Jump to ratings and reviews
Rate this book

Хулан бид хоёр

Rate this book
Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шүү дээ. Би түүнд ийм догшин сүртэй хоч өгсөн боловч хүнд хэлдэггүй байлаа. Хурдан морь уяхад нь би түүнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт үлгэр домгийн нэртэй тэр сүрхий хөлөг морьдыг нь үдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлүүлэх, өглөө үүрээр чилээгий нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хүргэх билээ.

127 pages, Paperback

First published January 1, 2013

9 people are currently reading
84 people want to read

About the author

С.Эрдэнэ

11 books76 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
24 (48%)
4 stars
16 (32%)
3 stars
9 (18%)
2 stars
0 (0%)
1 star
1 (2%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Orgio Dorgio.
3 reviews16 followers
January 9, 2015
Хулам Цамба хоёр, Хулан бид хоёр, Хулан бид хоёр 30 жилийн дараа гэсэн хоорондоо хамааралтай гурвалсан өгүүллэгүүд юм. 17хон настай эр болж хараахан томроогүй байсан Сампил нутгийнхаа Цамба хэмээх онгиргон сагсуугаараа алдартай Цамба хэмээх хүний Хулан хэмээх нэртэй үзэсгэлэн төгс бүрдсэн эгчмэд агаад дур булаам бүсгүйд шохоорхон дурладаг ба Сампилын анхны хайр энэ юмсанжээ. Онон мөрний хөвөөгөөр зугаалан жаргал зовлонгоо хамтдаа ярилцан өнгөрөөсөн нъ Сампилын хувъд хүүхэд насны хамгийн жаргалтай дурсамжууд ажээ. Гэвч бүсгүй хүний заяа юм даа гэсээр эхнэртээ гар хүрдэг Цамбатай (Чингис хаан хэмээн Сампил хоч өгжээ) амъдралаа хүссэн хүсээгүй холбож нөгөө нэг хар юм нъ Сампилыг нүд үзүүрлэн хөөж тууна. Олон ч жил өнгөрч Сампил нутаг усаа эргэн ирж битүүхэндээ анхны хайр Хулантайгаа уулзхыг мөрөөдөн баясана. Сураг дуулах нээ Чингис хаан хэмээх хочит сагсуу Цамба хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Харин залуу насандаа цэцэг шиг дэлгэрч явсан Хулангийн толигор сайхан магнайд үрчлээс суун амъралын хар шуурганд хайр найргүй өрцөн гэдгийг өгүүлэх аж. Хулан нэг охин үрчилж аван тэр охин нъ хөөрхөн хүүтэй болж ач хүүгээ цовоо сэргэлэн сайхан дуунууд дуулж сэтгэлийг нъ сэргээдэг асан Сампилыг дурсан Сампил хэмээх нэр хайрлажээ. Үүнийг гучин жилийн дараа Сампил Ононгийн хөвөөн дээр ирэхдээ олж мэдээд одоо хүртэл намайг сэтгэлдээ тээж явдаг л юм байна хэмээн сэтгэл нъ баяраар дүүрээд иржээ. Хулан Сампил хоёр анх уулзаж учирч байсан яг тэр газартаа олоон жилийн дараа дахин уулзаж сэтгэлийн үгсээ ярилцан суув. Энэ өгүүллэгээс сэдэвлэж хошин шогийн Шинэ Үе продакшныхан дэлгэцийн жүжиг зохион амилуулсан байдаг.

Өгүүллэгээс таалагдсан хэсгүүд:

-Хүний хүү чи санаж сарвайх уул устай шүү гэсэн шиг нутгийн салхи зөөлөн шивнэн байдаг.

-Эд эзэн хоёр элэгджээ гэж санасангүй.

-Хүний жаргалын дээд бага насны дуртгалд байдаг гэж Достоевский ч билүү хэн нэгний хэлсэн бий.

-Ононгийн гарам дээр галуу нугас чуулсан мэт хүүхдүүд шуугилдан, цээл цолгион дуу нь уул усыг дамжин цууриатаж найман сарын наранд умбасан газар дэлхий онон мөрний ЗӨӨЛӨН харгиагаар холын явдал, хожмын хэргийг хүүрнэн шивнэж байлаа.

Энэ төгсгөлийн хэсэг надад их сэтгэгдэл үлдээсэн бөгөөд хожмоо найман сарын үед хайртай хүнтэйгээ найман сарын наранд умбасан газар дэлхийг Ононгийн хөвөөн дээрээс харан баясаж элдэв янзыг ярилцан суухыг хүснэм би.



Profile Image for Urangoo.
197 reviews
February 3, 2014
С. Эрдэнэ гуайн шилмэл 14 өгүүллэг орсон энэ ном 2013 онд гарсан 10 ном бүхий багцынх нь нэг. Өгүүллэгүүд нь ямар ч Монгол хүний сэтгэлд их ойр санагдна гэдэгт би итгэлтэй байна. Заавал унших ном, заавал унших өгүүлэгүүд.

Энэ номд орсон 14 өгүүлэг
1. Хулан бид 2
2. Хулан Цамба 2
3. Оготны нүхэн дэх сувд
4. Өвгөн шувуу
5. Хайрын нарсан төгөл
6. Гарам дээр
7. Тоогийнд өнгөрүүлсэн нэг өдөр
8. Тэнгэрийн хаяа энүүхэнд
9. Зуурдын жаргал
10. Улаан шүхэр
11. Малын хөлийн тоос
12. Савдаг
13. Баруун сарьдгийн вансэмбэрүү
14. Гэрээслэл
6 reviews
February 2, 2018
Товч бөгөөд сэтгэл хөдлөгөм түүх. Үгний уранаар Онон голын эрэг, хөдөө байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ гол дүрийн залуугийн амьдралын талаар, цаашид юу болсон талаар огт дурсаагүй нь жаахан урам хугарам байсан ч уншигч бидний өөрдийн уран сэтгэмжинд асуултын хариултыг орхисон байх гэсэн бодлыг төрүүллээ.
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.