Jump to ratings and reviews
Rate this book

Алтайд

Rate this book

Paperback

First published January 1, 1951

46 people are currently reading
553 people want to read

About the author

Чадраабалын Лодойдамба (1917-1970) нь Монголын зохиолч байв.
Тэрээр 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж «Алтай», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» кино зохиол бичжээ.
Зохиолчийн «Тунгалаг тамир» «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, япон зэрэг хэлнээ хэвлэгджээ.
Ч. Лодойдамба БНМАУ-ын төрийн шагналыг хоёр удаа хүртсэн юм.
Лодойдамбын Тунгалаг Тамир романы (1970-1973) кино хувилбар гарахад киноны найруулагч Равжаагийн Доржпалам их нэр хүндтэй болсон байна.
Эхнэр Ч.Долгорсүрэн нь Монгол Улсын ардын жүжигчин юм.

Бүтээлүүд

"Малгайт чоно" 1946, 1953 онуудад
"Мялзангийн цагаан өвгөн" 1947
"Алтайд" 1949, 1951 онд
"Манай сургуулийнхан" тууж 1952
"Өнгөрсөн үеийн баатрын өнөө үеийн явдал" 1956
"Миний танилууд" 1962 он
"Гарын таван хуруу" жүжиг 1968
"Тунгалаг тамир" 1971 2 дахь хэвлэл
"Түүвэр зохиол" 1977

Эх сурвалж: Wikipedia page http://mn.wikipedia.org/wiki/%D0%A7%D...

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
77 (58%)
4 stars
19 (14%)
3 stars
19 (14%)
2 stars
11 (8%)
1 star
6 (4%)
Displaying 1 - 16 of 16 reviews
15 reviews1 follower
November 7, 2016
Ном гэдэг агуу ертөнцийн гайхамшгийг мэдрүүлсэн, жаахан байхдаа хөнжлөө нөмөрч байгаад л айн байж уншиж байсан ном шүү дээ... Бодохоор л сайхан байдаг юм. Геологийн багийхантай хамтдаа говиор аялж, хамтдаа цаг хугацааны гажуудалд өртөж, "ном" "бага нас"-ны талаарх дурсамжийг минь тодорхойлохуйц бүтээл. Хэдэн өдөр бүр айгаад номоо ч уншиж чадалгүй алгасч байж билээ... одоо дахиад нэг уншина аа, дахин шинэ аялалдаа гарна.
Profile Image for Даваадорж Ишдорж.
61 reviews
October 21, 2019
Монголын анхны роман ч гэж нэрлэх, мөн Б.Ринченгийн "Үүрийн туяа" тай зэрэгцүүлэн үзэж, романы анхны оролдлого ч гэж үздэг. Эрт дээр үеэс хүн явахыг цаазлан бичиглэсэн бичигтэй уул, хачин сонин цахилгаанжсан амьтан үзэгдэх үзэгдлийн цаана байх нууцлаг шалтгааныг тайлах эрдэмтэд. Уг зохиол хэл найруулгын хувьд энгийн ойлгомжтой, монголын анхны адал явдалт шинжлэх ухааны роман болжээ.
Profile Image for Ankhaa.
85 reviews4 followers
April 22, 2019
...Шатах шахсан халуун элсэн дундуур Пановыг үүрээд Баяр мөлхөж байсан бол, халтирвал үхэж болох хад асганы дундуур энэ харанхуй шөнө Панов Баярыг үүрээд явлаа...
Хэцүү үед тогтож, хатуу шалгалтыг давсан хамтын зүтгэл үнэхээр салшгүй мөнхийн холбоо билээ.
2 reviews
October 17, 2023
‘Алтайд’-ыг уншаад Бичигт Богд уулын эрэл хайгуулд гарч, ингэж аялах тухай бодол хөвөрч байна.

Харин зохиолын зарим хэсэгт тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болоод тэрүү, тулгалтаар гэх үү социалист нийгмийг магтсан, өөрийн соёл түүхийг буруушаасан хандлага байсан нь адал явдлыг маань чимэггүй болгож байсаан.

1. Чингис хааны талаар Бат гуайн бодлыг харуулахдаа харгислан дарангуйлагч, Монгол цэргүүд олон гэм зэмгүй иргэдийг хядсан гэх мэтээр бичсэн нь яалтачгүй тухайн үеийн хатуу хяналт, үзэл суртлын тусгал гэлтэй. Түүнээс манай Бат гуайн дүр бол тэгэж бодох нь битгий хэл түүх соёлоо судлагч, таниулагч билээ;)

2. Хятад пүүсийн ноёдыг дээрэмддэг Ганган Төгсийг ердөө тонуулчин гэж харуулсан бол зохиолын гол дүрийн нэг Павловын говийн баавгай мазаалайг буудаж хөнөөж байгаа үйлдэл юу вэ? Лодойдамба гуай бидэнд тунгаах орон зайг нь зориуд үлдээсэн гэлтэй.. Түүнээс Ганган Төгс бол шилийн сайн эр Цахиур Төмөр лугай шүү дээ;)

3. Адал явдал маань олон тайлагдашгүй нууц, оньсогоор эхэлсэн бөгөөд манай хэд анх харсан, сонссон хүний нүдээр хэн ч мэл гайхах олон нууцыг нээж илрүүлж чадсаан.

Гэхдээ зохиол дээр гарсан хууч яриа, домог гээд хэд хэдэн нууцууд үлдсэнийг нэг өдөр өөрөө аялж тайлнаа, тэнд нууц байгаа гэдгийг мэдэж байна;)

4. Гэрэл, Баяр хоёрын тухайд: яах гээд байдаг юм бэ, Гэрэлээ!!!!
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
October 6, 2020
Ойрд уншаагүй гоё ном уншлаа. Үг хэллэг дүрслэл гоё байнаа. Говиор явж явж ирлээ. Тэр баавгайн хэсгийг сүүл хүртэл нь алмас юм болов уу гэж бодсоор сүүлд нь л итгэлээ кк. Би өөрөө л алмасын тухай нилээд сонсчихсон болохоор тэгж бодсон байх даа кк.
Profile Image for Nasandelger A.
14 reviews1 follower
April 7, 2025
Говь нутгаар аялах хүсэл минь оргиллоо. Говиор биш юм гэхэд Хагийн хар нуур луу мориор аялахдаа л нэг аялна даа…

Уран яруу дүрслэлээр дамжин Бичигт Богдод очоод, харанхуйд хад асга хажууд байгаа мэтээр төсөөлж, дуу чимээ гармагц айж, жихүүдэс төрж байлаа. Уншиж байхдаа амьсгал хурдсаж, зүрхний цохилт түргэсч, цаашид яах бол, яасан бол гэх амттай бодлуудаар дүүрэн уншиж дуусгалаа.

Энэхүү романаас ногтруу тэнгэрт олноор нисч нь угалз болохын шинжийг, говьд мориндоо тачир өвс өгч болохгүйг мэдэж авав.

Мөн Монголчуудын салхи шуурга шиг, нэг зүйлд туйлшралтгай занг, шинжлэх ухаанч бус зан чанаруудыг мөн олж харав.

Эцэст нь Гэрэлийн хайр яасан агуу болохыг, хүмүүс хоорондоо ярилцах гэж л хэл ам заяадаггүй гэж үү? Ярилцаасай хэмээн ихэд хүслээ. Ямартай ч ойлголцож төгссөнд таатай байна.
Profile Image for Загарпэрэнлэй Түмэнбаяр.
16 reviews1 follower
February 27, 2021
Монгол алтай нуруунд хээрийн шинжилгээ хийхээр явах багт тохиолдох явдлыг өгүүлнэ. Монголын анхны роман гэдгээрээ анхаарал татдаг. Яахав, сонирхоод уншаад үзвэл болно доо. Гэхдээ би их удаан уншиж дууслаа. Зохиол хурдан уншигдах хэдий ч яагаад ингэж удаан уншснаа мэдэхгүй байна.
1 review
May 6, 2021
I want to read
This entire review has been hidden because of spoilers.
2 reviews
January 24, 2023
Хүмүүсийн нь байгаа байдал, үйлдэл, зан чанар нүдэнд харагдна.
Нэг зүйл:
Бат хөгшин Чингисийн эрин үеийг зөвхөн цуст хядлага үйлдсэн яргачдаар хардаг. Бүр хүн төрөлхтнийг хайр найргүй хядсан гэж гүнзгий бодож хорсож байдаг, үнэндээ ямар ч тийм эрдэмтэн байхгүй лдээ. Лодойдамба гуайн хувьд ингэж бичсэн шалтгаан нь тухайн үеийн улс төрийн шахалт л даа. Ямар ч хүн бүтээл хэвлүүлнэ гэхэд эхэлж хянуулдаг байсан байх.
Ямар сайндаа л Чингисийн сүйтгэсэн ертөнцийг "ажилчин анги, хөдөлмөрч ард түмэн" сэргээн босгож байна гэсэн социалист санаа оруулсан байхав.
Displaying 1 - 16 of 16 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.