Ag220 reviews22 followersFollowFollowAugust 23, 2012Хоёрзуун далан төгрөгний гуяараа резиндээд тогтоодог бор оймстой, нооройсон ногоон даалимбан тэрлэгтэй эмэгтэй гэрийнхээ үүдэнд саравчлаад зогсож байгаагаар санаанд үлдэж дээ энэ ном.Нөхрөө өөр эмэгтэй рүү яваад байгааг мэдээд цочирдох, яваандаа зайлуул дасах... бүрр байчихаад нөгөө эмэгтэйг өрөвдөж нөхрөө өөрөө яв гэж шахах...Миний мэдэхгүй тийм ертөнцийг анх надад нээж өгсөн ном. Олон хоног бодож, шаналж явсан. Тэр эмэгтэйг би л хуурчихсан юм шиг, тэр эмэгтэйн өмнө би л буруутай юм шиг санаа зовоод л. Шаналаад л. Одооны хүүхдүүд бол иймэрхүү зүйлд цочирдохгүй болж дээ.
Erdenekhuu93 reviews5 followersFollowFollowJuly 22, 2023Сэтгэл нь эргэчихсэн ч гэсэнэлэг нь хайчихав,..Бид ч мөн бодсон санаснаа хэлж, ярилцаж байх л учиртай. Хүн хэдий хорон муу ч гэлээ түүнийг эргүүлэх хүч хаа нэгтээ байж л байгаа. Эхнэр, нөхөр байхад ухаан хэрэгтэй. Сэтгэлийн гүн дэхээ мөн гүйцэд чагнах ч хэрэгтэй. За тэгээд бүх цаг үед дээ,..
Ankhaa85 reviews4 followersFollowFollowMay 30, 2018Дэжид бүсгүй нөхрөө өөр эмэгтэйд сэтгэл алдраад, мал хайх нэрийдлээр тэр бүсгүйгийндээ хоног төөрүүлж яваад ирдэгийг бат нот ярьдаг хүнээс дуулж, нэг өдөр гэртээ ирэхэд нь нөхрөө гэрээсээ хөөж байгаагаар зохиол эхэлдэг. Дэжидийн амнаас өөрийн мэдэлгүй л тэр хүн рүүгээ яв барь гэдэг үг гараад хөөсөн ч сэтгэлийнхээ мухарт нөхрөө үгүй, худлаа гэж хэлнэ байх гэж битүүхэн горьдож байсан. Нөхөр Дамбын хувьд яв гэж шууд хөөсөнд нь нэг талаасаа эхнэртээ гомдож, нөгөө талаасаа Тогоохүү рүүгээ очих боломж гарч ирсэнд баярлан гэрээсээ явдаг ч "сэтгэл нь хувирсан ч элэг нь хаачих вэ" гэдэг шиг арын үлдээсэн амьдралдаа мөн л шаналан хуучнаа орхиод явах нь гачлантай, шинэхэн учран золгож байгаа амьдралаа эхлүүлэх нь ч гачлантай тийм л хэцүү байдалд орж байгаа залуу. Зохиол дуусахад Дамба, Дэжид хоёр аль аль нь хоорондоо ярилцсан бол тус тусдаа амьдарч хүүхэд өнчрүүлэхгүй, гэдсэнд үлдсэн үрээ хараад нууцхан сэтгэлийн амьдрал нь хэсэг хугацааны дараа унтрах байсан ч юм бил үү гэж бодож байлаа. Хүүхэд л аав ээжийнхээ бие биенээ гэсэн хайрыг улам л батлаж, гагнаж, холбож өгдөг холбогч юм даа. Ер нь тэгээд эр нөхөргүй айлыг захын эрчүүд дээрэлхэх, доромжлох хандлагатай байдгийг энэ зохиолд тусгаад л авчээ.
Нандин Эрдэнэ6 reviews1 followerFollowFollowMarch 15, 2021Гөрөөс гэх амьтны хайрын илэрхийлэмжийн тухай төсөөлөн эхлүүлсэн ном. Хэр чин сэтгэлийн хайр байдаг болохоор хүмүүс гөрөөснөөс хайрыг сурах хэрэгтэй гэж Дарма Батбаяр гуай хэлсэн юм болоо гэдэг хүлээлт тавин уншив. Цахилж яваа гөрөөсийн тухай Дэжид бүсгүйн зүүдэнд нэг удаа үзэгдэнэ. Магадгүй гөрөөс ижлээ орхин өөр эм гөрөөсөө даган одсон бол дахин эргэж ирдэггүй амьтан юм болов уу. Түүний зүүдэн дэх гөрөөс Дэжидэд баригдалгүй холын хол цахилан оддог. Түүний нөхөр ч бас яваад өгдөг. Сэтгэл өвтгөм гунигтай түүх. Энэ зүгээр л байдаг хүний амьдрал гэж үү? шударга бус юм. Эцсийн эцэст эмэгтэй хүн ингээд л хоцордог гэхээр эм болж төрсөндөө гомдох шиг. Надад ийм зүйл тохиолдвол би Дэжид шиг уужуу ухаантай байж чадах болов уу? Хайрласныхаа төлөө эцэстээ хаягддаг хорвоо юмуу даа....
Ulzii Altansukh33 reviews8 followersFollowFollowJuly 19, 2015Үнэхээр өрөвдмөөр зохиол шүү. Киног нь үзэж байсан юм байна. Жүжигчин Өлзийхүү тоглодог санагдаж байна. Ерөнхий үйл явдал нь Дамба Тогоохүү гэх эмэгтэйтэй учир ургуулан эхнэр Дэмжид, хүү хоёрыгоо хаяж явж байгаа тухай гардаг. Сэтгэлд хоногшсон хамгийн сайхан хэсэг бол туужийн төгсгөлд Дэжид хүүгээ дагуулаад Дамба, Тогоохүү 2 дээр очдог хэсэг. "Нэгэнт бидний хэрэг ийм дээрээ тулсан юм чинь айл саахалт байж, орч гарч байгаарай" гэж хэлээд Дамбад удам дамжсан гөрөөсийг нь өгч байгаа нь монгол хүний уужуу ухаан юмдагуудаа. Нээрээ гэрээсээ явчихсан хүнийг яалтай ч билээ. Нөгөө солонгос кино нтр байсан бол мэс засалд ороод өршөөгөө авна гээд явж байх биз. хэхэ. Ер нь ажиглаад байхад дээр үеийн хүмүүс хэрэлдэж зодолдолгүй 2 тийш болчихдог юм шиг санагдсан. Иймэрхүү хэдэн тохиолдол мэдэх юм байна.
Nini Bat6 reviewsFollowFollowReadAugust 27, 2012Хүүхэд байхад нэг сайн ойлголгүй л уншиж байсан юмдагуудаа. Нэг удаа тэвчсэн бол, эсвэл ярилцсан бол гэж л бодогдоод байлаа
Энхүүш31 reviewsFollowFollowNovember 5, 2022үүнээс гайхалтай уран яруу бичиглэлтэй төгс зохиол уншаагүй л явна даа
Оюунтунгалаг1 reviewFollowFollowDecember 16, 2022Эмэгтэй хүний сэтгэлийг алган дээрээ гаргаад тавьсан мэт ингэж мэдэрч бичих ямар их авъяас билэг билээ дээ. Зохиолын турш Дэжид нөхрөө буцаад ирнэ гэж итгэл тээж хүлээх, эцэстээ ирэхгүйг нь мэдэж эрсхэн шийдэх. Цахилж яваа гөрөөс баримал бол яг Дэжидийн итгэл юм шиг санагдлаа зохиолын турш. Тийм нандин, тоос ч хүргэхгүй насаараа хайрлаж ирсэн амьдрал, итгэлээ хамгийн сүүлд нь өөрөө гаргаад өгч чадах тийм их зориг эмэгтэй хүнээс гарах. Гөрөөсний барималаа өгч байгаа нь эцэстгээ эргэлт буцалтгүйгээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч элдвийн эрээн бодолгүй өөрийгөө чөлөөлж байгаа хэрэг. Ивий дээ зохиол өмнө уншиж байсан ч сайн мэдэрч байгаагүй юм байна. Тэгээд сая дахиж уншаад мэлмэртлээ уйллаа. Заримдаа амьдрал тэвчээртэй, хүчтэй эмэгтэйчүүдэд хүнд шалгуур өгөөд байх шиг. Дэжид сэтгэлээ онгойлгох найз нөхөд уудлах хэн ч байхгүй ч байгаль дэлхий гэж ямар их хүч бас хань юм бэ дээ. Тэр борооны дараа, амьдралын сорилтын дараа Дэжид өөртөө итгэж, зориг орж байх шиг санагдсан. Байгаль түүнийг хатуужуулж, амьдралын замыг ойлгуулж байх шиг. Өөрийгөө их эвдэлж хэмхчээгүй дээрээ нэгэнт эргэхээ больсон эрээс сэтгэл гуйхаа горьдохоо больж байгаа нь аз юм даа. Нөхрийн дүрийн тухайд залуу хүүхний гоё сайхан, ааш аальд татагдсан уу, тэгж татагдсан байлаа гэхэд хүүгээ гэх сэтгэл нь ч торгоож тогтоож чадахгүй байх. Уншиж байхад, Дэжид араас нь жаахан чаргууцалдсан бол үлдэх байсан болов уу, үлдлээ гэхэд Тогоохүү биш юмаа гэхэд бас нэг хүүхнийг дагаад явчих байсан уу болов уу гээд олон зүйл бодогдсон. Зохиолын турш нөхөр нь өөртэйгөө зөрчилдөөд байгаа хэрнээ яг баттай шийдвэр гаргаж чадахгүй байх. This entire review has been hidden because of spoilers.
Altanzul2 reviewsFollowFollowFebruary 11, 2019Хүний сэтгэл гэдэг хэний ч тааж баршгүй мянга мянган нууцыг тээж явдаг юм. Хайрт эхнэрээ гэсэн сэтгэл бүдгэрсээр өөр хүнийг сэтгэлдээ тэмүүлсээр эхнэрээ хууран явах ч дассан сэтгэл түүнийг байж ядуулан тэвдүүлнэ. Хөөрхий хүүгээ бодсон ч буцаад очмоор байсан сэтгэл нь шинэ газарт идээшин дасан өөр бүсгүйг хайрлана. Ганцаар хоцорсон эх хүн эхнэр хүн хүүгээ аавтайн уулзуулах гэж хаяад явсан нөхрийнхөө араас очих хатуужил эх хүний сэтгэл. Хүний сэтгэл гэдэг дасахдаа амархан ч үргэлж шинэ зүйлийг хүсдэг юм байна.
Tsogtbaatar Nka9 reviewsFollowFollowJanuary 28, 2020emegtei hun iim zuilsiig tewchih yostoi yu ugui yu medehgui yum... dahin neg buleg bsan bol yah bol gej bodsoor nom maani duusch bilee
Oko Khosbayar26 reviewsFollowFollowMay 13, 2020Дэжид шиг би ч бас сэтгэл хоосон болоод явчихлаа. Зохиол гэдэг хүнд ингэж л хүрэх ёстой байх. Гайхалтай.
Tseren2 reviewsFollowFollowJuly 11, 2017Номыг амьдралынхаа аль үед уншиж байгаагаас хамаарч шинийг ойлгох, ухаарах, өөртөө нааж авах нь хамаардаг. Ухаандаа хайр, гэнэн бүтэлгүйтэл, шаналлыг өчүүхэн ч мэдрээгүй балчир насанд энэ номыг уншихад ойлгох зүйл, шингээн авах зүйл нэн бага юм. Тиймээс номыг өөртөө тааруулж, тохирох номоо зөв сонгон унших хэрэгтэйг сануулах нь миний үүрэг билээ. Зохиолын гол дүрийн эмэгтэй Дэжид хөдөөгийн жирийн малчин айлын охин. Насны багад сургуульд сураад ээж нь айлын бага охин тул тус дэм, нөмөр нөөлөг болгоно гэсээр сургуулиас нь гарган хажуудаа авчээ. Тэрээр Дамбатай анх танилцах үедээ цэл залуу 20 гаранхан настай байсан сан. шинээр ойлголт, мэдлэгийг олж авах нь их байдаг шиг байна. Ерөөс нас ахих тусам зохиолын үйл явдал амьдралд тохиолдожДэжид зүүдэндээ гэрийнх нь баруунтаа авдар дээрх гөрөөс цахилаад араас нь явах тусмаа алсад одлоо гэж зүүдэлдэг. Ерөөс сэтгэлийн уяаг үзүүрт нь бөхөлж хугацаа элэгдэх тусмаа чThis entire review has been hidden because of spoilers.
Munkhtuul Gantumur26 reviewsFollowFollowApril 17, 2023"Нэгэнт бидний явдал ийм болсон хойно бид нэг нэгнийдээ орж гарч, мэндтэй устай, тустай дэмтэй явцгаах нь дээр..."
Enkhsuren IS23 reviews4 followersFollowFollowDecember 8, 2015Зохиолын дүрүүд өөр хоорондоо ганц удаа ярилцчихсан бол гэж бодогдовч хэрэв тэгсэн бол бас ингэж олон түмэнд хүрээ ч үү, гүй ч үү. Цахилж яваа гөрөөсийн тухай зүүд төгсгөл нь л байж дээ. Уужуу сайхан ч биш, харуусан гуних ч биш ёстой л хоосон мэдрэгдлээ. Хөөрхий дөө ч гэмээр юм уу. Одоо яалтай ч билээ ч юм уу...
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowAugust 6, 2023Энэ нэг тийм бүх хуудаснаас нь сэтгэл үнэртэж мэдрэгдээд байх шиг санагдлаа. Нэг л тийм дүүрэн гоё мэдрэмж төрж байна. Энэ нэрийг олон удаа харсан болохоор уншсан шиг санагдаад байсан уншаагүй явжээ. Гунигтай хирнээ сэтгэл дүүргээд байх юм.favorites
Saikhnaa Ch148 reviews24 followersFollowFollowOctober 29, 2013Unshaad exelsen chn bagadaa unshij bsan nom blaa, togsgoliig n sanadaggui, daxiad unshlaa, sad story :(
Frank55 reviews6 followersFollowFollowMay 24, 2014Нэгэнт эргэсэн сэтгэлийг эцээж аргацаах аргагvй гэдэг vнэн! Гашуун байна. Дэндvv шорвог юм энэ амьдралын амт. Гэхдээ vхсэн биш амьдарч яваа хойно бид хvрэх газартаа очиж л таарах нь..
Daria Otgonbayar17 reviewsFollowFollowJuly 2, 2018Ерөөс хүн гэгчийн өнгөрсөн ньсэтгэлийнх нь хөрс болдог бөгөөд үйлийн салхийг үелзэх бүрд хүмүүн мөнөөх хөрснөөсөө зууран, мөнөөх хөрснөөсөө шим тэжээлээ эрэлхийлдэг ажээ...Хэрвээ Дэжид, Дамба хоёрын аль нэг нь... хэн нэгэн нь л дотоод сэтгэлээ илэрхийлсэн бол гэж харамсавч энэ нөхцөл байдалд орсон шалтгаан нь хэний буруутай үг, үйлдлээс болов гээд бодоход энэ л замын салаа дээр ирэх нь аргагүй байсан мэт...
Doore Dooree45 reviews1 followerFollowFollowReadMarch 18, 2019Хүнд ном юмаа сэтгэл бүр хачин болчихов