэ өвлийн, орж буй
Одож буй цасан ширхгүүдээс
Алхаж буй мөч бүхний
Аяархан бутрах өнгөрсний тухай
Би асуумаар л байдаг
Мартсан бүхнээ, мартагдсан бүхнээ
Магадгүй эргэн уулзах минь хэзээ тухай
Дурсаж дуусдаггүй сэтгэл
Дусалж ханадаггүй зүрхнээсээ
Би асуумаар л байдаг!

…Зүрхнийхээ ийм шорвог тэнгисийн гүн рүү
Чамайг үүрд шидчихээд олохгүй байгаагаа
Зүүднээсээ ч хайгаад ердөө уулзахгүй гэдгээ
Мэдрэх тусам, өөрийгөө бүр ч их үзэн ядав
Чамайг үзэн ядав...

Эр зориг минь
Эрх сэтгэл минь
Алдахаас айсан гэрэл минь
Гэрэл мэт сэтгэлд асах дэнлүү минь
Санан дурсах, санаад сэмрэх итгэл минь
Сэмрээд л, сэмрэн гуних бүлээн бороо минь
Хүйтэн бүрэнхий тэнгэрт гийх
Өнчин сар минь
Бүүдгэр алхаатай
бүдэгхэн харцтай ганцхан минь
Амьдрал атгах хүсэл минь
харанхуйг тэврэх тэсвэр минь

Модон завь шиг дүртэй бүүдгэр гэгээн навчтай
Найман сарын гуниг сэлүүрдсээр
Намрын зүг гэртээ харинам би
Сагсандаа ямар ч олзгүй буцах загасчин эр шиг
Сар ч халаасанд үгүй
эрвээхэйн цогцос л номын завсар
Эндхийн зун ийм тод өнгөтэйг хэн мэдэх вэ?
Эндээ би шүлэг ч үгүй буцаж л явна даа
Нарнаас зүүгдсэн
шувуудын дэвэлт шиг намар минь
Хайр минь, халуун илчит бүдэгхэн минь
Хэнээн ч жигүүртэн гэрэлд урваж
Моддын мөчрөөс нислээ ч
Хэзээд ч чиний энхрийлэлд
Зүрхээ нүцгэлж чадах шүлэг минь
Ай намар минь, амраг минь

Үнэнийг минь илчилж
Өөрийн минь нууцыг тайлах
Үг гэж итгэсэн-үнэн минь...
Үнэн хоргодох шүлгүүд минь
Ганцхан минийх гэж хэлж чадах-ганцхан минь
Гарыг минь далавч болгон хувиргах тэнгэр минь
Өргөстэй шүлгийг минь
цэцэг гэж хардаг зүрхэнд
Үзэгдэж болохгүй шүү!
Өөртөө ороод нуугдчихаарай
Гэрээслэлийг минь
хайрын захидал шиг мэдрэгчдэд
Гэрлээ түгээв ээ!
Зугтаадхаарай... шүлэг минь
Амьдрах хүсэл туйлдаа хүртэл
Үл төрөх эзэндээ л харин
Амьдрах итгэл судас руу нь
тарьж орхиорой, шүлэг минь чи...

Зүрхнээс минь хөвөгдөх
Өнгө өнгийн утаснаас
Зүүгдэж тоглох дуртай
эрх дураараа шүлгүүд минь
Чив чимээгүй тэнгэрийн
харанхуйн хуудсан дээр
Чичирсэн, бүлээн амьсгалаараа
он цагийг зураглахад
Санаа алдахыг минь л сонсохгүй гэж одод чихээ дарж
Сарны зүг юу ч болоогүй мэт ширтээд л байх юм аа
Хашхирч гүймээр өөдгүй гунигтай өдрүүдийг
Хашааны мухарт хадчихаад зугтмаар санагдахад
Ганцхан дусал нулимс мэт
"таслал", өвөл цаг юм гэж
Гарыг минь атган суугаа
Бурхан над руу инээмсэглэв
Хавар удахгуй ээ...

Хонзогнол мэт өдөр хоногуудын
Хор шиг шуналыг балгалсаар л амьд явнам
Хүсэл бий учраас л
маргааш сэрэх хүсэл төрнө
Хүн шиг л хүн байх гэсэн өвчин мэт итгэл төрнөм
Зоригт он жилууд
Зовлонт өдрүүдийн гэгээвчийг
Зоргоороо нээж, хүрч үзэхийг
хэнд ч зөвшөөрөхгүй
Хэнээс ч би балга ус гуйгаагуй учир
Хэнд ч миний амьдралыг шүүх эрх гэж үгүй!

.. хүрвэл л үйрчхэж мэдэх болохоор
Хүрч чадахгүй хараад л байгаа
Хүлээлтээр дүүрэн одоо цаг дээрх дурсамж минь чи юм…

Цонхны цаадах жинхэнэ
худал хуурмагаас хамгаалж чаддаг
Цонхны минь хөшиг юм
Зүрхний хөшиг юм чи
Цоргитол ширтэж чаддаг
Цор ганц эрэлхэг харцтай нь чи юм
Энхрийлэл минь бас юм
Эзэрхийлэн түрэмгийлэгч
Энэ биеийг минь хоосруулагч
Булаан эзлэгч нь чи юм
Юу ч хийлгүй хараад л суудаг
Өөрөөсөө урвагч нь харин би юм
Явуулахгүй гэж хэлээгүй ч, үүрд минийх гэсэн
Өмчирхөг харцтай нь чи юм
Явах гэж, зугтах гэж оролдлоо ч, өөрийгөө л
чамтай хүлчихдэг олс нь юм би
Өмрөөд л, эмтрээд л байдаг зүрх нь минийх юм
Өрөөд л, эвлүүлээд л байдаг сэтгэл нь чинийх юм
Ид шидийн
Ер бусын
Бүхэн минь чи юм
Би юм чи
Чи юм би

This entire review has been hidden because of spoilers.
1 review
August 2, 2025
Миний уншсан хамгийн анхны шүлгийн ном🥹. Энэ ном намайг шүлэг, яруу найрагт хайртай болгосон🍂💜
Displaying 1 - 9 of 9 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.