Urangoo's Reviews > Танихгүй эмэгтэйн захидал

Танихгүй эмэгтэйн захидал by Stefan Zweig
Rate this book
Clear rating

by
2153759
's review
May 09, 2010

really liked it
Read from May 07 to 29, 2010 — I own a copy , read count: 1

Анх бүр дунд сургуульд байхад багш маань "Танихгүй эмэгтэйн захидал" өгүүллэгийг ярьж өгч билээ. Түүдэг гал тойрон суусан ангийн маань бүх хүүхдүүдэд танихгүй эмэгтэй гэгдэх тэр гол дүрийн эмэгтэйн хайр магадгүй Жульеттагийн хайраас ч илүү үнэнч, хувирашгүй, нандин санагдаж байсан гэж би одоо хүртэл боддог юм.

Стефан Цвейг-ийн хэд хэдэн өгүүллэгийг уншаад түүнийг үнэхээр бишэрч билээ.

Сая Амокийг нь уншаад бүр илүү гүн сэтгэгдэл төрлөө. Яагаад тэр эмч үнэхээр тийм их үүрэг хариуцлагыг өөртөө хүлээв? Үүрэг хариуцлага уу, тэнэг дурлал уу? Аль нь ч биш зүгээр л галзуурал, өөрийнх нь тодорхойлсноор АМОК л байв уу?
flag

Sign into Goodreads to see if any of your friends have read Танихгүй эмэгтэйн захидал.
Sign In »

Reading Progress

05/09/2010 page 43
28.29%
show 2 hidden updates…

Comments (showing 1-3 of 3) (3 new)

dateDown arrow    newest »

message 1: by Otgoo.g (new)

Otgoo.g Надад бол танихгүй эмэгтэйн захидал эсрэг сэтгэгдлийг төрүүлсээн. Үнэнч, агуу хайр гэхийн оронд өөрийгөө хэт золиосолсон мэт санагддаг. Өөдгүй хувь тавилантай. Яагаад тэр эмэгтэй өөрийнхөө төлөө, хайрынхаа төлөө юу ч хийгээгүй юм бэ? Тэгж амьдарвал энэ амьдрал үнэн хайран санагданаа.


Urangoo Юу ч хийгээгүй нь ч үнэн шүү. Инсбургт 2 жил болонгуутаа ирснийг нь тооцохгүй бол.
Нөгөө талаас тэр үеийн нийгэм ангийн ялгаа, түүний сэтгэхүйд нөлөөлөх нөлөө зөндөө байсан биз ээ.
Гэхдээ л өөрийгөө эрт таниулах байсан гэж бодож байна.


Urangoo Нэт ухаж суугаад энэ новелаар хийсэн кино дэлхийн шилдэг кинонуудын жагсаалтад 82-т орсонтой таарлаа.

http://cinemaurum.wordpress.com/2010/...


back to top