Mongolian Readers discussion

90 views
Group Reading > 1984 [2010 оны 3 сар]

Comments (showing 1-39 of 39) (39 new)    post a comment »
dateDown_arrow    newest »

message 1: by Urangoo (last edited Feb 28, 2010 06:44PM) (new)

Urangoo | 254 comments Хүмүүсээ идэвхитэй байцгаана шүү.

Надад энэ ном ebook хэлбэрээрээ байгаа. Авах хүн байвал хэлээрэй.


Eny Rebel (enyrebel) | 55 comments 1984 сонгогдсон юмуу. Энэ сар уншнаа заавал. Саналаа тэгээд сайхан солилцоцгооё


Hanper Tim | 44 comments unshisan setgegdelee haa negtei bichij baisanaa martchij magadgui tom ah nuutsaar nuuchihsan baih :p


Nyamka Ganni (ganni) | 83 comments Тэгье! Энэ сар заавал уншаад сэтгэгдлээ солилцоно оо!


Garma M (mercurian) | 51 comments Мм, өчигдөр энитэй хамт явж байгаад авчихлаа. Дахиад уншнаа тэгвэл...


Nyamka Ganni (ganni) | 83 comments Уншаад эхэлчихсэн үү? хүмүүс ээ.


Би хальт эхэлсэн.
Тэгсэн The Giver (The Giver, #1) by Lois Lowry The Giver санаанд ороод ер болохгүй юм......
Үргэлжлүүлээд уншнааа! таалагдаж байна...


Garma M (mercurian) | 51 comments Одоо эхлэнэ дээ.


Eny Rebel (enyrebel) | 55 comments The Catcher in the Rye, Uwgun ug 2oo duusgachad ehelne de.Ymartai ch 3 sarda bagtaanaa


Nyamka Ganni (ganni) | 83 comments Уншаад дуууууууусав...


Urangoo | 254 comments Дуусгачихсан юм уу? Нямка ч хурдан байна шүү. Өнөөдөр хүнээс номыг нь авсан. Soft-оороо байгаа ч уншихад төвөгтэй юм. Өнөөдрөөс шууд уншиж эхэлнэ дээ.


Garma M (mercurian) | 51 comments Өнөөдөр 4, 5 хуудас үлдсэн байсныг нь уншаад дуусчихлаа үнэхээр гоё ном юмааа. Үйл явдлыг нь санаж байна гээд л яваад байсан чинь номныхоо 99 хувийг мартсан байна лээ ккк, улс төрд сонирхолтой хүн бол унших хэрэгтэй ном юм шиг санагдсан. Сүүлдээ ОБриены санаанууд их агуу санагдаж эхлэсэн шүү. Ерик Блэйр гэж нилээн ухаантай, бас сонин хүн байсан байхаа хэхэ. Жулиагийн дүр их таалагдсан, бас Парсонс их сонирхолтой, гэхдээ хамгиййн их хөөргөж чадсан нь Обриен. Номны төгсгөлийн хэсэг аймар таалагдсан. Тэр номыг уншдаг хэсэг бас үнэхээр гоё. Бусад бүх номыг нь уншмаар байна. Animal Farm-г бас дахиж уншнаа.


message 12: by Eny (last edited Mar 17, 2010 03:51PM) (new)

Eny Rebel (enyrebel) | 55 comments уншаад эхэлсэн. хэд хоногоос дуусгана


message 13: by Nyamka (last edited Mar 19, 2010 11:35AM) (new)

Nyamka Ganni (ganni) | 83 comments Уншсан сэтгэгдлээ бичихээр шийдлээ. Хэрвээ та номоо уншиж дуусаагүй байгаа бол битгий уншаарай гэж зөвлөх байна. Уншихыг хүсвэл уншиж ч болно :D Сэтгэгдлээ хуваалцаарай

=====================================================
1984өө гэж... сайн ном байна лээ. Үнэхээр сайн бичсэн гоё ном.
Гэхдээ л төгсгөл нь ёоох үнэн аймар. Миний бодож байсан бүх юм эсрэгээр эргээд гарч байгаа үйл явдал тэр нийгэм энэ тэр тэр чигээрээ үнэхээрийн дургүй хүрч байна. Эхнээс нь л номондоо их орж уншсан бололтой уншаад хэд хоночихоод байхад хүртэл уур хүрээд байх юм. Хүн тийм нөхцөл байдалд орохоороо үнэхээр л тэгэж өөрчлөгддөг юм байхдаа гэж бодогдоод.... Их юм бодогдуулсан даа.
Энэ номон дээр гарч байгаа нийгэм бол үнэн айдас төрмөөр хэзээ ч хүсэлтгүй тийм аймшигтай. Тэгээд тэр намаас авч байгаа арга хэмжээнүүд нь бас айхтар шүү.
Тэр намын гол санаа үзэл баримтлал энэ тэр бол хэлэх ч юм биш пөөөх, арай ч дээ, яагаад, юу гэсэн үг вэ гэсэн асуулт бодлууд хөврөөстэй л уншсан даа. 1984с үнэхээр айхтар гэж бодсон нэлээн хэдэн үзэл санаанууд байснаас хэдийг дурьдъя гэж бодлоо.
Эхлээд newspeak байна. Одоохондоо Oceana-д одоогоор newspeak-г бүрэн эхээр нь хэрэглэж эхлээгүй байгаа хэдий ч бүрэн эхээр нь боловсруулж дуусгаад албан ёсны хэл болчихвол хүн гэдэг чинь албан ёсоор амьтантай нэг алхамаар ойртож ирж байгаа юм даа. Яагаад гэхээр newspeak-т ямар ч нэг зүйлийг илэрхийлсэн олон янзын үг гэж байхгүй. Нийт үгийн тоо байж болох хамгийн бага хэмжээндээ хүрнэ. Сайн гэж үг байлаа гэхэд муу гэж үгийг илэрхийлэхийн тулд муу гэж үг байх хэрэггүй бөгөөд зүгээр сайнбиш гэдэг үгээр илэрхийлдэг бол байгаа юм. Түүгээр ч үл барам нэмээд мэдрэмж илэрхийлдэг үгнүүд ихэнх нь байхгүй болох бөгөөд newspeak-г цэвэр хэрэглэдэг хүн гэвэл өөрийн гэсэн бодолгүй хий гэснийг хийдэг бод боддог түүнээс илүүг бодож ч чадахгүй болно гэж байгаа юм. Аймар байгаан шүү. Бодлын гэмт хэрэг хийнэ гэдэг бол угаасаа боломжгүй болно гэж байгаа юм даа. Агуу шүү яаж ийм том үзэл санаа гаргаж чадсан байна аа Жорж Орвел. Агуу агуу. NEWSPEAK-н гол үзэл санааг бол үнэн биширсэн. Тэгэхдээ нэг бодсон намын дотоод гишүүд newspeak-г хэрэглэх болов уу? аягүй л бол хэрэглэхгүй л дээ. кк

Дээр дурьдсан шинэяриа(newlanguage гээгүй учраас шинэ newspeak гэдгийг шинэяриа гэвэл дөхөж очих юм шиг санагдлаа)-наас урган гарч буй бас нэгэн аймшигтай зүйл нь doublethink гэж бодогдлоо. Үүний гол үзэл санаа нь аливаа үг хоёр утгатайгаар хэрэглэгдэж байгаа юм. Тиймээс нам хүссэн үедээ тухай үгийг аль утгаар нь хэрэглэгдэхийг нь шийдэхэд л болохоо болж байгаа юм. Аймар байгаа юм шүү. Винстоны ажилладаг Үнэний яам (MiniTru) гэхэд л нэрэн дээрээ л Үнэний яам боловч хэрэг дээрээ худлын яам шүү дээ. Үнэнийг гуйвуулж түүх гэгчийг байхгүй болгож байгаа юм.

Бас нэг бодоход хүртэл уур хүрмээр нэг юм нь энэ нийгэмд гэр бүлийн холбоо гэдгийг устгасан байгаа юм. Үр хүүхэд нь эцэг эхээ хайрлана гэдэг бол байхгүй болсон байгаа юм. Шинэ үеийн хүүхдүүдийн хувьд бол эцэг эх гэдэг бол зүгээр нэг эцэг эхийн ажил хийдэг ажилчид нь юм шиг л болгосноор хүүхдүүд нь эцэг эхийгээ бодлын цагдаад намын эсрэг үзэл санаатай байгааг нь мэдэнгүүтээ ховлодог болсон байгаа юм. Тийм хүүхдүүд том болоод шинэяриагаараа яриад хайрт намтайгаа ямар болохыг нь төсөөлье гэсэн ч үнэн харамсалтай санагдаж байна. Дээр нь нэмээд хайр сэтгэл гээ ч байхгүй болсон гэж байгаа. Эхнэр нөхөр гэж байх хэдий ч эхнэр нөхөр гэж байгаагийн гол шалтгаан нь хүүхэд хийхэд л байгаа юм. Эхнэр юм уу нөхөр хүсвэл өргөдөл гаргахад болох бөгөөд хэнтэй суухыг нь нам шийднэ ээ гэж... Тийм харьцаанаас хайр сэтгэл бий болох хайр сэтгэлийн холбоо үүсэх боломж бараг байхгүй болсон.

Тэр ОБриений хэрэглэдэг тэр тархи угаах арга нь үнэн аймшигтай. Тийм үе шатыг дамжвал хүн болгон бууж өгөх болов уу гэж маш удаан бодогдож байна. Хамгийн аймшигтай нь тэр тархи угаалт. Тэр ОБриений хэлж байгаа үгийг бодохоор уйлмаар болж байгаа юм чинь.. новч гэж нэгэнт баригдсан бол зүгээр нэг буруугаа хүлээгээд ч юм уу үхэх хангалтгүй гэж байгаан. Намын эсрэг гэмт хэрэг хийсэн бол үхэх ялтай. Үхэхдээ зүгээр ч нь үхүүлчихгүй намд чин сэтгэлээс нь хайртай болгож байж ална гэж байгаа юм. (Энийг уншиж байхдаа донгосч байнаа л гэж бодож байлаа)

Ёох ийм нийгэм байна гэж төсөөлөхөд л уур хүрч уушиг зүрх минь сагсайж байлаа гэж.. кк
Тэгээд Oceana-д ямар ч хууль гэж байхгүй гэж байгаан. Тэгсэн мөртлөө хийж болохгүй юм маш ихтэй. Иргэд нь гомдоллоно гэж юу байдгийг мартсан, мартаагүй хүн байлаа гэхэд айдсаасаа болоод гадагш нь гаргахаа больсон. Ямар нэг биет гэмт хэрэг гэхээс илүү бодлын гэмт хэрэг буюу намын үзэл санааны эсрэг санаатай байхыг бодлыг гэмт хэрэг үйлдэх гэж үздэг бөгөөд эдгээрийг илрүүлэх ажлыг бодлыг цагдаа нар хийнэ ээ гэж... ёоох цааш нь зөндөө үлдсэн гэж...
Энэ нийгмийг бүх талаах бүх юмнаас эс бүрийг бүх үзэл бодлыг нь бодохоос ч дургүй хүрч байна...

Би ер нь хэтэрхий их номондоо орж уншсан бололтой. Уншаад дууссаны дараа хэсэгтээ л сэтгэлээр унасан. Ингэтлээ дургүй хүрч байсан нийгмийн эсрэг босож байсан хайрт гол дүр Винстон минь гарч ирж за одоо Винстон яах бол гэж бодож уншиж байхдаа хамтдаа шүү гэсэн бодол төрж байлаа. Винстон баярлахад дагаж баярлаж ялагдахад нь дагаж ялагдаж...
Винстон Винстон Винстон минь арай ч дээ. Арай ч тэгэж бууж өгөхгүй байх, хүнээс булааж чадахгүй ганцхан зүйл нь хүний зүрх сэтгэл болохоор түнийг яаж ч зовоож байсан тэрийгээ алдахгүй гэж бодож байлаа. тэгтэл яаааавв... :((((
Тэр Жулиа нээрээ сайхан эмэгтэй шүү. Нүүрэн дээрээ намын төлөө зүтгэдэг идэвхтэн намын гишүүн боловч хэрэг дээрээ намын үйл ажиллагааг дэмждэггүй бөгөөд тэр талаар анхаарал бараг тавьдаггүй тийм нэг сайхан гар гэмээр дүр байна лээ дээ. Хиймээр байгаа юм аа зүгээр л хийчихдэг. Тэр аймар муухай нийгэмд өөрийнхөөрөө эрх чөлөөг мэдэрч чадаж байсан юм шиг ээ.

За ямар ч байсан гоё ном байлаа. Их ч юм бодогдууллаа. Дотор нь орж хамтдаа ялагдаж хамтдаа үхэх шиг л болсон. Гарч байгаа нийгэм нь үнэн сэтгэлээсээ үзэн ядахаар тийм муухай нийгмийг илэрхийлээд шинэяриа гээд агуу агуу үзэл санааг гаргаж чадсан Жорж Орвэл ч агуу юм аа. Үнэхээр гоё ном. Хүн болгон уншаасай гэж бодож байна...
Дээр бичсэн зүйлс бол зөвхөн миний бодсон бодол мэдэрсэн мэдрэмжүүд тул алдаатай буруу юм байж болох юм. Хүмүүсийг ч бас бодлоо хуваалцаасай гэж хүсэж байна. За ямар ч байсан мартагдахын аргагүй дурсамжтай ном байлаааааа гэж...
_______________________________________________


message 14: by Uyanga (last edited Mar 24, 2010 10:31AM) (new)

Uyanga | 6 comments 1984iig jiliin omno unshij bsan, ih taalagdsan, George Orwel ene nomiig bichih uyeer socialismiin uzel bodol haa saigui tarhaj, Oros bolon zuun evropiin ulsuudad socialism garch irj bsan bolhoor ter niigmiig shuumjlen tosoolj bichsen n' ter bh gej bodson. Nadad bolhoor ter 2iig bariad tamlaj bgaa heseg aimaar sanagdsan, bagadaa uzdeg bsan dainii tuhai kinonuud deer manai taliin baatruud dandaa zorig tesver gargaj yamar ch tamlaltiig davan tuuldag bsan bolhoor hun ooriin eh oron, uzel bodliin toloo yu ch davan tuulj chadna gej itgedeg bjee, getel 1984iig unshsanii daraa ugui ch yumuu gej bodson.


Urangoo | 254 comments Уншаад сэтгэгдлээ хуваалцсан Nyamka, Uyanga 2-тоо баярлалаа.

Үнэхээрийн бодит амьдрал дээр ч социализм ихэнх хүмүүст айдас түгшүүр төрүүлж байсан гэдэг. Гэхдээ бид нар зөвхөн төгсгөлийг нь үзсэн болохоор мэдэх биш. Нэгэн үзэл суртлын доор, идэвхи урам зориг дүүрэн нийгэм байсан шиг одоо санагддаг. Гэхдээ үгүй байж. Ямар ч байсан заавал унших ном гэдэг нь эргэлзээгүй.


Hanper Tim | 44 comments Задээр үед уншиж байсан болохоор гол чухал юмнуудаа мартсан байж магадгүй:

1. Энд ёс суртахууны асуудал гарж ирж байгаа юм. Ёс суртахуун оршин байдаг, байдаггүйгээс хамаараад энэ нийсэмийн байгаа байдал хэр вэ? гэдэгийг дүгнэх хэрэгтэй болно. Энийг би байдаг, байдаггүйг мэдэхгүй тул энэ нийсэмийг дүгнэж чадахгүй. Гэхдээ миний хувьд бол ийм нийсэм амьдарч чадахгүй. Яагаад гэхээр тархи маань зогсоо зайгүй намайг асуултаар бөмбөгдөөд байдаг болохоор. Гэхдээ нөгөө талаас би ийм нийгэмд төрчихвөл амьдрал ийм л гэсэн үзэл бодолтой болчихно. Тэр үед энэ байгаа амьдралын хэмнэл зөв буруу эсэх нь тийм ч хамаатай биш байх.

2. Хүн өөрөө сайхан амьдрах гэж л төрдөг болов уу гэж боддог юм. Тэгээд бас дээр нь цөөхөн хэдэн амт оруулагч болгож нийтийн сайн сайханчид байна. Эдгээрийн хувид өөрөө бусдынхаас таашаал аван амьдардаг. Тэгвэл бүх нийгэмийг ийм хүмүүсээс бүрдүүлэх гэвэл яах вэ? Ямар нэг эсэргүүцэл сөрөг байдал гэсэн ухагдахуунууд нэг, нэгээрээ хорогдоно эргээд энэ зохиол дээрхи шиг амьдралын хэлбэрт орно. (амьдралын болохоос удирдлагын биш шүү!)

3. Ер нь яах гэж амьдардаг вэ? гэсэн асуудал гарна. Аз жаргал. тэгээд хүн энд дундаас аз жаргал олж байвал тэр нь ямар байх нь хамаатай юу? нийтээр амьдарч байгаа болохоор нийтин эрх ашиг бас хөндөгдөнө. Харин нийтийн эрх ашигийг тэргүүнд тавьчихвал юу болох уу? хэн нэгэн хохирч л таараа...


хэхэ иймэрхүү л юмдаа. Ерөөсөө гэхдээ их будилуу, эргэлдсэн асуудал болчихлоо.


Enkhjin | 10 comments George Orwell-iin nom taarval unshaad bh heregtei


Urangoo | 254 comments Арай гэж нэг жаал завтай болоод үргэлжлүүлж байна. Одоо дөнгөж талаасаа илүү гарч байна.

Жулиагийн үзэл нэг их өнгөц, хийсвэр юм шиг хэрнээ үнэхээр тийм нийгэмд төрж, тийм үзлээр хүмүүжсэн бол өөрөөр яаж сэтгэж, сэтгэл зүрхээрээ Намыг яаж эсэргүүцэх байсан бол гэж бодогдохоор. Түүний эрх чөлөө, хайр сэтгэл, бүр сексийн талаарх бодол нь их сонин.

Newspeak... нээрээ агуу санаа. Нөгөө "хэл, хил, мал 3тайгаа байхад" гэдэг мөр санаанд орж байна. Хэлийг нь устгаснаар нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх бол? Гэхдээ хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амар бус санагдана.

Бид хэрэв ийм нийгэмд амьдарч байсан бол яах бол? Жулиа шиг байж чадах болов уу? Эсвэл Винстон шиг?


Nyamka Ganni (ganni) | 83 comments Urangoo wrote: "Арай гэж нэг жаал завтай болоод үргэлжлүүлж байна. Одоо дөнгөж талаасаа илүү гарч байна.

Жулиагийн үзэл нэг их өнгөц, хийсвэр юм шиг хэрнээ үнэхээр тийм нийгэмд төрж, тийм үзлээр хүмүүжсэн бол өө..."


Нээрээ л "хэл, хил, мал 3тайгаа байхад" санаанд орохоор юм байна шүү.
Жулиа бас их өвөрмөц гоё дүр юм шиг ээ. Өөрийнхөөрөө эрх чөлөөг багахан ч гэсэн мэдэрч чадаж байгаа.
Би лав энэ нийгэм дотор байсан бол аль хэдийн БОДЛЫН ЦАГДААд баригдчихсан байгаа байх оо хэхэ. Нэг бодлын Жулиа шиг зүгээр сайхан нууцаар дүрэм зөрчөөл хийе гэснээ хийчихдэг байвал ч гоё ч юм уу.

Уншаад төрсөн сэтгэгдлээ хуваалцаад яваад байгаарай! :D ярилцъя!


Hanper Tim | 44 comments би харин цагдаа болох байсан байхаа :D


Urangoo | 254 comments Пөөх. Цагдаа байж чадна гэж үү? Үнэхээр их сэтгэлийн хаттай... арай тааруугаар хэлбэл хатуу сэтгэлтэй байж л цагдаа байж чадах байх даа. Гэмгүйг нь мэдсээр байж гэмтэнтэй харьцаж байгаа юм шиг хүмүүстэй харьцана гэдэг юу л бол.

Бас Жулиа шиг бөх зүрх гаргаад явах чадал, сэтгэлийн тэнхээ байх болов уу? I am dead гэж бодоод л, улам лавшруулан бодоод л яваад байж... Гэхдээ цагдаа байснаас дээр гэж би хувьдаа бодож байна.


Urangoo | 254 comments Голдштайн-ий номын хэсэг уншиж байхдаа Жорж Орвэлл Марксизмын зохиолуудыг, эсвэл Ленины ботиудыг уншсан байх гэж бодогдсон. Дээхэн үеийн хүмүүс Ленины ботийг уншиж шалгалт өгдөг байсан гэсэн.

Одоо шоронд байгаа хэсэг дээр явж байна. Үнэхээр аймшигтай. Хүний амь ямар бөх вэ?


Hanper Tim | 44 comments тэр үед төрсөн гээд өөрийгөө төсөөлөх хэрэгтэй байх гэж боджийно. Яг одоо байгаа шигээ байна гэвэл угаасаа хэн маань аль дүрд нь орж чадахгүйгээр алуулах байсан байх. Тэгээд би бодлоо л доо хэрвээ би тэр үед төрсөн бол гээд...тэгвэл миний хамгийн их хийх юм бол хүмүүст туслах ... хамгийн их хүнд туслах боломжтой нь тэгсэн юу байж болох уу? цагдаа яагаад гэхээр нийгэмийн хорыг бариж байгаа...гэж бодоод л :D


message 24: by Nyamka (last edited Jun 07, 2010 10:03PM) (new)

Nyamka Ganni (ganni) | 83 comments @Hanper Цагдаа болоод яг яаж хүмүүст туслана гэж?

@Urangoo
шоронд ёстой аймар шүү. Дотор нь хамтдаа байгаа юм шиг л мэдрэмж төрж байсан. Дотроо хамт тэмцээл чи минь бууж өгч болохгүй шүү. Хэн ч чиний үзэл бодлыг булааж чадахгүй шүү гэээж захыг нь мушгиал сууж байсан даа хэхэ тэгсэн чинь....


Hanper Tim | 44 comments Nyamka wrote: "@Hanper Цагдаа болоод яг яаж хүмүүст туслана гэж?


үгүй ээ яг тэр орчин байгаа хүний хувьд бол хүмүүст туслаж байгаа юм шиг мэдрэмж төрөх байхгүй юу :) нийгэмийг бусниулж үймүүлэхийг санаархаж байгаа чөлөөт сэтгэгчидийг баривчилах.
Гэвч яг бодит байдалаар харах юм бол энэ нь буруу үйлдэл ч байж болох юм. Нөгөө талаас би бодохдоо хэрвээ цагдаа бол ядаж л бага зэрэг үнэнийг олж харахад дөхөм юм шиг санагдаад байгаан бас :Д


message 26: by Urangoo (last edited Jun 17, 2010 08:16PM) (new)

Urangoo | 254 comments "If you're happy inside yourself, why should you get excited about Big Brother and the Three-Year Plans and the Two Minutes Hate and all the rest of their bloody rot?" Julia said. It was true, I think. Winston loved Big Brother. In the end.... I am sure, it was very easy for Julia to understand him. Just happiness inside Winston was destroyed.

It depressed me for some days. Now, when I started my review about this book, thinking that I feel much better after reading 2 more novels, it still hurts me. A person empty inside, with no soul, no own will, just nothing except obeying party and suffering. Are they, who live in Oceania, alive? I doubt. Yes, they are not alive. Orwell wanted to tell that, since the original working title of this novel was "The last man in Europe".

I am still depressed, so can not go on any further.


Bagalzuur | 125 comments Над номыг чинь дуулаа ч үгүй юм байна. надтай papercopy байвал өөр номоор солих хүн байна уу?

Надад ч хэдэн ebook бий л дэ. Сонирхсон хүн байвал холбоо барина биз.


Urangoo | 254 comments ebook нь байгаа. Авах уу?


Bagalzuur | 125 comments say net ees tatchihloo.


Urangoo | 254 comments Bagalzuur wrote: "say net ees tatchihloo."

ОК


Urangoo | 254 comments Nyamka wrote: "@Hanper Цагдаа болоод яг яаж хүмүүст туслана гэж?

Магадгүй Hanper Ногоон нүдэн лам-ын Агваан шиг цөөн хэдэн хүнд туслаж болох юм. Гэхдээ Баасан түүнээс бараг 2 дахин их хүн аварсан байна лээ.



Hanper Tim | 44 comments Urangoo wrote: "Nyamka wrote: "@Hanper Цагдаа болоод яг яаж хүмүүст туслана гэж?

Магадгүй Hanper Ногоон нүдэн лам-ын Агваан шиг цөөн хэдэн хүнд туслаж болох юм. Гэхдээ Баасан түүнээс бараг 2 дахин их хүн аварсан..."


yun Baasan eter bolchihov 1984iin tuhai yarij bgagui bilu o.O


Urangoo | 254 comments Хэхэ. Ногоон нүдэн лам бидний 3 сард уншин ёстой байсан ном. Тэр бас хэлмэгдүүлэл... цаашлаад 1984-тэй холбогдоод байгаа юм. Гол баатар нь Баасан гэж байгаа. Хэлмэгдсэн лам...


duku^^ | 2 comments ene teed ymrhu nom bol?mongol umu?

odo zarjaga boluu delguruder?


Namuulan | 59 comments Хүмүүсийн бичсэн сэтгэгдлүдийг уншаад үнэхээр их сэтгэл хөдлөлөө. Ингэж их номонд дуртай. Сэтгэгдлээ хуваалцдаг хүмүүс байдаг гэж мэдсэнгүй. яагаад гэхээр найз нар дундаа би л нээх ганцаараа ном нтэр гээл хаяаа жаахан ганцаардмал ч юм шиг санагддаг байсын. Тан нар тэгэд яагаад харилцахаа байчихсан юм бэ? Хэрвээ санал хураалт нтэр гээд ном уншвал би ч бас уншиж сэтгэгдлээ хуваалцмаар байна ш дээ. Кэ кэ


Bagalzuur | 125 comments Омгийн ахлагч Урангоо эгч завгүй болсон гэжугаа. Бүгд дуу нь гарахаа байсан. Гэхдээ өдөр бүр шалгадаг гэдэгт итгэлтэй байна


Namuulan | 59 comments Харин тийм юм шиг байна. Би саяхан нэгдсэн болохоор аймаар идэвхтэй. Ганц нэг хүн харилцвал бөөн баяр гээд байхгүй юу хэ хэ. Найз болсондоо баяртай байна.


Tsolmon | 13 comments Hi all,

Bagazuur, Urangoo нараа! ebook nom чинь монголоор бол явуулж болох уу? genkule@yahoo.com


Bagalzuur | 125 comments Baihgui bolson. Computeraa solison


back to top

unread topics | mark unread


Books mentioned in this topic

The Giver (other topics)
Ногоон нүдэн лам (other topics)